Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хураолдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд 1985 оны 11 дүгээр сард ажилд орж 1989 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэхэд миний 1985 онд ажилд орсон, 1989 онд ажлаас гарсан тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч О.******* нь 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 915 дугаартай лавлагаа,

            -О.*******ийн 1985 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -О.*******ийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Гэрч Г.*******ын “О.******* нь 1985-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан. Түүнээс хойш малчнаар ажиллаж байгаа. Би тэр үед Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Г.*******ын 1989 онд Ховд аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газраас шагнуулсан гэх баярын бичиг, 1982 онд Ахуй үйлчилгээний комбинатын захиргаанаас шагнагдсан гэх баярын бичиг,

            -Гэрч Т.*******гийн “О.******* нь 1985-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан” гэх зэрэг баримтууд болно. 

Хүсэлт гаргагч О.*******ийн 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 915 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч О.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр О.*******тэй хамт ажиллаж байсан гэх Г.*******, Т.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын ахуй үйлчилгээнд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн хүсэлт, гэрч Г.*******ын 1989 онд Ховд аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газраас шагнуулсан гэх баярын бичиг, 1982 онд Ахуй үйлчилгээний комбинатын захиргаанаас шагнагдсан гэх баярын бичиг зэргээр нотлогдож байна.

            Хүсэлт гаргагч О.******* нь 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч О.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэгт авагдсан О.*******ийн 1986 онд шагнуулсан гэх баярын бичиг, сайшаалын үнэмлэх дээр бичигдсэн “О.*******” гэх нэр 1986 онд бичигдсэн эсэх талаар эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА