Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 423

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг, оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Я.*******ийн нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овгийн *******ы ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1967 онд ******* сумын ******* багт төрсөн бөгөөд 1976 онд сургуульд орж 1986 оны 06-р сард 10-р ангиа төгсөөд 7-р сараас эхлэн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Гэтэл 1986 оны 7-р сараас 1991 он хүртэл хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, архиваас лавлагаа авахад 1987, 1988 оны баримт олдохгүй байгаа бөгөөд 1989, 1990 онд өөрийн нэрээр баримт гарч ирсэн. Хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 1-3 дугаар сар хүртэлх бичилт хийгдсэн боловч засвартай тул мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор танай шүүхэд хандаад байна. Миний бие хөдөө мал маллаж амьдардаг. Оюутан хүүхдүүд сургуульдаа яваад мал хариулах хүн байхгүй тул шүүх хуралдааныг намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Я.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Я.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч Я.******* 1988 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 03-р сарын 31-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 05-р сарын 19-ний өдрийн А/597 дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.*******ын ...******* 1986 онд 10-р анги төгсөөд том эгчийгээ бараадаж хүргэн ах гийндээ хөдөө гарч мал малласан. Завхан аймгийн ******* сумын ******* бригадад мал маллаж байсан. Дандаа бог мал маллаж байсан. Нэгдэл нийгмийн малыг хувьчлал тартал маллаж байгаад хувийн малаа малласан. Сүүлийн 1 жил өвөлд нь хот яваад зунд нь хөдөө мал дээрээ гарч байгаа... гэсэн,

гэрч Р.ын ...******* 1986 онд 10-р ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарч хүргэн ах гэдэг айлд мал малладаг байсан. Завхан аймгийн ******* сумын Багнуур бригадад 1986 оноос 1990 он хүртэл мал малладаг байсан. 1991 онд Болд гэдэг хүнтэй суугаад одоо хүртэл мал маллаж амьдардаг. Ээж нь бүр бага байхад нь нас барсан аав нь өрөөсөн хөлгүй хүн байсан. ******* том эгч ийгээ бараадаад хүргэн ахындаа мал малладаг байсан... гэсэн,

гэрч Ш.ийн ...******* 1986 онд 10-р ангиа төгсөөд хүргэн ах  гэдэг айлд мал малладаг байсан. Завханаймгийн ******* сумын ******* бригадад 1986 оноос нэгдэл тартал мал малласан. 1991 онд Болд гэдэг хүнтэй суугаадодоог хүртэл мал маллаж байгаа. Бага байхад ээж нь нас барж, аав нь нэг хөлөө тайруулсан хөдөлмөрийн чадваргүй учир сумын төв дээр байдаг байсан. Тэгээд хүргэн ахындаа мал малладаг байсан байх... гэсэн,

гэрч Ш.ийн ...******* 1986 онд 10-р ангиа төгсөөд мал малласан. 1986 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бригадад бог мал малладаг байсан. 1991 онд Болд гэдэг хүнтэй айл гэр болсон санагдаж байна. Том эгч ийндээ мал малладаг байсан... гэсэн, Ш.гийн...******* 10-р ангиа төгсөөд том эгч ийгээ бараадаж хүргэн ах гэдэг айлд мал малладаг байсан. 1986 оноос 1991 он хүртэл ******* сумын ******* бригадад бог мал малладаг байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ы *******ийг 1988 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 03-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ   Л.ЭХЛЭЛТ