Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистринй дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч Н., нарийн бичгийн даргаар Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н.тай 2007 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч байсан. Н. нь ажил хийх сонирхолгүй, аав, ээжийнхээ үгийг сонсдоггүй, архи ууж, агсам согтуу тавьж, хэрүүл хийдэг учраас тусдаа амьдрах болсон. Одоо би Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн ангид ажиллаж, 2 хүүхэд, гэр бүлтэйгээ амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н. нар нь 2007 онд гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 2006 онд хүү Б. төрсөн. Хүү ээжээрээ овоглодог. Хүү Б. нь ээжийнхээ аав ээж  дээр өссөн. Одоо ч өвөө, эмээ дээрээ байдаг. Д.******* хамтран амьдрагчтай болсон. Тэрээр С. гэдэг хүнтэй амьдраад 2 хүүхэдтэй болсон. Одоо том хүү нь 7 настай, Д.******* хүүхэд болон хамтран амьдрагчтайгаа хамт амьдардаг. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н. нарын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй, 2006 онд төрсөн хүү Б.ийг эх Д.*******ийн асрамжид авна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид нар 2007 онд гэр бүл болоод 2008 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Бид хоёрын дундаас 2006 онд хүү Б. төрсөн. Би хүүтэйгээ огт уулздаггүй. Д.******* одоо өөр хүнтэй болоод үр хүүхэдтэй болсон. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй. Бид нарт эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.д холбогдуулан  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н. нар нь 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Б. төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь 2008 оноос эхлэн тусдаа амьдраад эхэлсэн, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн байдал, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, гэрлэгч нь шинээр амьдрал зохиогоод хүүхэдтэй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н. нь хүү Б.ийг эх Д.*******ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн ба гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.ийг эх Д.*******ийн асрамжид үлдээсэн нь эцэг Н.ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас 70,200 гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.ийг эх Д.*******ийн асрамжид  үлдээсүгэй.

3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас 70,200 гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                         

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.МАРИНА