Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 446

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох 392,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын захирал Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ нь Г.*******ын орон сууцыг 2015 оноос эхлэн ******* эрчим хүчээр хангаж байна. Хариуцагч нь 2015 оны ******* төлбөр 55,910 төгрөг, 2016 оны ******* төлбөр 119,367 төгрөг, 2017 оны ******* төлбөр 102,080 төгрөгийг төлөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу эдгээр төлбөрөөс алданги тооцоход 115,000 төгрөг болно. Иймд Г.*******аас 2015-2017 оны ******* эрчим хүчний төлбөр 277,357 төгрөг, алданги 115,000 төгрөг, нийт 392,357 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ нь иргэн Г.*******д холбогдуулан ******* төлбөр 277,357 төгрөг, алданги 115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Г.******* нь уг төлбөрийг бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох 392,357 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                        Б.МАРИНА