Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцанд оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймаг дахь Улсын багшийн дээд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дээд, дунд, тусгай боловсролын хорооны 672 тоот томилолтоор газарзүйн багшаар томилогдсоныг тус сургуулийн захирлын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай тушаалаар дагалдан багшаар ажиллуулж эхэлсэн. Миний 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас миний ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн миний 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд газарзүйн тэнхимд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.******* нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд газарзүйн тэнхимд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай багш нар ажиллуулах тухай тушаалын хуулбар,, хавсралт,

            -Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1989 оны 09 сарын 21-ний өдрийн 125 дугаартай түр хугацаагаар ажилд томилох тухай тушаалын хуулбар,

            -МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн захирлын 1999 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаартай Профессор багш нарын орон тоо, албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар,

            -С.*******ийн “би Ч.*******тэй 1982 оноос эхлэн Ховд дахь Жлсын багшийн дээд сургуульд хамт ажиллаж байсан. Тэрээр 1990-1999 оны хооронд МУИС-ийн аспирантурт суралцсан. Бусад үед 1982-1990 он, 1999-2017 он хүртэл тус сургуульд багш% декан, дэд захирлын албан тушаалд ажиллаж байна” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

            -“Д.*******ы “би Ч.*******тэй 1982 оноос эхлэн тэр үеийн Ховд дахь Жлсын багшийн дээд сургуульд хамт ажиллаж байсан. Одоо хүртэл хамт ажиллаж байна. Тэрээр 1990-1999 оны хооронд МУИС-ийн аспирантурт суралцсан. Бусад үед 1982-1990 он, 1999-2017 он хүртэл тус сургуульд багш, декан, дэд захирлын албан тушаалд ажиллаж байна” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтууд болно. 

            Хүсэлт гаргагч Ч.******* нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд газарзүйн тэнхимд багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ч.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд газарзүйн тэнхимд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА