Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 457

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажиллаж байсан хугацааны амралтын мөнгө 620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал багийн засаг даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2016 оны 02 дугаар сард ээлжийн амралтаа аваад 2017 оны 01 дүгээр сарын 31-нд сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал ажилласан хугацааны амралтын мөнгө 620,000 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* ажилласан хугацааны цалин нэмэгдлийг бүрэн авсан ба улс төрийн албан хаагчийн хувьд сонгуулийн үр дүнгээс шалтгаалж 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс дараагийн засаг дарга томилогдон ажилласан. Төсвөөс амралтын цалин болон ажилласан хугацааны цалинг давхардан олгох боломжгүй ба 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл өөр хүн ажиллаж энэ хүн цалин авсан байна. Дээрх шалтгааны улмаас иргэн Б.*******гийн нэхэмжилсэн амралтын цалин болох 620,000 төгрөгийг дахин тооцоолж, нягтлаж олгох болохыг мэдэгдье гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б.*******гийн нэхэмжлэлд дурдсан амралтын мөнгө болох 620,000 төгрөгөөс 350,000 төгрөгийг 3 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгч, авахаар тохиролцов. Нэхэмжлэлийн шаардлагын 270,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажиллаж байсан хугацааны амралтын мөнгө 620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрч, нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.******* нар нь хоорондоо ярилцан нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлд дурдсан амралтын мөнгө болох 620,000 төгрөгөөс 350,000 төгрөгийг 3 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгч, авахаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 270,000 төгрөгөөс татгалзаж хоорондоо эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажиллаж байсан хугацааны амралтын мөнгө 620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.******* нар харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлд дурдсан амралтын мөнгө болох 620,000 төгрөгөөс 350,000 төгрөгийг 3 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгч, авахаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 270,000 төгрөгөөс татгалзаж хоорондоо эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Төрийн банкны төрийн сангийн 110000321668 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 19,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,625 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА