Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******, нарийн бичгийн дарга А.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хураолдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд элсэн орж, 1978 онд төгссөн. Суруулиа төгсөөд Ховд аймгийн Барилга угсралтын конторт үйлчлэгчээр 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилласан. Улмаар 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар ажилд орж, 1983 он хүртэл ажилласан. 1983-1988 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт асрагчаар ажилласан. 1988 оноос одоог хүртэл эмнэлэгт ариутгал, угаалга, халдваргүйжүүлэлтийн тасагт угаагчаар ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1984 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар, 1984-1986 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт асрагчаар, 1986-1988 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд захиргаа аж ахуйд үйлчлэгчээр, 1988-1994 оныг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгал, угаалга, ариутгалын тасагт угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд хүсэлт гаргахдаа Ховд аймгийн Барилга угсралтын конторт үйлчлэгчээр 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1984 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар, 1984-1986 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт асрагчаар, 1986-1988 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд захиргаа аж ахуйд үйлчлэгчээр, 1988-1994 оныг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгал, угаалга, ариутгалын тасагт угаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ Ховд аймгийн Барилга угсралтын конторт үйлчлэгчээр 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 579 дугаартай лавлагаа,

            -Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,

            -БОЭТ-ийн Ариутгалын тасгийн угаагч М.*******ийн 1981-1994 оны 10 жилийн цалингийн тодорхойлолт,

            -М.*******ийн 1981-1994 оны цалингийн тооцоонй картын хуулбарууд,

            -Гэрч Г.*******гийн “М.******* нь 1981 оноос Ховд аймгийн нэгдсэн больницид аж ахуйн сахиул, асрагч зэрэг ажлыг хийж байгаад манай угаалгын тасагт угаагчаар ажилласан. Би 1970-1993 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн больницид угаалгын тасагт угаагчаар ажилласан. Тэгээд 1993 онд тэтгэвэрт гарсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Б.ы “М.******* нь намайг 1982 онд Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт угаалгын тасагт эрхлэгчээр ажилд ороход ажиллаж байсан. М.******* нь угаалгын тасагт одоог хүртэл ажиллаж байгаа. Би 1980-1982 онд Ховд аймгийн Буянт сумын бригадад бага эмчээр ажиллаж байгаад 1982-2015 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгалын тасагт тасгийн эрхлэгчээр ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно. 

            Хүсэлт гаргагч М.******* нь 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар ажилд орсон гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаартай ажилд авах тухай тушаалд М.*******ийн ажилд орсон хугацааг 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон байх тул  хүсэлт гаргагч М.*******ийг 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1984 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагч М.******* нь 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1984 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар, 1984-1986 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт асрагчаар, 1986-1988 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд захиргаа аж ахуйд үйлчлэгчээр, 1988-1994 оныг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгал, угаалга, ариутгалын тасагт угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч М.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1984 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд аж ахуйн сахиулаар, 1984-1986 он хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт асрагчаар, 1986-1988 он хүртэл Ховд аймгийн Нэгдсэн больницэд захиргаа аж ахуйд үйлчлэгчээр, 1988-1994 оныг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгал, угаалга, ариутгалын тасагт угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА