Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт эд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ийн П.т холбогдуулан төрүүлсэн эцэг П.ээр тэжээн тэтгүүлж, дундын өмчлөлт хашааны газраас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Н., нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1996 онд П.тэй гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б. нас барсан. 1999 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б. насанд хүрсэн. 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.ыг бид үрчилж авсан. Одоо миний асрамжид байдаг. Бид хоёр хамтран амьдрах боломжгүй бөгөөд 2015 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Иймд гэрлэлтийг цуцалж, хүү Б.ыг өөрийн асрамжид үлдээж, эцэг П.ээр тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Харин бид хоёр эд хөрөнгийн маргаан дээрээ эвлэрсэн гэв.

Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 20 жил 2 хүүхдийн хамт элэг бүтэн амьдарч байсан. Эхнэр маань гэдэг хүнтэй холбоотой болж, намайг байхгүй хойгуур эд хогшлоо аваад явсан байсан. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ /1-р хавтаст хэргийн 49 тал/.

Хариуцагч П.ийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П. нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч П., нэхэмжлэгч Д.******* нар дундын эд хөрөнгийн талаар хоорондоо ярилцаж, эвлэрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. нь хүлээн зөвшөөрсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******, хариуцагч П. нар гэр бүлийн дундын эд хөрөнгө дээр эвлэрч, гэрээ байгуулсан байна. Мөн тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь төрүүлсэн эцэг П.ээр тэжээн тэтгүүлж, дундын өмчлөлт хашааны газраас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч П. нар нь 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. төрсөн ба тэрээр нас барсан байна. 1999 оны 05 дугаар сарын 15-ны өдөр охин Б. төрсөн, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.ыг үрчлэн авсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь 2015 оноос хойш тусдаа амьдарсан, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч П. нь шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд гаргасан тайлбартаа хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар дурдаагүй байх тул шүүхээс хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн эдийн засгийн байдал, Ховд аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хүүхдийн өсөж буй орчин, нөхцөл, асран хамгаалалт”-ийн талаарх дүгнэлт зэргийг харгалзан үзэж хүү Б.ыг эх Д.*******гийн асрамжид үлдээж, сар бүр эцэг П.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар үрчлэн авсан хүүхэд төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Харин 1999 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б. нь 18 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон тул түүний хувьд асрамжийн асуудал яригдахгүй, харин гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.ыг эх Д.*******гийн асрамжид үлдээсэн нь эцэг П.ийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Гэрлэгчид нь шүүх хуралдаанд гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар:

-П. нь дундын өмчлөлийн хөрөнгө болох хашаа, хашааны газрын үнийн дүнгээс 2,500,000 төгрөгийг Д.*******д өгөх,

-2,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр өгөх, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр төлж барагдуулах,

-Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах,

-Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь бие дааж гаргасан шаардлагаасаа татгалзахаар гэрээг бичгээр байгуулан, зохигчид гарын үсэг зурсан байна. Ийнхүү зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь гэрлэгчид Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эд хөрөнгийн талаар хоорондоо харилцан тохиролцох эрхтэй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь төрүүлсэн эцэг П.ээр тэжээн тэтгүүлж, дундын өмчлөлт хашааны газраас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******гийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч П.эд шүүх хуралдааны зарыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч П.ийн өмгөөлөгч Н., нэхэмжлэгч Д.******* нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд, хариуцагч П.ийн өмгөөлөгч Н.ийг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******, овогт эд нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.ыг эх Д.*******гийн асрамжид  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар хариуцагч П. нь дундын өмчлөлийн хөрөнгө болох хашаа, хашааны газрын үнийн дүнгээс 2,500,000 төгрөгийг Д.*******д өгөх, 2,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр өгөх, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан болохыг  дурдсугай.

7.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь бие дааж гаргасан шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******гийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

9.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МАРИНА