Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга Ц.*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 онд 7-р анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Агваш багт малчнаар ажилласан. 1974-1977 оны хооронд цэрэгт  явсан. Би одоо тэтгэвэрт гарсан бөгөөд тэтгэвэрт ороогүй хугацаагаа тогтоолгох гэсэн. Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, нярав, түүхий эдийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан.

            Иймд намайг 1971 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанар тордогчоор, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар, 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.******* нь 1971 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанар тордогчоор, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар, 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал тус сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан дээр 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 998 дугаартай лавлагаа,

            -Ховд аймгийн ******* сумын Агваш буюу 1-р бригадын 1972-1974 оны 70-р дансны хуулбар,

            -Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал,

            -Ц.*******ийн 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийн хуулбар,

            -Гэрч Л.*******ий “Ц.******* бид хоёр 1-7 дугаар ангид хамт сурч байгаад 1971 оны 06 дугаар сард илгээлтээр гарсан. Бид хоёр 1971-1985 оны хооронд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хамт мал маллаж байсан. Тэрээр 1985 оноос хойш ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид орсон” гэх мэдүүлэг,

            -Гэрч Б.ын “Ц.******* 1971-1974 он хүртэл Ховд аймгийн ******* суманд Мүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байнаад цэргэт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд 1985 он хүртэл ажиллаж байгаад Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон” гэх мэдүүлэг,

            -Гэрч Ц.Загирсүрэнгийн “би 1980 онд 10-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын Аргалант багт малчнаар ажилласан. Тэгэхэд Ц.******* Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. Тэгээд би 1981-1984 оны хооронд цэрэгт яваад ирэхэд Ц.******* мөн Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Г.гийн “Би Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978-1992 он хүртэл барааны няраваар ажиллаж байсан. Ц.******* 1978 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилласан. Дараа нь түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Бид хоёр олон жил хамт ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно. 

            Хүсэлт гаргагч Ц.******* нь 1971 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанар тордогчоор, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар, 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ц.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ийг 1971 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид чанар тордогчоор, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар, 1993 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Аргалант багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА