Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 414

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би            

Нэхэмжлэгч: ******* аймгийн т сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ХХК-ний захирал ажилтай, ******* овогт ******* ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн т сумын багийн айлын орон сууцны байрны тоотод оршин суух, ******* аймгийн -ийн мэс заслын тасгийн их эмчийн ажилтай, ПЭ870513 регистрийн дугаартай, овогт д холбогдох 1,959,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 20-ны өдөр  хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* ******* ******* ХХК-ний захирал ажилтай Б.а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сард ******* хотын хөгжлийн шинэ дүр төрөх, иргэдийн амар тайван орчинд ажиллаж, амьдарч нийтийн тээврийн таатай орчноор үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ******* ******* ******* ХХК-ийг үүсгэн, байгуулж ******* аймгийн т сумын сум хөгжүүлэх сангаас төслийн зээлд хамрагдахаар төсөл боловсруулан өгч, тухайн үеийн т сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.ийн үед танилцуулагдаж, зээлийн хорооны хурлаар орж, дэмжигдэж, 12 сая нэг зуун мянган төгрөгийн төслийн зээл авахаар шийдвэрлэсэн юм. Ингээд Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж зээлийн эхний хэсэг орж, орон нутгийн ээлжит сонгууль явагдаж, сумын удирдлагууд солигдсоны үндсэн дээр зээлийн үлдсэн санхүүжилтийг түр зогсоосон.

            2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний бие т сумын шинэ Засаг дарга Ц.той уулзаж, төслийн зорилго хийгдэж буй ажлаа танилцуулж, төслийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэнээр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компаний капитал банкан дахь дансанд төслийн үлдэгдэл санхүүжилт шилжин орсон.

            т сумын Засаг дарга Ц.Гандандовронтой уулзахад хариуцагч Бат-Эрдэнэний гэдэг залууг ******* дуудлагийн утас нээж *******ний зогсоол дээр утасны бүхээг байрлуулах ажил хийхээр ажиллаж байгаа чиний төсөлд ******* дуудлагын тусгай дугаартай болгох тухай байсан энэ ажлаа та 2 уулзаад хамтруулаад явах боломж байвал хамтраад явж болно гэсэн. Би ч Б.г зүс таньдаг байсан тул адилхан залуу хүмүүс хамтраад ажиллавал болохгүй зүйл байхгүй гэж бодсоны үндсэн дээр Б.тай ажил дээр нь очиж тухайн өдөр уулзаж, дээрх санаагааг нь ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцсон.

            2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төслийн зээлийн үлдсэн санхүүжилт манай компаний дансанд орсон бөгөөд тэр өдөр Б. нь цайны цагийн үеэр халамцуу ирж, уулзаад 2 сая төгрөг өгчих, ******* дуудлагын тусгай дугаарын зөвшөөрөл авч, утасны бүхээг хийж, *******ний зогсоолд байрлуулах, телевизээр явуулах реклам сурталчилгааг хариуцаж ажиллана гэсэн. Ингээд дээрх ярилцсанаар тохиролцож тусгай дугаар авах хүсэлт, бичиг баримтыг ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр бүрдүүлэн өгч, цайны цаг байсан тул компаний данснаас бус өөрийн эхнэр Жаргалсайханы Батцэцэгийн 584529825 тоот ХААН банкны дансанд байсан мөнгөнөөс Юнителийн салбарт очиж Б. өөрийн утасны төлбөр, эхнэрийхээ утасны төлбөр, Минж ресторанд өмнө нь бичигдсэн байсан өр болох нийт 259,800 төгрөгийн өрөө даруулж, өөрийн хаан банкны 5862087871 тоот данс руу 1 700 000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн бүх гүйлгээг миний бие эхнэрийхээ ХААН банкны картнаас хийсэн. Харамсалтай нь Б. мөнгө авч явсан өдрөөсөө хойш ажил хэргийн ямар нэгэн яриа хийхээс цааргалж, уулзахгүй утсаар ярих төдий нөгөө ажлаа хөөцөлдөж байна гэх нэрийдлээр өдий хүртэл явж, компаний үйл ажиллагаанд саад болж байна.

            Мөн Б. нь 1900-1943 гэх тусгай дугаарын зөвшөөрлийг авсан бөгөөд манай компаний нэр дээр бус өөрийн нэр дээрх аж ахуйн нэгжийн нэр дээр авч, ярьсан тохирсноосоо зөрж, одоо хүртэл тэр дугаараа ямар нэг байдлаар ашиглаагүй. Манай компани ажлаа шуурхай явуулах үүнээс дахин өөрийн компаний зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргаж, 1900-1552 гэсэн тусгай дугаарыг мэдээллийн лавлах, ******* дуудлага хийх зорилгоор авч ашиглалтанд оруулж ажиллуулж эхлээд байна.

            Миний бие Б.гаас дээрх 1,959,800 /нэг сая ёсөн зуун тавин есөн мянга найман зуу/ төгрөгөө удаа дараа нэхэж, шаардсан боловч өгөхгүй, утсаа авахгүй, хаяа нэг утсаар ярьсан үед удахгүй өгнө гэх мэтээр хойш тавьж явсаар өнөөдөр хүрч байгаа тул шүүхийн журмаар нэхэмжлэхээс өөр гарцгүй болгож байна.

            Иймд Б.гаас 1,959,800 /нэг сая ёсөн зуун тавин есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж өгч, иргэн миний зөрчигдсэн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.ын гаргасан 1,959, 800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 1 959 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 1,959,800 /нэг сая есөн зуун тавин ес найман зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.ын Төрийн банкны 110000321668 дугаартай дансанд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 23,475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.гаас 23,475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.ад олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Б.МАРИНА