Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 442

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* ******* айлын орон сууцны ******* орцны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн 10-******* тоотод оршин суух овогт д холбогдох тээврийн хөлс 66,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ХХК, Н. нарын хооронд байгуулагдсан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., Л., хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х., Ж., Ц., Б., М., Н., С., Н., Э. нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж, албан ёсоор бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Манай компанийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлээр ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ж. юм. Хууль зүйн үүднээс авч үзвэл албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.гийн үйл ажиллагаа, түүний гарын үсэг зурсан хэлцлийг албан ёсны гэж үзнэ. ХХК нь 201******* онд ХХК-тай гэрээ байгуулж, 15 ширхэг норд бенз маркийн машинуудыг ******* жилийн хугацаатай авч ажиллуулсан. 201******* онд манай компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М. байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард компаний төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н. миний бие сонгогдон ажилласан.

2015 оны 03 дугаар сард М. нь ХХК-ийн сейф эвдэж, тамга авч өөрийгөө захирал гэж нэрлэн удаа дараа хууль бус үйлдэл хийсэн. М. нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 51 дугаартай хууль бус тушаал гаргаж, Ховд аймгийн Цэцэг суманд тээвэрлэлт хийж байсан миний эзэмшилд байсан ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн авто машиныг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хууль бусаар хурааж авсан. Ингээд миний машиныг М. хураан авсан тул би тээвэр хийх боломжгүй болсон.

Гэтэл М.гийн гаргасан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр тушаалыг тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/002*******8 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосныг Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2*******-ний өдрийн 001/ХТ2016/01267 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. Уг тогтоолын дагуу Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн машиныг М.гийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан.

Иймд хариуцагч М.гээс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарыг дуустал нийт 20 удаагийн тээврийн ашиг, 1 удаагийн тээврийн ашгийг 900,000 төгрөгөөр бодож 18,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар дуустал нийт ************** удаагийн тээвэрлэлтийн ашиг 39,600,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 7 удаагийн тээвэрлэлтийн ашиг 9,100,000 төгрөг, нийт 66,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нэхэмжлэгч Н.ийн нэхэмжлэлд дурдсан ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн авто машиныг Н.ийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Н. нь ХХК-тай байгуулсан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан 201******* оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нүүрс тээвэрлэх үйлчилгээний MoEnCo 0058-201******* дугаартай гэрээний холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөн тул Н.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүнтэй байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч М. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК, ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс тээвэрлэх үйлчилгээний 201******* оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн MoEnCo 0058-201******* гэрээгээр түрээсээр авч ажиллуулж буй 15 ширхэг NORTH BENZ /норд бенз/ маркийн авто машинаас ХОҮ улсын дугаартай авто машиныг Н. нь ХХК-иас Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээн авч, зөвхөн Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх зориулалтаар ажил гүйцэтгэх байсан боловч Н. нь энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг удаа дараа зөрчиж байгаа тул 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ХХК-тай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг дараах үндэслэлээр цуцлахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1.Н. нь тус гэрээгээр хүлээж авсан машиныг сумын Баянсудал багт оршин суугч Ж.д зарж, их хэмжээний мөнгө авч хувьдаа завшихаас гадна ХХК-иас олгосон тухайн авто машины тээврийн хөлсийг Ж.д өгнө гэж тохиролцсон боловч өөртөө ашигтайгаар завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж байсан нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ж.ын ХХК-д хандан гаргасан өргөдөлд тодорхой дурдсан байна. Энэ нь манай компаний ХХК-тай байгуулсан Нүүрс тээвэрлэх гэрээний 13.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

2.Эзэмшигч нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.2-т заасан авто машин хүлээлцсэн баримтаар нүүрс тээвэрлэх зориулалтаар хүлээн авсан Бенз маркийн авто машиныг зөвхөн ХХК-тай байгуулсан Нүүрс тээвэрлэх гэрээний хавсралт 1-д заасан маршрутын дагуу ачаа тээвэрлэх бөгөөд үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ямар нэгэн зөвшөөрөлгүй дур мэдэн өөр тээвэр хийсэн болох нь GPS-ийн зураглалаар нотлогдож байна.

3.Өнөөдрийн байдлаар Н.ийн бүрэн хариуцлагын гэрээгээр эзэмшиж буй ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн авто машины дугуйнууд нь тоногдсон, дугуй дутуу байдалтай, тээвэрт явахгүй 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл зогсож байна. Энэ нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.*******, 3.1, 3.2, 3.8 дахь заалтуудыг зөрчиж байна.

*******.Дээр дурдсан нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн тохиолдолд манай ХХК нь захиалагч ХХК-ийн өмнө Н.ийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн авто машины бүрэн бүтэн байдлыг гэрээгээр хариуцсан тул манай компани их хэмжээний төлбөрт унах эрсдэлтэй байх тул ХХК, Н. нарын хооронд байгуулсан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцалж өгнө үү гэв

Нэхэмжлэгч Н. хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М.г ХХК-ийн захирал биш гэдэг нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч М.д холбогдуулан тээврийн хөлс 66,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч М. нь нэхэмжлэгч Н.д холбогдуулан ХХК, Н. нарын хооронд байгуулагдсан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэргийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь авч үзвэл:

Нэг. Нэхэмжлэгч Н.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох тээврийн хөлс 66,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа миний эзэмшлийн ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн машиныг ХХК-ний хувьцаа эзэмшигч М. хууль бус тушаалаар надаас хураан авсан тул уг машиныг хураан авсан өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс машиныг надад буцаан олгосон өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх олох ёстой байсан тээврийн хөлс 66,700,000 төгрөгийг М. төлөх ёстой гэж, хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Н. нь ХХК-д жолоочоор ажиллаж, 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г байгуулан ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн машиныг эзэмшин тээвэрт явж, 201******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-53/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-50-52/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.ийн эзэмшиж байсан ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн машиныг хариуцагч М. нь ХХК-ний захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай тушаал гарган хураан авсан, дараа нь уг тушаалтай холбоотой маргааныг шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэх явцад ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн машиныг битүүмжилсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөр авагчид хүлээлгэн өгсөн тухай 17/02 дугаартай акт /хх-07/, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Эд хөрөнгө битүүмжлэх 97/02 дугаартай акт /хх-06/, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 73 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-05/ зэргээр нотлогдож байна.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/002*******8 дугаартай шийдвэр /хх-12-1*******/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 2*******-ний өдрийн 001/ХТ2016/01267 дугаартай тогтоол /хх-09-11/-уудаар ХХК-ний захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байх ба тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн ХОҮ улсын дугаартай норд бенз маркийн машиныг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн 73 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-5/ бичигдэн, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөр авагчид хүлээлгэн өгсөн тухай 17/02 дугаартай акт /хх-07/-аар нэхэмжлэгч Н.д хүлээлгэн өгсөн байна.

Иймд нэхэмжлэгч Н. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтан хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

Мөн ХХК-ний захирлаар хариуцагч М. биш өөр хүн ажиллаж байсан болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/002*******8 дугаартай шийдвэр /хх-12-1*******/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 2*******-ний өдрийн 001/ХТ2016/01267 дугаартай тогтоол /хх-09-11/, Тээвэрчдийн хурлын 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-2*******1/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-238-2*******0/ зэргээр нотлогдож байх ба нэхэмжлэгч нь хууль бус тушаалаар эзэмшиж байсан машинаа хураалгасан хугацааны тээврийн хөлсийг машин хураан авсан хариуцагч М.гээс нэхэмжлэх эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нь миний эзэмшиж байсан ХОҮ улсын дугаартай, норд бенз маркийн машиныг М. надаас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай тушаал гаргахаас өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хураан авсан ба 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би машинаа буцаан авсан тул 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх тээврийн хөлсийг нэхэмжилж байна гэх боловч дээрх хугацаанд улсын дугаартай норд бенз машинаар хэдэн төгрөгийн тээврийн хөлсөөр хэдэн удаа тээвэрт явсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд хэрэгт авагдсан ХХК-ний нягтлан бодогч Б.Ганболдын гаргасан ХОҮ улсын дугаартай, норд бенз маркийн авто машины 2016-2017 оны тээвэрт явсан рейс, жолоочийн цалингийн талаарх тайланд тусгагдсан 2016 онд *******0 рейс хийсний жолоочийн цалин 7,125,000 төгрөг, 2017 онд 5 рейс хийсний жолоочийн цалин 1,200,000 төгрөг гэх бичилттэй баримтыг /хх-199-200/ үндэслэн хариуцагч М.гээс 8,325,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Хариуцагч М.гийн нэхэмжлэгч Н.д холбогдуулан гаргасан ХХК, Н. нарын хооронд байгуулагдсан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэг талаас ХХК-ийг төлөөлөн ТУЗ-ийн дарга ажилтай М., нөгөө талаас тус компаний жолооч ажилтай Н. нар 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-50-52/ байгуулан 70,000,000 төгрөгийн үнэ бүхий бенз маркийн автомашиныг автомашин хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн нь тус гэрээгээр, энэхүү гэрээгээр Н.д ХОҮ улсын дугаартай, норд бенз маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид дээрх гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргасан М. нь ...уг гэрээнд заасан үүргээ жолооч Н. удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэлтэй гэж хэрэгт логистикийн хэлтсийн мэдэгдэл хүргүүлэх тухай материал /хх-6*******/, GPS-ийн зураг /хх-65-66/, ХОҮ улсын дугаартай, норд бенз маркийн авто машины гэрэл зураг /хх-67-68/, гэрчээр Ж.Серикболыг асуулгасан ба Н. нь ХХК-ний захирал М. биш учир тус гэрээг цуцлах үндэслэлгүй гэж мэтгэлцлээ.

Дээрх гэрээний нөхцөл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд тус гэрээ нь ХХК болон тус компаний жолооч Н. нарын хооронд байгуулагдсан гэрээ байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д  зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулахаар заасан.

Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар компаний гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.

Мөн ХХК-ний дүрэм /хх-2*******-23*******/-ийн 12.1-д гүйцэтгэх захирал нь компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, 12.2-д гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахаас бусад компаний үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэж, 12.3d-д компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тэдгээрийн цалин хөлс, урамшууллын хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвлөлдөж тогтоох эрхтэй гэж тус тус заажээ.

Нөгөө талаас М. нь 201******* онд ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Б., Ц., С. нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдож байх ба 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг М. нь ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа алтай ХХК-нийг төлөөлөн жолооч Н.тэй байгуулсан байна. Иймд ХХК-ний ажилтантайгаа байгуулсан гэрээг цуцлах эрх хэмжээ нь компанид өөрт нь байх тул М.гийн Н.д холбогдуулан гаргасан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч М.гээс тээврийн хөлс 8,51*******,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,186,000 төгрөг гаргуулах болон М.гийн Н.д холбогдуулан гаргасан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******91,*******50 төгрөг, М.гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гээс 8,51*******,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 151,17******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /хх-08/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-д заасан шаардлага хангаагүй, мөн хэрэгт авагдсан ХХК-ний Хас банк дахь дансны хуулга /99-128, 15*******-187/, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5132 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх-1*******0-1*******1/, Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбар /хх-1*******2/, Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5/*******2 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-1*******3-1*******5/, ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 2*******-ний өдрийн 01 дугаартай хурлын протокол /хх-236-237/ зэрэг нь тус иргэний хэрэгт ач холбогдолгүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 8******* дүгээр зүйлийн 8*******.2-д зааснаар хариуцагч М.гээс 8,51*******,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,186,000 төгрөг гаргуулах болон М.гийн Н.д холбогдуулан гаргасан 201******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******91,*******50 төгрөг, М.гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гээс улсын тэмдэгтийн хураамжид 151,17******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА