Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Б.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 оны 06 дугаар сард 8-р анги төгссөн. Тэгээд 1986 он хүртэл Барилгын ТМС-д суралцаад 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цэрэгт татагдаж, 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр халагдсан. Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хонь маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас хохироход хүрээд байна. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн намайг 1981-1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд 1981-1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 1071 дугаартай лавлагаа,

            -Ховд аймгийн ******* сумын ******* буюу 3-р бригадын Д.*******ын нэр дээрх 1981-1992 онуудын 70-р дансны хуулбарууд,

            -Д.*******ын Алтан гадас одонгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Д.*******ын Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Гэрч Б.*******ын “Д.******* нь 1981-1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад хонь маллаж байсан. Нэгдэл тараад одоог хүртэл мал маллаж байна. Би тэр үед Хөдөлмөр нэгдлийн зоотехникчээр ажиллаж байсан. Д.******* нь 1987 онд Улсын залуу аварга малчин болж байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Н.ын “Д.******* нь 1977 онд цэргийн албанд явж, 1980 онд халагдаж ирсэн. 1981-1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад хонь маллаж байсан. Тэрээр нэгдэл тараад одоог хүртэл мал маллаж байна. Би тэр үед Хөдөлмөр нэгдлийн малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно. 

Хүсэлт гаргагч Д.*******ын 1981-1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж  байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

 Иймд хүсэлт гаргагч Д.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Харин хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн 1988 онд шагнагдсан гэх Хошой энх сүрэгтэн аваргын дипломын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ыг 1981-1993 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА