| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00477/и |
| Дугаар | 444 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ын хүсэлттэй үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд охин Л.г төрүүлсэн. Тухайн үед миний нөхөр Н.Даваасамбуу Улаанбаатар хотод суралцахаар явсан байсан бөгөөд охиныг би өөрийн нэрээр овоглож байгаад, 2003 онд эцэг Д.ад үрчлүүлсэн. Одоо аав минь 75 настай нас өндөр болсон учраас охиноо төрүүлсэн аавынх нь нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Л.******* нь 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Л.г 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.а, Ч. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Л.******* нь 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин г төрүүлж, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.а, Ч. нарт үрчлүүлэн, Ховд аймгийн сумын хүүхэд үрчилсний бүртгэлийн 07 дугаарт бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаа, гийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Охин Л. нь 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н.Даваасамбуу, Л.******* нарын гэр бүлд төрсөн байх бөгөөд түүний төрснийг Улсын бүртгэлийн хэлтэс 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар хүүхэд эхийн нэрийг авсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу Л.******* нь охин г эцэг Д.а, эх Ч. нарт үрчлүүлсэн боловч охин нь одоог хүртэл төрүүлсэн эх Л.*******ын асрамжид амьдарч байгаа, үрчлэн авагч Д.а, Ч. нар нь охин Л.г төрсөн эхэд нь буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар шүүхэд мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охин Л.г төрсөн эх Л.*******ын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Л.г 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Л.*******аас Д.а, Ч. нарт үрчлүүлсэн 07 тоот бүртгэлийн дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Л.г төрсөн эх ******* ******* овогт ******* *******ын асрамжид шилжүүлсүгэй.
3.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Л.д холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эх Л.*******т олгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА