| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00437/и |
| Дугаар | 459 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.*******, нарийн бичгийн дарга Б.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн, сургуульд суралцаагүй тул бичиг үсэг мэддэггүй, гарын үсгээ л зурж чадна. 1989 онд ******* овогтой *******той гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1980 онд 14 нас хүрэхэд аав ******* туслах малчнаар албан ёсоор ажиллуулж хөдөлмөрийн хөлс олгож эхэлсэн. Тухайн үед аавын нэр дээр түүний хөдөлмөрийн хөлстэй хамт миний хөлсийг тооцож олгодог байсан. Ховд аймгийн архивын тасгаас аав ******* /миний туслах малчнаар ажиллаж байсан үеийн / 70 дугаар дансны хуулга олдоогүй болно. 1982 онд 16 нас хүрэхэд илгээлтийн эзэн болж, өөрийн нэр дээр мал данслан маллах болсон. Ховд аймгийн архивын тасгаас 1982 оноос 1989 оныг дуустал хугацааны Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадын 70 дугаар дансны хуулбар гаргуулж авсан болно. Иймд ******* овогт ******* ******* намайг Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадад 1980-1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд 1980-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1026 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын Талын булаг буюу 1-р бригадын О.*******гийн нэр дээрх 1982-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,
-О.*******гийн 1981 онд шагнагдсан гэх талархал,
-О.*******гийн 439 дугаартай 1980 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдлийн гишүүний үнэмлэх,
-Гэрч Д.гийн “О.******* нь 1980-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 2-р бригадад мал маллаж байсан. Бид хамт нэгдлийн мал маллаж байсан учир бие биеэ сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.ын “Би 1985-1994 оныг дуустал Шинэ зам нэгдэлд нярав, малчнаар ажиллаж байсан. О.******* нь 1980-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 2-р бригадад мал маллаж байсан. Бид хамт нэгдэлд ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч О.*******гийн 1980-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1980-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА