| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00220/и |
| Дугаар | 435 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Г., нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.тай 2014 оны 02 дугаар сард танилцаж, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ын амаржих газар түүний охин О.ийг төрүүлсэн. Г. нь О.ийг миний хүүхэд биш гэж үзэж байгаад би гомдолтой байна. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2015 оноос тусдаа амьдрахаар болсон. Иймд охин О.ийг миний асрамжид үлдээж, О.ийн эцгийг Г. мөн болохыг тогтоож,тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* бид хоёр 10 жилд байхдаа 3 сар үерхсэн. Тэгээд бид хоёр сургуулиа төгсөөд үерхэхээ больсон. Охин О.э нь миний хүүхэд биш. Учир нь хүүхдийг 9 сар тээдэг. Гэтэл сар нь тохирохгүй байгаа тул би хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.т холбогдуулан охин О.ий эцгийг Г. мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг өөрийг нь байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид 2014 онд танилцан, үерхэж байсан, нэхэмжлэгч А.******* нь улмаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр охин О.эг төрүүлсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “охин О.э нь миний хүүхэд биш” гэж тайлбарлалаа.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4979 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хүний геномын микросателлитын D5S818, D13S317, D7S820, Penta D, FGA гэсэн локусын аллелиудаар Г. нь ий биологийн эцэг байх боломжгүй байна” гэжээ.
Иймд хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин О.ий эцэг регистрийн дугаартай, овогт болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА