Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 433

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* багт оршин суух, ПЭ82081*******11 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох 2,599,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын захирал Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь Хаан банкны Ховд салбарын харъяа ******* тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулан 1,600,000 төгрөгийн малчны зээлийг 10 сарын хугацаатай, жилийн 26.******* хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай бариа гэр, нарны үүсгүүр, мотоцикль, малын А картанд тоологдсон 239 толгой мал барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1*******2,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1*******2,271 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний 2.1.*******, *******.2, 7.2-т заасан нөхцлийг тус тус зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.*******гөөс үндсэн зээлийн төлбөр 1,600,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 895,790 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 101,*******30 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг, нийт 2,599,221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.******* миний бие Хаан банкнаас нэхэмжилж буй 2,599,221 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Ховд салбар нь хариуцагч Б.*******гөөс 2,599,221 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.******* 2,599,221 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,538 /тавин зургаан мянга таван зуун гучин найм/ төгрөгөөс 28,269 /хорин найман мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******гөөс 28,269 /хорин найман мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банканд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Ховд салбарын нэхэмжилсэн 2,599,221 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,538 /тавин зургаан мянга таван зуун гучин найм/ төгрөгөөс 28,269 /хорин найман мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******гөөс 28,269 /хорин найман мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банканд олгосугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         Б.МАРИНА