Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Б.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хураолдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд 8-р анги төгсөөд мал малласан. ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд миний хэрэгт авагдсан баримтыг үндэслэн намайг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1041 дугаартай лавлагаа,

            -******* аймгийн ******* сумын 3-р бригадын 1985-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,

            -С.*******ы 1981 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -С.*******ы төрсөний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -С.*******ы нэгдлийн гишүүний 52 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -С.*******ы Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Гэрч Р.*******ы “С.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1985-1990 оныг дуустал мал маллаж байсан. Нэгдэл тараад тэрээр газар тариалан эрхэлсэн. Би тэр үед Тариалан нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч С.ийн “С.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1985-1990 оныг дуустал мал маллаж байсан ба би тэр үед Тариалан нэгдэлд мал маллаж байсан учир сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно. 

Хүсэлт гаргагч С.*******ы 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж  байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Харин С.*******ы 1990 онд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хүсэлт гаргагчийн хүсэлтээр асуугдсан гэрч нар нь  С.*******ыг 1990 оныг дуустал малчнаар ажилласан гэж мэдүүлсэн боловч эдгээр гэрч нарын мэдүүлэг нь бичгийн бусад баримтуудаар нотлогдохгүй байна.

Хүсэлт гаргагч С.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул түүний 1990 онд ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд хүсэлт гаргагч С.*******ы шүүхэд гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ыг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 онд ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА