| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0790/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/903 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
Шүүгдэгч Ц.Ж, Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж... овогт Н..ийн Г.., мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.. овогт Ц..ын Ж... нарт холбогдох эрүүгийн 2002 00065 0122 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, ,19.. оны 08 дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ...аар ажиллаж байсан, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт Б... дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Б... дүүргийн ... дугаар хороо,... дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
2. Монгол Улсын иргэн, , 19... оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Б... дүүргийн ....Тоотод оршин суух бүртгэлтэй урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар
Шүүгдэгч Н.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байранд хахууль өгөгч Ц.Жы “Хилээр гаргах малын түүхий эддээ хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн цаашид хэрэгжүүлэхийн тулд 800.000 төгрөгийн хахуулийг авсан,
Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байранд “Хилээр гаргах малын түүхий эддээ хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс цаашид өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2018 онд Ж...тай таарч дааганы наймаа хийхээр болсон. 2018 оны 04 дүгээр сарын үеэр Д.. аймгаас найзаараа ачуулж 2 даага авчруулахаар болж манай малыг маллаж байсан М... гэх залуугаар 2 даагаа зам руу дөхүүлж авчруулсан. Ирсэн хойно нь Ж...д 1 даага, өөр таньдаг найздаа 1 даага өгсөн. Тухайн үед Ж... “...Ойрд ажил муу байгаа. Хэд хоногоос дааганы мөнгө өгнө...” гэж хэлээд тээврийн зардалд 200.000 төгрөг надад өгсөн. Хэд хоногоос өгнө гэсэн боловч өгөөгүй. 2018 оны 12 дугаар сард Ж... надад дааганы мөнгөө өгье гэхээр нь би ажил дээрээ байхгүй байж таараад хэлтсийн ахлахад өгөөрэй гэж хэлсэн. Ж... надад хэлтсийн ахлахад өгсөн гэж хэлсэн. Миний буурай эмээ өвөл бурхан болсон. Тиймээс өвөл болгон буяны ажил хийж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүн өгдөг байсан. 2018 онд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн өгөх гэсэн боловч заавал гарал үүслийн бичигтэй хүнсний бараа, бүтээгдэхүүн авах журамтай болсон учраас би Ж...ы өгсөн дааганы мөнгөөр хэлтсийн ажилчдын хүүхдүүдэд бэлэг авч өгье гэж бодсон. Тухайн үед би мөн хэлтсийн даргын албан тушаалд томилогдоод удаагүй байсан. Би хувиасаа ажилчдынхаа хүүхдүүдийг баярлуулах гэж бэлэг авч өгсөн. 2019 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газраас намайг дуудсан. Намайг тухайн газар очиход надаас мэдүүлэг авсан. Тухайн үед би дээрх мэдүүлгийг мэдүүлсэн. 2020 онд сураг тавихад хэрэг хаагдсан гэсэн. Дараа нь ахиж Авлигатай тэмцэх газраас Э..ы гомдлын дагуу намайг дуудсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”
Шүүгдэгч Н.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ц.Ж.. нь надад 2018 оны 02, 03 сарын үед яг cap, өдрийг нь сайн
санахгүй байна, бас яг хаана уулзсанаа ч санахгүй байна надад гайгүй удам
угшилтай даага хэрэгтэй байна, даага авмаар байна, нэг даага авчраад өгөөч
гэж хэлсэн. Би өөрөө хурдан удмын адуутай бөгөөд миний адуунууд С...
аймгийн М... суманд П.М гэдэг айлынд байдаг юм. Тэгээд би
тухайн үед 2018 оны 03, 04 сарын үед яг өдрийг нь сайн мэдэхгүй байна, Д..
аймгаас манай найз Аан /.../-ийн том ачааны машин сэлбэг ачаад
тэр машиныг нь жолооч Ма /.../ унаад Улаанбаатар хот руу ирж
байсан, М.. тухайн үед Ж...гэдэг хүнтэй хамт явж байсан гэсэн.
Тэгэхэд нь А нь 2 даага авчрах хэрэгтэй байна гэж хэлээд М
рүү А хэлүүлээд 2 даагаа С... аймгийн М... сумаас
авахуулахаар тохирсон. Тэгээд П.Мэд энэ талаар хэлээд П.М
миний адуунаас бор хонгор, хар даагыг өөрөө Ма явж байх замд нь
дайж машинд тавьж өгсөн. Тэгээд Ма Улаанбаатар хотод ...
гэдэг газарт ирэхэд нь би өөрөө очоод хар даагыг тэнд ...гаас найздаа
өгсөн тэр өгсөн найзынхаа нэрийг санахгүй байна тэгээд бор хонгор даагаа
М..гийн машинаар нь Г... руу өөрийнхөө өвөлжөө рүү хүргүүлсэн.
Тэгээд тэрний дараах нь яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна Ц.Ж тэр
даагыг Г...аас манай өвөлжөөнөөс өөрөө машинаа ирээд авсан.
Ц.Жд би дааганы мөнгийг дундажлаад өөрөө тооцоод өгчихөөрэй
гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сард Ц.Ж манай ажил дээр
ирээд түүнтэй тааралдахад та нөгөө дааганы мөнгө юу болсон бэ гэсэн чинь
Ц.Ж би удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгснээ хэд хоногийн дараа надруу
утасдаад дааганы мөнгө өгмөөр байна. 800.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн
үед би ажил дээр байгаагүй учраас хэлтсийн ахлах ажилтан Ж.Ад
оруулаад өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж.А надруу утсаар
Ц.Ж гэдэг хүн 800.000 төгрөгийг танд үлдээчих гэсэн гэж байна, яах
вэ гэж асуусан тэгэхээр нь би тэг ээ, аваад үлдчих гэж хэлсэн. Тэгээд үдээс
хойш билүү маргааш нь би ажил дээрээ ирээд Ж.Ад наад мөнгөөрөө
хүүхдүүдэд бэлэг авчихаарай гэж хэлсэн ба Ж.А тэр мөнгөөр бэлэг аваад
тэр бэлгийг нь 2018 оны 12 сарын сүүлээр тайлангийн хурлын дараа Т... кинотеатрын урд талд байрлах кофе шопд хэлтсийнхээ ажилчдыг цуглуулж байгаад тараасан..” гэх мэдүүлэг /хх-98-101/,
Шүүгдэгч Ц.Жаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..би 2018 онд Г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажилд орсон байхад нь таарсан. Би Г өмнө нь мэддэг, эцэг, эхийг нь өмнө нь мөн таньдаг байсан. Би Г...ад малтай байсан. Г..ын эцэг, эх мөн Г...ад аж ахуй хашаатай, мал малладаг байсан. Г..той дааганы наймаа хийхээр тохиролцсон. 2018 оны 04 дүгээр сарын үед даага ирсэн. Тухайн үед С... аймагт байдаг Б... гэх хуурай дүү рүү утсаар ярьж, уулзаад “..чи морь сайн мэддэг. Энэ адууг С... руу аваад яв...” гэж хэлсэн. Б... даага авч явснаас хойш утас нь холбогдохгүй, сураггүй алга болсон. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Г.. надаас “Дааганы мөнгөө яасан бэ? Би ажилчдын хүүхдүүдэд бэлэг авч өгөх гэсэн юм..” гэсэн. Би Г ярьснаас хойш 2 хоногийн дараа ажил дээр нь очиход Г ажил дээрээ байгаагүй. Г руу утсаар ярихад Г.. “..Манай хэлтсийн ахлахад мөнгөө үлдээчих. Би хэлтсийн ажилчдын хүүхдүүдэд бэлэг авч өгөх гэж байгаа...” гэж хэлсэн. Би ажил руу нь ороод хэлтсийн ахлахад нь би “...Хүүхдүүдэд бэлэг авч өгөх мөнгө...” гэж хэлээд өгсөн. Би Эр 20-оод жилийн өмнөөс танина. Манай компанийн импортын бараа дээр ажиллаж байсан. Тухайн үед Э.. надаас “...Чи Г бэлэгний мөнгө өгсөн үү...” гэж асууж байсан. Би “...Тийм. Би өгсөн...” гэж хэлсэн. Үүний дараа намайг Авлигатай тэмцэх газраас дуудсан. Би тухайн үед болсон зүйлийн талаар болон дааганы зүсийг мартсан байсан учраас бор шарга даага гэж мэдүүлэг өгсөн. 2019 оны 03 дугаар сарын үед надаас дахин мэдүүлэг авсан. Тухайн үед намайг 3 цаг гаруй суулгаж байгаад мэдүүлэг авсан. Би мэдүүлэхдээ “...Б... гэх хүнээр гэрчлүүлнэ. Би хүнээр хайлгаж байгаад гар утасных нь дугаарыг олсон. Надад утасны дугаар нь байгаа...” гэж мөрдөгчид хэлсэн. Мөрдөгч надад “..М.., М... гэх хүмүүс даага ачуулаагүй байна. Таныг хорино..” гэж хэлсэн. Тухайн үед би өмгөөлөгч авах хэрэгтэй юм байна гэж бодоод мэдүүлэхдээ “...Би бэлэгний мөнгө өгсөн...” гэж мэдүүлсэн. Энэ нь худал мэдүүлэг. Учир нь би эндээс гарч өмгөөлөгч л авах бодолтой байсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”
Шүүгдэгч Ц.Жаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би “З...” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани 1995 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани малын гаралтай түүхий эд бэлтгэж, экспортонд гаргадаг үйл ажиллагаа эрхэлдэг. Би Н.Гын аавН..ийг ажил хэргийн шугамаар танина, ээж М... нь Б... дүүргийн татварын хэлтэст ажилладаг байсан бөгөөд манай компани Б... дүүргийн татварын хэлтэст татвар төлдөг учраас ажил хэргийн шугамаар таньдаг байсан бөгөөд Н.Гыг энэ хоёрын хүүхэд гэдгээр нь мэддэг юм. Манай байгууллага экспортоор бараа гаргахдаа ...аар хяналт хийлгэдэг юм. Тэгэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу “манайх түүхий эд экспортлох тул хяналт, шалгалт явуулах байцаагч томилж өгнө үү” гэсэн хүсэлт өгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга нь өөрийнхөө хэлтсээс улсын байцаагч томилж өгдөг. Томилогдсон байцаагч манай экспортлох бараанаас дээж авч мал эмнэлгийн газар луу хүргэдэг. Энэ талаараа тэмдэглэл үйлдэж манайд нэг хувийг өгдөг. Тэгээд манай улсын байцаагчийн дээж авсан тэмдэглэл болон мал эмнэлгийн газрын дээжинд шинжилгээ хийж гаргасан дүгнэлтийг авч бусад материалыг бүрдүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт экспортлох барааны гэрчилгээ авахаар дахин хүсэлт өгдөг. Тэгээд гэрчилгээ олгосны дараа дахин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гаалийн бүсэд манай барааг гэрчилгээтэй тулган үзэж.. гэрчилгээн дээр бичилт хийдэг, тэгээд манай бараа экспортонд гардаг юм.
2018 оны 05 дугаар сарын сүүлээр би Б... гэдэг дүүтэйгээ хамт Н.Гын Г...ад байдаг хашаанаас нь портер машин хөлслөөд очиж авсан.. Б нь “даагыг чинь хольж солиод гарал үүслийг нь тогтоогоод үр төл болгоё” гэж ярьсан юм. Тэгээд тэр даагыг Б өгсөн.. Тэгээд энэ асуудал үүссэнээс хойш би хайж байгаад Б холбогдож ... гэсэн дугаарын утсаар холбогдож ярьсан. Одоо ... аймгийн Б.. суманд байна гэж ярьсан... Би адууны зүс мэдэхгүй гэж хэлэхэд болно.Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт ирж Э.. гэдэг мөрдөгчид гэрчээр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө дээрх мэдүүлгийг өгсөн нь үнэн. ..Тухайн үед Т.Э надаас “чи бэлэгний мөнгө манай даргад өгсөн юм уу” гэхээр нь би миний өгсөн мөнгөөр бэлэг авсан юм байхдаа гэж ойлгоод “би танай даргад 800.000 төгрөгийг өгсөн юм. гээд хэлчихсэн юм...Би мэдүүлэг авах ажиллагааны бичлэгийг үзлээ, сонслоо. Өмнө нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ яагаад би ингэж мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. Би өөрийгөө ойлгохгүй байна. Саяны сонссон бичлэг дээрх мэдүүлэг бол миний өгсөн мэдүүлэг мөн гэрчээр өгсөн мэдүүлэг бол худлаа өгсөн мэдүүлэг юм..” гэх мэдүүлэг /хх-1хх-104-109, 110-113/,
Гэрч Т.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б... дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс рүү шилжсэн.. Н.Г нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр жилийн эцсийн тайлангийн хурлын дараа хэлтсийнхээ байцаагч нарыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Т... кино театрын урд талд байдаг Том энд . кафед бүх байцаагч нар болох 31 хүнийг оруулсан. Орсон чинь тэнд байцаагч болгонд өөрийнхөө зүгээс өгч байгаа шинэ жилийн бэлэг гээд өгсөн. Тэгсэн чинь энэ бэлэг ямар учиртайг бол тухайн үед мэдээгүй. Дарга өөрөөсөө бэлэг өглөө гээд авсан. Тэгтэл хожим нь "З..." ХХК-ийн захирал Ж уулзаад ярилцсан. Би Ж "Н.Г намайг оролдоод сая янз бүрийн юм хийсээр байгаад Баянгол руу шилжүүлсэн. Энэ хүнийг яах вэ" гэдэг талаар хэлсэн. Тэгсэн чинь Ж... надад "би танай дарга Н.Год чинь 800.000 төгрөг өгсөн" гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хууль бус үйлдлийг нь шалгуулах гээд өргөдөл гаргасан юм. Ж...тай ярилцаж байх үед би Ж Н.Гын ажилчдадаа бэлэг өгсөн талаар хэлсэн юм. Тэгсэн чинь Ж надад "тэр бэлгийн чинь мөнгийг би өгсөн шүү" гэж хэлсэн. ..Хүүхдэд өгдөг, чихэр жимс гялгар уутанд боочихсон л бэлэг байсан...” гэх мэдүүлэг,
/1хх-25-26/ “..Ц.Ж нь яг өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 04 дүгээр сарын эхээр манай ажил дээр 2 удаа ирсэн. Ирээд “..хүнд хэдэн төгрөг өгсний төлеө яллагдагчаар татуулчих юм аа, чамайг өөрийг чинь ямар явахыг харнаа, чамайг чадъя гэвэл би чадчихаж чадна шүү..” гэж дарамталсан. Н.Г бол манай ажил дээр ирж надтай уулзсан зүйл байхгүй.. Би Ц.Жтай ямар ч харилцаа холбоо байхгүй. Мэргэжлийн хяналтын газраар гэрчилгээ аваад л явдаг, олон удаа тааралдаад л таньдаг болсон. Тэрнээс өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй.. Би Ц.Жтай вокзалын ард талд уулзсан юм. Тэгээд ярьж байхад Ц.Ж нь “би Н.Год 800,000 төгрөгийг бэлэг аваарай гээд өгсөн. Гэхдээ би өөрт нь өгөөгүй ахлах А нь өгсөн. Би бол тэр мөнгийг бэлэг аваарай гээд л өгсөн юм” гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-23-24/,
Гэрч Ж.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч/ “..Тэгсэн. Нийт ажилчдадаа тараасан, би тэр бэлэгнээс нь бас авсан. Ж... гэдэг хүн бол манайхтай харилцдаг экспорт хийдэг аж ахуй нэгж байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед Ж... гэдэг хүн манай өрөөнд орж ирээд “дарга чинь чамд мөнгө үлдээчих гэж байна” гээд мөнгө өгсөн. Тэгэхээр нь би Н.Г дарга руу залгаад асуусан чинь “аваад үлдчихээ 800.000 төгрөг байх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоолоод аваад үлдсэн.. Би өгсөн чинь тэр мөнгийг дарга надад буцааж өгөөд “та энэ мөнгөөр ажилчдад өгөх бэлэг цуглуулчих” гээд би тэр мөнгөөр нь 40 хүүхдийн бэлэг авсан. Тэгээд тэр бэлгийг ажилчдад тайлангийн хурлын дараа Т... кинотеатрын хажуу талд байдаг кофе шопод тарааж өгсөн..” /1хх-45-46/,
“..Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байрны 4 давхарт байрлах 405 тоот өөрийнхөө суудаг ажлын өрөөнд 800.000 төгрөгийг авсан. Яг хэзээ гэдгийг нь бол санахдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тайлангийн хурал болсон, тэр хурлын дараа бэлэг тараасан. Тэгэхээр нь тэр бэлгийг 2018 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдөрт цуглуулсан, амралтын өдөр байсан учраас цуглуулсан юм. Харин тэр амралтын өдрийн өмнөх 7 хоногийн 1 дэх өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байх дарга хуралтай гээд гараад явчихсан байхад Ц.Ж 800,000 төгрөгийг аваад миний өрөөнд орж ирээд “Н.Г дарга чинь энэ мөнгийг чамд орхичих гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Г руу дарга руу утасдаад “энэ Ц.Ж гэдэг хүн мөнгө орхино гэж байна, яах вэ" гэж асуусан чинь Н.Г дарга “та аваад үлдчих ээ” гэсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг нь авч үлдсэн. Тэр нь 800.000 төгрөг байсан. Тэгээд Н.Г дарга үдээс хойш ажилдаа ирсэн. Тэгэхээр нь би Н.Гын өрөөнд нь оруулж өгсөн чинь “наадахаар чинь хүүхдүүдэд бэлэг авах ёстой юм аа” гээд надаас 800.000 төгрөгийг авсан. Тэгээд маргааш нь билүү тэр орой нь билүү Н.Г нь өрөөндөө намайг дуудаад билүү манай өрөөнд орж ирээд нөгөө 800.000 төгрөгийг бүгдийг нь буцааж өгөөд “энэ мөнгөнд хэлтсийн хүүхдүүдэд өгөх бэлгийг бэлдээ” гэж хэлсэн, ..Ц.Ж бол малын түүхий эд экспортонд гаргадаг аж ахуй нэгж байгаа юм. Манай хэлтсээр хяналт хийлгэдэг болохоор нь би мэдээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-47-48/,
Гэрч П.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Надад энэ хүнтэй төрөл садангийн ямар нэг холбоо байхгүй.. Би Н.Гтой танилцаад түүнд 2011 билүү 2012 онд унагатай гүү бэлэглэсэн. Тэр нь өссөөр 2018 онд 11 орчим толгой адуутай болсон байсан. Надад адуу нь байж байгаад 2018 оны намар /сарыг нь санахгүй байна гэх/ намайг Улаанбаатар хотод байхад Н.Г нь манайд байсан адуунаасаа 10 толгой адууг нь ачаад явсан байсан. Авч явахдаа бол надтай ярьсан. Харин нэг толгой хүрэн зүстэй, соёолон насны морио уяж хурдлуулахаар үлдээсэн байсан. Н.Г нь манайхаас адуугаа аваад Д.. аймгийн М.. сумын Аюулгүй гэж айлынд аваачиж тавьсан байна лээ. Би 2019 оны намар ..ийнд очиход адуу нь байсан.. Миний мэдэж байгаагаар тийм даага авч яваагүй. Ер нь манай адуунд Н.Гын бор зүстэй даага байгаагүй. Намайг байхгүй байх үед ч гэсэн даага авч явсан бол би дараа нь мэдэх байсан. Тэгэхээр тийм даага авч яваагүй. Миний санаж байгаагаар 2019 оны хавар /сарыг нь санахгүй байна гэх/ надад улдээсэн байсан хүрэн зүстэй соёолон морийг хүнд бэлэглэж байгаа юмаа гээд авсан, өөрөө ирж аваагүй, замын машинд л ачуулсныг мэдэхгүй байна. Би тэр үед бас гэртээ байгаагүй юмаа. Хэнтий аймагт явж байсан шиг санаж байна. Над руу утсаар яриад “замын машин гуйчихлаа шүү, нөгөө хэддээ хэлээд гадаанаа бэлэн байлгаж байгаарай” гээд ачуулсан байсан.. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Өөрөө морь сайн мэдэхгүй учир худалдаад байхгүй байх. Надад тийм зүйл ярьж байгаагүй. Бид хоёр их ойр дотно учир хэрэв тийм адуу мал зарсан бол надад ярих ёстой гэж бодож байна...” /1хх-50-52/,
“..2011, 2012 онд би Н.Год унагатай гүү бэлэглээд тэр нь өсөөд над дээр 10 гаруй тооны адуу нь байдаг байсан. Тэгээд сүүлд Н.Г адуугаа Д.. аймгийн М.. суманд айлд тавьсан. Би тухайн үед Г..ын хоёр даагыг хот руу ачуулснаа санаагүй юм. Мөн Г..той утсаар яриад тэгснийхээ дараа хоёр даага хот руу ачуулснаа санасан юм. Тэгээд дахиж мэдүүлэг өгье гэдэг хүсэлт гаргасан юм. Би Н.Гын хоёр даагыг хот руу ачуулснаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг өгөхдөө санаагүй юм. Тэгээд сүүлд нь хүсэлт гаргаад одоо мэдүүлгээ өгч байна. Би 2018 оны 03, 2018 оны 04 сарын хавьцаа хоёр даагыг Н.Гын хэлснээр Улаанбаатар хот руу ачуулсан юм. Өмнө мэдүүлэхдээ мартчихсан байсан. Сүүлд нь санасан юм...” гэх мэдүүлэг /1хх-55-56/,
Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Надад энэ П.Мтэй төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Манай сумын хүн гэдгээр нь танина... Манай мал эмнэлэг нь М... сумын төвийн 4 дүгээр багийн малчин өрхөд үйлчилдэг. Би мал эмнэлгийнхээ баримт бичгийг шүүж үзлээ. Тэгэхэд 2018 оны хавар дээрх нэр бүхий П.М, Н.Г гэсэн хүмүүсийн нэрээр адуу малын гарал үүслийн бичиг аваагүй байна. Ер нь П.М нь манай мал эмнэлгийн газраас цөөхөн удаа л малын гарал үүслийн бичиг авч байсан. Тодруулбал 2019 оны зун 07 дугаар сард амьд хонины бичиг, 2020 оны 02 дугаар сард хонины хэдэн ширхэг гулуузны гарал үүслийн бичиг авч байсан байна. Өөрөөр адууны гарал үүслийн бичиг авч байгаагүй юм байна. Ер нь малчид иргэд малын гарал үүслийн бичиг авахад манай эмнэлэгт нэг хувь нь үлддэг. Манай эмнэлэгт одоогоор 2016 оноос хойшхи гарал үүслийн бичгийн нэг хувь нь байна..” гэсэн мэдүүлэг, /1хх-53-54/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Ц.Ж нь 2018 оны 05 билүү 06 дугаар сард надад “надад нэг шүдлэн адуу байна, удамтай юм гэсэн, энийг уямаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "таны морь уяна гэж юу байх вэ" гэж хэлээд орхисон. Түүний дараа надад мөнгөний хэрэг гараад “надад мөнгөний хэрэг гараад байна, та нөгөө шүдлэн адуугаа надад хэрэглүүлчхээч, би танд дараа нь унагатай гүү өгье” гэж хэлсэн чинь зөвшөөрөөд би Г...ад дээшээ өгсөөд нэг айлаас очиж тэр шүдлэн адууг нь 2018 оны 05 сарын дундуур байх авч байсан. Намайг очиж авахад тэр адуу нь "хонгор зүсмийн нэлээд том биетэй" шүдлэн адуу байсан. Тэр адууг нь би налайхад байдаг мал махны ченжэд 1 сая төгрөгнөөс яриад 800,000 төгрөгөөр зарсан.. Тэр тамгыг бол үнэхээр мэдэхгүй байна. Шаргадуу, одоо юу гэж хэлмээр юм дээ хонгор зүстэй л гэж хэлнэ дээ шаргалдуу л зүстэй адуу байсан... Би 2019 оны сүүлээр Ц.Жтай холбогдоод "танаас авсан шүдлэн адууг чинь зарчихсан шүү, би танд унагатай гүү оронд нь өгнө" гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг, /1хх-74-76/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Би Н.Гыг зүс мэднэ, сайн танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би С... аймгийн М... сумын малчин М... гэдэг залуутай найзууд бөгөөд үүгээр дамжуулан Н.Гыг мэддэг болсон юм. Миний ажилладаг “Г...” ХХК-ийн захирлуудын адуу, үхэр нь Д.. аймгийн М.. суманд байдаг юм. Тэгээд би Д.. Улаанбаатар хоёрын хооронд адуу мал, өвс тэжээл зөөж явдаг юм. За байз би яг оныг нь санахгүй байна, ямар ч байсан хавар байсан юм. М..., Н.Г хоёр хоёулаа холбогдоод “С... аймгийн М... сумаас адуу авчруулъя” гээд тэгээд намайг явж байхад засмал зам дээр М... найзуудтайгаа хамт хонгор зүсмийн даага, хар халтар зүсмийн даага гээд хоёр даага авчирч машинд ачуулсан. Тэгээд би Улаанбаатар хотод Н.Г ирж авсан бөгөөд нэг даагыг нь У..д, нэг даагыг нь Улаан хуаранд буулгасан. Яг алийг нь хаана буулгаснаа санахгүй байна. Нэг нэгээр нь л буулгасан..” гэсэн мэдүүлэг, /1хх-79-80/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний ажил үүргийн хувьд бол мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Манай хэлтсийн үйл ажиллагаа нь "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай" хууль болон Засгийн газраас баталсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-ын дагуу явагддаг. Импорт, Экспортын гэрчилгээг бол . газраас олгодог. Гэрчилгээ авахад.. . экспортлох бараа бүтээгдэхүүнээс манай байгууллага дээж авч лабораторийн шинжилгээнд хүргүүлдэг. Мөн уг бүтээгдэхүүнийг ачилт хийхэд манай байцаагч бараа бүтээгдэхүүнийг гэрчилгээтэй тулгаж хяналт тавьдаг. “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-ын дагуу импорт, экспортын гэрчилгээг авахад материал бүрдүүлэхэд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээний дүнг авах шаардлагатай бөгөөд уг шинжилгээг хийлгэхэд экспортолж буй бүтээгдэхүүнээс манай байгууллага дээж авч шинжилгээнд хүргүүлдэг юм. Тэгээд малын гаралтай түүхий эд экспортлох гэж байгаа аж ахуй нэгжүүд манайд дээж авч шинжилгээнд хүргүүлэх, ачилт хийхэд хяналт тавиулах улсын байцаагчийн томилуулахаар ханддаг юм. Аж ахуй нэгж нь манай байгууллагад улсын байцаагч томилуулах хүсэлт гаргадаг. Хэлтсийн дарга уг хүсэлтийг хүлээн аваад манай хэлтсийн 8 байцаагчаас тойргийн журмаар цохолт хийгээд цохогдсон байцаагч тэр байгууллагын экспортлох гэж байгаа бараа бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газар болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн аль тохироход нь шинжилгээнд хүргүүлдэг. Тэгээд хүсэлт гаргасан аж ахуй нэгж нь шинжилгээнийхээ дүнг авч, гэрчилгээ авах бусад материалыг бүрдүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлдэг. ...аас гэрчилгээ олгосон тохиолдолд гэрчилгээгээ аваад бараа бүтээгдэхүүнээ ачилт хийхдээ манай байцаагчид ханддаг. Манай байцаагч ачилт хийх талбайд нь очиж бараа бүтээгдэхүүн гэрчилгээтэй тохирч байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, зөрчилгүй тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг лацдаж, гэрчилгээн дээр гарын үсэг зурж, тэмдэг, лацны дугаараа тавьж өгдөг. Тэгээд аж ахуй нэгж маань бараагаа ачуулж улсын хилээр экспортолно гэсэн үг юм.
..тиймээ би “З...” ХХК бараа бүтээгдэхүүн экспортлоход хяналт тавьж байсан, зөрчил гарч байгаагүй, энэ компани нь ноос, адууны арьс экспортлодог. Хэлтсийн дарга Н.Гоос үүрэг чиглэл өгч байгаагүй.Хэлтсийн дарга бол аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэж улсын байцаагчийг цохож л өгдөг, өөрөө хяналт тавих үйл ажтллагаанд ямар нэгэн үүрэг хэрэгжүүлдэггүй.
..Манай улсын байцаагч нар зөрчилтэй байгаа тохиолдолд гэрчилгээн дээр баталгаажуулалт хийдэггүй, гэрчилгээг манай улсын байцаагч нараас баталгаажуулаагүй тохиолдолд хилээр бараа бүтээгдэхүүн гарахгүй. Тэгэхээр зөрчилгүй тохиолдолд л гэрчилгээг баталгаажуулдаг..” гэх мэдүүлэг /1хх-64-66/,
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би энэ компанийг бараа бүтээгдэхүүн экспортлоход хяналт тавьж байсан. Яг хэдэн удаа хяналт тавьж байснаа санахгүй байна. Зөрчил гарч байгаагүй..үүрэг чиглэл өгч байгаагүй. Цахимаар томилгоогоо аваад л хяналтаа тавьж ажилладаг. Дарга хяналт тавих ажиллагаанд оролцох шаардлага байхгүй. Надад нөлөөлж байгаагүй..”/хх 67-69/
Гэрч Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би энэ компани бараа бүтээгдэхүүн экспортлоход хяналт тавьж байсан. Яг хэдэн удаа хяналт тавьж ажиллаж байсан тоог хэлж мэдэхгүй байна, олон удаа хяналт тавьж ажиллаж байсан. Энэ компани бараа бүтээгдэхүүн экспортлохдоо ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Хэлтсийн дарга Н.Г ямар нэгэн үүрэг чиглэл өгч байгаагүй.Бид нарын хяналт тавих үйл ажиллагаанд бол ямар нэгэн чиг үүрэгтэйгээр оролцдоггүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг л улсын байцаагч нарт тойргоор цохдог..” /хх70-71/
Гэрч Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би энэ компани бараа бүтээгдэхүүн экспортлоход хяналт тавьж байсан. Яг хэдэн удаа хяналт тавьж ажиллаж байсан тоог санахгүй байна. Ойролцоогоор 3 жилийн хугацаанд 10 орчим байгаа болов уу гэж бодож байна. Зөрчил гарч байгаагүй. Хэлтсийн дарга Н.Г “З...” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд хяналт тавьж байхад ямар нэгэн хяналт тавьж байгаагүй. Аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг мал эмнэлгийн хяналтын 8 байцаагчид тойргийн журмаар цохолт хийдэг. Өөрөөр ямар нэгэн чиг үүрэгтэй оролцдоггүй../хх72-73/
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дугаартай бичгээр ирүүлсэн Н.Гын Хөрөнгө орлогын мэдүүлэг /1хх-149-158/, Н.... рын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн “З...” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотод байрлах хуулийн этгээдтэй ямааны сэв, хялгас, адууны сүүл, хонь болон тэмээний угаасан, адууны шир зэргийг экспортлох зорилгоор 2017 онд 16 удаа, 2018 онд 20 удаа, 2019 онд 10 удаа, 2020 онд 1 удаа хүсэлт ирүүлснийг үндэслэж, экспорт, импорт хорио цээрийн хяналтын улсын байцаагч С.Н, Б.Б, С.А, Ц.Ж, Д.П нар хянан шалгаж шийдвэрлэсэн байна" хавсралт ... хуудас гэсэн албан бичиг, /2хх-51-148/, /2хх-103-112, 119/, Н.... рын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн .... дугаартай албан бичгээр ирүүлсэн "Н.Гын ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт /2 хх-183/, Засгийн газрын 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /2хх-161-162/, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б байрын ... тоот мэдүүлэг авах өрөөнд мердөгч, комиссар М. гэрч Ц.Жаас дахин мэдүүлэг авсан ажиллагааны камерын бичлэг бүхий СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-13/, “...” ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18/2857 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Жы 99, Н.Гын ... дугаарын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох орсон, гарсан ярианы жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Жы 99 дугаараас 2020 оны 03 сарын 24-ний өдөр 19 цаг 53 минутад Ц.Г..ын 99 дугаар луу залгаж 40 секунд ярьсан, Н.Гын 99 дугаараас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 44 минутад П.Мийн ... дугаар луу залгаж 10 секунд ярьсан, Н.Гын 99 дугаараас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 45 минутад П.Мийн ... дугаар луу залгаж . сек..унд ярьсан, Н.Гын 99 дугаараас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 09 минутанд Ц.Жы 99 дугаар луу залгаж 39 секунд ярьсан байв /Зхх-84-115/, шүүгдэгч Н.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-116/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-124/, шүүгдэгч Ц.Жы иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-123/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-125/ болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Н.Гыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байранд хахууль өгөгч Ц.Жы “Хилээр гаргах малын түүхий эддээ хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн цаашид хэрэгжүүлэхийн тулд 800.000 төгрөгийн хахуулийг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож,
шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байранд “Хилээр гаргах малын түүхий эддээ хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс цаашид өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
20.. оны 12 дугаар сарын 17-ны өдөр .... ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Г нь Ч.. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа Ц.Жаас 800.000 төгрөг авч, тухайн 800.000 төгрөгөөр хүүхдийн 40 ширхэг бэлэг боолгон бэлдүүлж байцаагч нартаа тарааж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Жаас шүүгдэгч Н.Год өгсөн 800.000 төгрөгийг шүүгдэгч нар “2018 оны хавар Н.Гоос 1 ширхэг даага худалдан авсан, түүний үнэ” гэж мэдүүлжээ. Мөрдөн шалгаж ажиллагааны явцад шүүгдэгч Н.Гоос худалдан авсан гэх даага, түүний үнэ, тээвэрлэн хүргүүлсэн талаар шалгасан боловч яг ямар зүсмийн даага, хэдэн төгрөгөөр хэдийд хүлээлгэн өгсөн зэрэг нь нотлогдоогүй байна. Яллагдагч, шүүгдэгч нь өөрт холбогдох хэрэг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч өөрийгөө буруугүй гэж үзвэл тэр талаархи нотлох баримтуудыг гарган өгч шалгуулах эрхтэй бөгөөд даага байсан, түүнийг зарсан эсэх нь баримтаар нотлогдоогүй байна. Энэ талаар шүүгдэгч нар болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо болон өмнөхөөсөө зөрүүтэй байх тул 800.000 төгрөгийг худалдан авалтын төлбөр гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн бөгөөд цаашид нэмж шалгаж шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Гыг 800.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч 800.000 төгрөгийг хахууль өгсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд нийтийн албан тушаалтан Н.Г нь хахууль өгөгч хувь хүн эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан байх, хахууль өгөгч Ц.Ж нь өөртөө болон хуулийн этгээд болох “З...” ХХК-нд давуу байдал бий болгох зорилгоор эд зүйл өгсөн байхыг шаардаж байна. Хахууль өгөгч өөртөө ямар ашиг сонирхолын үүднээс хахууль авагчийн ямар албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариу, цаашид ямар чиг үүрэг хэрэгжүүлэхийн тулд мөнгө өгсөн, авсан болох нь тодорхойгүй байна. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, прокурор яллах дүгнэлтэдээ тодорхойлж дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл дээр заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт дахь гэмт хэргийн шинжийг нотлоогүй байна.
Шүүгдэгч Ц.Ж нь “З...” ХХК-ийг .... онд үүсгэн байгуулж, захиралаар нь ажилладаг бөгөөд “З...” ХХК нь .... ын руу ямааны сэв, хялгас, адууны сүүл, хонь болон тэмээний угаасан, адууны шир зэргийг экспортлох зорилгоор 2017 онд 16 удаа, 2018 онд 20 удаа, 2019 онд 10 удаа, 2020 онд 1 удаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст хандаж хүсэлтээ шийдвэрлүүлсэн байна. Шүүгдэгч Н.Г нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар 2018 оны 06 сард томилогдон, “З...” ХХК-иас ирүүлсэн хүсэлтүүдийг хүлээн авч байцаагч томилон ажиллаж байсан байна.
Энэ талаархи баримт хэрэгт авагдсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар “З...” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтийн дарга, байцаагч нар "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай" хууль болон Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журамд зааснаар шийдвэрлэж байсан бөгөөд тухайн компанитай холбоотой ямар нэг зөрчил, ямар нэг давуу байдал бий болох нөхцөл байдал үүсээгүй болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Жд “Хилээр гаргах малын түүхий эддээ хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулж, дүгнэлт гаргуулах” ашиг сонирхол байх боловч энэ нь хуулийн этгээдийн өмнөөс бөгөөд үүнийгээ хууль, журамд зааснаар шийдвэрлүүлж байсан ба үүнтэй холбоотой давуу байдал бий болсон, цаашид давуу байдал бий болно гэсэн баримт байхгүй байна.
Яг ямар давуу байдал бий болсон, цаашид болох вэ гэдэг нь тодорхойгүй байхад ямар нэгэн таамаг дэвшүүлэн шийдвэрлэх боломжгүй юм. Шүүгдэгч нарын мөнгө өгсөн, авсан үйлдэл нотлогдож байх боловч шалтгаан нь тодорхойгүй ерөнхийд нь давуу байдал бий болсон, цаашид давуу байдал бий болно гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож ирүүлсэн, шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан ял сонсгож ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан гийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь тэдний мөнгө авсан үйлдлийг зөвтгөж байгаа явдал биш юм. Гагцхүү тэдэнд сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл заалт дахь гэмт хэргийн шинж хэрэгт авагдаж нотлогдоогүй байгааг тодорхойлсон болно. Шүүгдэгч нарын мөнгө авсан, өгсөн үйлдлийг бусад хууль, дүрэм эрх зүйн актыг зөрчиж байгаа эсэхийг дүгнэх боломжгүй байна. Энэ талаар баримтгүй, талуудаас гаргаж буй дүгнэлт байхгүй болно.
Шүүгдэгч Ц.Жы өмгөөлөгч С гэрч Д.М /1хх 50-52/, Х.Энхсаруул /1хх 53/, О.Шинэбат, Ч.Ганболд нараас авсан мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасаж өгнө үү гэжээ. Гэвч нэр дурдсан гэрчүүдийг байцаахдаа АТГ-ын мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.14-д заасан ажиллагааг хийж гүйцэтгүүлсэн гэж үзсэн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Жы өмгөөлөгч Са “прокуророос Ц.Жд сонсгосон ялыг өөрчилж худал мэдүүлсэн хэрэгт гэм буруутайд тооцуулах” байр суурь илэрхийлж шүүмжлэлийн шатанд үүнийгээ дэмжиж оролцсон болно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд АТГ-ын мөрдөгч “Н.Г авилга авч Ц.Ж авилга өгсөн” гэсэн тодорхой нэр зааж бичсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсанаас хойш хэрэгт холбогдон сэжиглэгдэж буй этгээдүүд болох Н.Г, Ц.Ж нарт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, эс тэгвэл хариуцлага хүлээлгэхийг сануулж гэрчээр удаа дараа /1-хх 27-44/ мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан “..мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина.” Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “..өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрхи мэдүүлгүүдийг нотлох баримтад тооцоогүй тул өмгөөлөгчийн хүсэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Г, Ц.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй бөгөөд тэдэнд авсан баталгаа аьах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тэдний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Г, Ц.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч Н.Г, Ц.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ...г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР