| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00423/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 426
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******гийн нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны хавар 5-р сард 8-р ангиа төсгөөд шууд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар орсон. Ингээд 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн сахиулаар орж ажилласан. Сахиулын ажлын нэг жил гаран хийгээд тус үйлдвэрийн барилга дээр нормын ажил хийсэн. Ингээд би 1992 он хүртэл барилга дээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан.
Тухайн үед ажиллаж байхдаа ажилд томилсон, чөлөөлсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтэрээ ******* нэрээр нээлгэчихсэн юм. Учир нь намайг төрөхөд эцэг, эх маань ******* нэр өгсөн юм. Энэ нэрээр явж байтал миний бие өвдөөд болохгүй болохоор нь нэрийг нь өөрчилж ******* болгосон байдаг юм. Тэгээд бүр их өвдөөд ороогоод байхаар сүүлдээ ******* болгосон байдаг юм.
Иймд Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал болон Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр бүгд ******* нэрээр авчисан юм. Иймээс дээрх баримтуудыг үндэслэн намайг тухайн үед ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Би төрөөс 10 жилээ авсан учраас 1983 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь 1983 оны 05-р сараас эхлэн Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар орж ажилласан гэх боловч энэ талаарх бичиг баримт байхгүй байна.
Харин 1985 оны 05-р сарын 10-ны өдрийн 10 дугаартай Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын Ажилд томилох тухай тушаалд ...*******а овогтой *******ыг чанарыг бригадын ажилчнаар... томилж, мөн даргын 1986 оны 11-р сарын 05-ны өдөр ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал хавтаст хэрэгт авагджээ.
Мөн түүнчлэн Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 01-р сарын 19-ний өдрийн дугаартай ажилд томилох, дэвшүүлэн томилох тухай тушаалд ...Ж.*******ыг барилгын сахиулаар... томилж, 1991 оны 12-р сарын 30-ны өдрийн дугаартай тус даргын ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ...Ж.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн... байна.
Дээрх тушаалууд болон 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар Ж.Дуламын ажиллаж байсан байдал нотлогдож байна гэж үзлээ.
*******г ******* гэж нэрлэдэг байсан болох нь гэрч Ж., С., С., Д., Ж. нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Түүнчлэн *******ын ******* гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтэр, тушаалуудад бичигдсэн эцгийн нэр болон төрсөн он нь тай тохирч байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр болон Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 05-р сарын 10-ны өдрийн 10, мөн даргын 1986 оны 11-р сарын 05-ны өдөр *******, Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 01-р сарын 19-ний өдрийн , тус даргын 1991 оны 12-р сарын 30-ны өдрийн дугаартай тушаалуудыг нотлох баримтаар үнэллээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадын ажилчин, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын сахиулаар, 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ