| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00411/и |
| Дугаар | 421 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******ь, нарийн бичгийн дарга Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.*******ь нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Төгрөг гол бригадад 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал слесерээр ажилласан. Би 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Төгрөг гол бригадад 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажилласан тушаал, мөн 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд слесерь, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор, 1992 оны 09 дүгээр сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол ХХК-д жолоочоор тус тус ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.*******ь нь 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд слесерь, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор, 1992 оны 09 дүгээр сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 979 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1979 оны 09 сарын 04-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар,
-А.*******ийн 553591 дугаартай ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.гийн “А.*******ь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол бригадад слесерь хийж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Тэгээд цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд миний барьж байсан 64 машины жолоочоор ажилласан. Бид нар байнга хамт тээвэрт явдаг байсан” гэх мэдүүлэг,
-Д.гийн 034076 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар,Онц тээвэрчин тэмдгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Манхан сумын хүндэт тэмдгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ө.ын “*******ь бид хоёр 1972 онд 7-р ангиасаа эвлэлийн илгээлтээр нэгдэлд орсон. А.*******ь слесерь хийж байгаад бид хоёр хамт цэрэгт явсан. Цэргээс мөн хамт халагдаж ирээд А.*******ь Төгрөг гол бригадад 64 машины жолоочоор, би нэгдлийн малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Ө.ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч А.*******ь нь 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд слесерь, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор, 1992 оны 09 дүгээр сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч А.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1972 оны 06 дугаар сараас 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд слесерь, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор, 1992 оны 09 дүгээр сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол ХХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА