Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******, нарийн бичгийн дарга Б.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сард 10-р ангийг төгсөөд 07 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд ажилд орсон. Тэгээд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан. Гэвч тэр үеийн удирдах хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод цалингийн болон хөдөлмөрийн дэвтэрийн бичилт хийгдээгүйгээс болоод материал олдохгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд миний 1985-1989 оныг дуустал ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч А.******* нь Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            -Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1022 дугаартай лавлагаа,

            -А.*******ийн 045618 дугаартай ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

            -Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

            -А.*******ийн 1988 онд шагнагдсан гэх байярын бичиг, гэрчилгээ,

            -Гэрч Н.*******ий “А.******* нь 1985 оны 07 дугаар сарын 15-нд Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж, 1991 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Би тухайн үед ******* сумын Ахуй үйлчилгээний даргаар ажиллаж байсан. Би 1980 онд ******* сумын Ахуй үйлчилгээний төв байгуулагдахад даргаар нь томилогдож ажилласан. Би А.*******ийг сургуулиа төгсөж ирэхэд нь ажилд авч байсан. Бид залуучуудын гавшгайч бригад байгуулж, илгээлтээр ирж байсан залуучуудыг авч ажиллуулж байсан. А.******* нь идэвхи санаачлагатай сйн ажилладаг байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Т.гийн “А.******* 1985 онд Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор анх ажилд орж бид хамт ажиллаж байсан. Би 1989 онд ******* сумаас Ховд аймгийн төвд шилжин ирж ажилласан. Намайг явахад А.******* ажиллаад үлдсэн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно. 

Хүсэлт гаргагч А.*******ийн Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1022 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч А.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагч А.******* нь Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч А.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА