Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/52

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Б.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн 17110000000298 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.Нт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх боловч прокурор энэ журмыг баримтлаагүй байх тул хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Н, 1990 оны 8 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 40 гудамж 580 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Б.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчиж явахдаа Ж.Оын халааснаас айфоне 6 загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-5-6/, Б.Нын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-9, 15/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх 21-31/, захиргааны арга хэмжээ авагдсан болон зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан тухай лавлагаа /хх 44-47/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх 58/, гэрч М.Мөнхбат /хх-10/, гэрч Д.Чимэгнасан /хх-11/, нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Н нь  2017 оны 11 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчиж явахдаа Ж.Оын халааснаас айфоне 6 загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.Оын /хх-7/: “..2017 оны 11 сарын 21-ний өглөө 08:40 цагийн үед Гандангийн автобусны буудлаас Сансар 3, 4 дүгээр хороолол чиглэлийн автобусанд суугаад Тэнгис кино театрын урд талын автобусны буудал дээр ирэх үед автобусны урд талын хаалганы хажууд зогсож байхад хүрэн өнгийн савхин куртиктэй, саарал өнгийн өмдтэй, маск зүүсэн залуу миний араас шахсан, миний урдаас хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай залуу шахаад байсан. Тухайн үед хүмүүс урд талын хаалгаар бууж байхад зам тавьж өгөхгүй зогсоод байсан. Харин хүмүүс орох гэхэд би буух байсан юм гээд гарсан, араас нь нөгөө хүрэн савхитай залуу гарсан. Энэ үед чихэвчээр сонсож байсан дуу явахаа болихоор нь харсан чинь миний чихэвч утаснаасаа салаад унжчихсан байхаар нь би тэр хоёрыг хулгай хийсэн гэж мэдээд араас нь шууд буугаад хүрэн өнгийн савхитай залуу нь автобусны буудлаас баруун тийшээ алхаж байхаар нь араас нь очоод та миний гар утсыг авчихлаа, гар утсаа авъя гэтэл би аваагүй, тэнэг гичий, тэр цагдаагаа дуудаач гэсэн. Энэ үед миний ойролцоо нэг цагдаа байхаар нь болсон хэргийн талаар хэлсэн..” гэсэн мэдүүлгээр

 

Б.Нын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-9, 15/ “2017 оны 11 сарын 21-ний өглөө Гандангийн автобусны буудал дээр зогсож байх үед нэг охин автобусанд суух гэж байхад нь куртикний баруун талын халааснаас нь гар утсыг суйлж авсан. Чихэвч нь залгаатай байсан учраас би салгаж авсан. Би автобусанд суулгүй гандан дээрээс яваад өгсөн юм. Хэсэг хугацааны дараа цагдаагаас тэр охины дугаарлуу залгаад гар утас авчирч өг гэхээр нь би автобусанд уначихсан байсан гэж хэлчихээд сүлжээг нь хаачихсан...” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-34/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нийтийн тээврээр зорчиж явахдаа эд зүйлээ хулгайд алдсаныг өөрөө мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг эд зүйлийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтанд сайн дураар мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан гар утасны үнэлгээ зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад “..хүрэн өнгийн савхин куртиктэй, саарал өнгийн өмдтэй, маск зүүсэн залуу миний араас шахсан, миний урдаас хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай залуу шахаад байсан.” гэж мэдүүлсэн боловч түүний гар утсыг шүүгдэгч Б.Н хэн нэгэнтэй бүлэглэж хулгайлсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Нын дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Н нь хулгайлсан Айфоне 6 загварын гар утсыг хохирогч Ж.Отгонтуулд буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Ныг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Ингэхдээ Б.Н нь шүүхээс урьд хулгайлаõ гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ялаар шийтгэгдэн, ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан, бусдын халааснаас эд хөрөнгийг хулгайлж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, прокуророос “хохирогч яллагдагчтай эвлэрсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, удаа дараа Захирãаа хариуцлагûн болон Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж байсан зэрэг шүүгдэгчèéí хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Нт хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсаныг үндэслэн доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ныг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР