| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00434/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 422
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ын нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ы ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс тус аймгийн Техник туслалцаа барилга трестийн туслах ажилчнаар ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Техник туслалцаа барилга трестийн авто баазад 1997 оны 07 дугаар сарыг хүртэл боловсон хүчин-эдийн засагч, ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Техник туслалцаа барилга трестийн авто бааз 1991 онд ******* ББХК, 1996 онд ******* ХХК болж өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаалууд бичигдсэн боловч хамгийн сүүлд ажлаасаа гарсан тушаал бичигдээгүй. Техник туслалцаа барилга трестийн ******* ББХК, 1996 онд ******* ХХК-д ажиллаж байсан талаар баримтыг шүүж үзэхэд аймгийн архивт баримтаа шилжүүлээгүй байгаа тул огт гарч ирэхгүй байна.
Иймд намайг 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Техник туслалцаа барилга трест болон ******* ББХК ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 11-р сарын 14-ний өдөр хүртэл ******* аймгийн Техник туслалцааны барилга трестэд туслах ажилчнаар, 1988 оны 11-р сарын 14-ний өдрөөс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл тус газрын авто гражид нягтлан бодогчоор, 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл мөн тус газрын авто баазын боловсон хүчин, техник эдийн засагчаар, 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл ******* аймгийн Техник туслалцаа барилга трестийн авто баазын боловсон хүчин, эдийн засагчаар, 1991 оны 12-р сарын 28-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Худалдаа үйлдвэрийн ******* ХК-д ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн 109178 дугаартай бат илэрхийлэх зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.*******ы ...******* ******* аймгийн барилга трестийн авто баазад нягтлан бодогч хийдэг байсан. Би 1985 онд авто баазад тракторын жолоочоор ажилд ороход ******* ажиллаж байсан. Би 1994, 1995 онд барилга трестийн бетон завод руу шилжхэд ******* авто баазад нягтлан бодогчийн ажлаа хийгээд үлдсэн. ******* бид хоёр 1985 оноос намайг 1995 онд шилжих хүртэл хамт ажилласан. Намайг шилжихэд ******* үлдсэн. ... гэсэн,
гэрч П. ...******* 1985 онд санхүүгийн сургууль төгсөж ирээд барилга трестийн авто баазад ороод түүнээс хойш хамт ажилласан. Би тухайн үед авто баазад инженер механикчийн ажил хийдэг байсан. Барилга трестийн авто баазад 10 гаран жил ажилласан байхаа. ******* бид хоёр 1985 оноос хувьчлал тарах хүртэл хамт ажилласан. Хувьчлагдаад олон пүүс, компани болж тарсан.
******* ерөөсөө барилга трестийн авто баазад ажиллаж байсан. Одоо цэргийн ангид л ажилладаг. ... гэсэн,
гэрч Я.гийн ...Би 1984 онд барилга трестийн авто баазад авто механикчаар ажилд орсон. ******* 1984,1985 онд талбай дээр байж байгаад нэг жаахан охин авто баазад эдийн засагчаар ажилд орсон. Дараа нь тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1995 онд барилга трестийн авто бааз татан буугдаад ******* цэргийн ангид ажилд орсон байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр Ц.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******ыг 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ******* аймгийн Техник туслалцааны барилга трестэд туслах ажилчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл ******* аймгийн Техник туслалцааны барилга трестийн авто гражид нягтлан бодогчоор, 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн Техник туслалцааны барилга трестийн авто баазын боловсон хүчин, техник эдийн засагчаар, 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл ******* аймгийн Техник туслалцаа барилга трестийн авто баазын боловсон хүчин, эдийн засагчаар, 1991 оны 12-р сарын 28-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Худалдаа үйлдвэрийн ******* ХК-д ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ