| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00476/и |
| Дугаар | 454 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 454
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалан сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалан сумын ******* багийн ******* тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Б., хариуцагч П.ийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж хянан шийдвэрлэгдээгүй байхад нөхөр П. нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хашаа, хашааны газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн улмаар иргэн Б.д худалдсан байсан. Иймд миний эрх зөрчигдсөн тул 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахыг хүсэж шүүхэд хандсан.
Одоо миний бие энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул татгалзалыг шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П., Б. нарт холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П., Б. нарт холбогдуулан гаргасан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА