Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 419

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ш.******* нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж Ш.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* хороо эмнэлгийн ******* гудамж ******* тоотод оршин суух иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1963 онд төрсөн. 1979 оны 06 сараас 1981 оны 07 сарын 01-н хүртэл Завхан аймаг Техник туслалцааны барилга трестэд мужаан, 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 01 сарын 24-ний хооронд цэргийн алба хаасан. 1983 оны 05 сарын 20-ноос 1995 оны 01 сарын 01-н хүртэл Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн туслах машинистаар тус тус ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэрт бичилт зөрүүтэй гэсэн. Иймд намайг дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь 1979 оны 06-р сараас 1981 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд мужаанчнаар ажиллаж байсан болохоо, 1983 оны 05-р сарын 20-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах машинистаар ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ш.*******ы 1979 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны тушаал, Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1981 оны тушаал, Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1983, 1995 онуудын тушаалууд, 1983, 1987, 1988, 1984, 1986, 1992 онуудад авч байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэхүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үнэлэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ш.*******ы 1979 оны 06-р сарын 02-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1979.06.19-нөөс Завхан техник туслалцааны барилга трестэд мужаанаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тус трестийн тамга дарагдсан,

02-рт 1981.07.01-ний өдрөөс цэргийн албанд тэнцсэн тул ажлаас чөлөөлөв гэсэн

04-рт 1983.05.20-ноос Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дизель цахилгаан станцын туслах машинистаар томилон ажиллуулав гэсэн,

05-рт 1995.01.01-нээс НДБХууль үйлчлэх болсон тул хөдөлмөрийн дэвтрийн хаалт хийв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэнбайна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь Ш.*******ыг ажилд авч байсан Завхан аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны тушаал, ажлаас чөлөөлж байсан Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1981 оны тушаал, ажилд авч байсан Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1983 оны тушаал, ажлаас чөлөөлж байсан 1995 оны тушаал, 1983, 1987, 1988, 1984, 1986, 1992 онуудад авч байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэхүүд, гэрч мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Тэрээр ажлын амжилт гаргаж 1983, 1987, 1988, 1984, 1986, 1992 онуудад баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан, 8-р таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнагдаж байсан байх ба мөн дээрх байдлаар ажиллаж байсан нь гэрч Д.*******, Ж., Д., М., Д., А. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1979 оны 06-р сарын 19-ний өдрөөс 1981 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэлххугацаанд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд мужаанчнаар, 1983 оны 05-р сарын 20-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах машинистаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ