| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/1050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1035 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О ын Т д холбогдох ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эгч, хүргэн, 2 дүүгийн хамт ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О ын Т /РД..../, Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О ын Т нь 2020 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сургуулийн спорт зааланд иргэн Ч.Ө тэй “сагс бохир тоглолоо” хэмээн маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруул, зүүн жавжинд шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний паалан эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сургуулийн спорт зааланд иргэн Ч.Ө тэй “сагс бохир тоглолоо" хэмээн маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруул, зүүн завжинд шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний паалан эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Т гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай ... сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Өдрийн 14 цагийн үед манай багийнхан доод курсийн хохирогч Ө ийн багтай таарч тоглосон. Тоглолтын үеэр Ө бид хоёр нэгнийгээ түлхээд бага зэрэг контакт үүсгэсэн. Ө тоглолтын дундуур түлхэлцэж байгаад миний нүүрний баруун, зүүн хэсэгт нэг нэг удаа гараараа цохисон. Тэр үед найз Э хохирогч Ө бид хоёрын дундуур ороод салгасан. Ө ийн ангийнхан Ө аваад явсан. Уг нь хохирогч Ө бид хоёр хол байсан юм. Би хохирогч Ө рүү гүйж очоод нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан Тухайн үед надаас өөр хүн Ө д гар хүрээгүй. Би л Ө ийн биед учирсан гэмтлийг 1 удаа гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Ө гийн гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай ... сургуулийн сагсны тэмцээн болсон. Тэгээд тоглож байхад санхүүгийн 5 дугаар курсийн оюутан Т нь жаахан муухай тоглоод байсан ба түлхээд цохиод байхаар нь би тэр Т д хандаж “арай муухай тоглоод байгаа юм биш үү” гэсэн. Тэгсэн намайг хамгаалж байхад нь би тэр Т г хажуугаар нь гарахдаа гараараа түлхсэн. Тэгсэн чинь Т ирээд шууд миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон, Тэгсэн багийн гишүүд нь дайраад байхаар нь Т 1 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд шүүгч болон багш нар ирээд салгасан..." гэх мэдүүлэг/хх-ийн 4, 14-р хуудас/,
Гэрч Б.Н ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз Б.С ын хамтаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, «..." гэх нэртэй эмнэлгийн хажууд явж байсан. Тэгтэл миний гар утас дуугараад 39 дүгээр байрны баруун талын орцны үүдэнд утсаар яриад зогсож байхад танихгүй нэг залуу ирээд "хөөе яагаад байна чи” гээд Б.С ыг шууд зөрлөөд гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б.С "чи яагаад байна аа, хүн андУУРааД байна шүү дээ" гэхэд тэрээр Б.С ыг цохиод байсан. ...Манай найз Б.С ыг улаан эрээн подволктой, цэнхэр жинсэн өмд, ягаан малгайтай цамцтай залуу эхлээд духаараа мөргөсөн тэгээд гараараа нэг удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Х.Намуунзулын “...манай найз залуу Ө ийн сургууль дээр сагсан бөмбөгийн тэмцээн болоод би Ө очиж дэмжсэн. Өдрийн 14 цагийн үед Ө ийн багтай тоглож байсан дээд курсийн нэг залуу нь манай найз Ө тоглолтын турш дагаад, шахаад байсан. Тэгээд тоглолт дуусах дөхөж байсан чинь нөгөө шахаад байсан залуу нь Ө шийдний доор алгадсан. Хамт тоглож байсан хүмүүс нь тэр хоёрыг хоёр тийш салгасан. Тэгсэн чинь тэр залуу холоос гүйж ирээд Ө ийн нүүр хэсэгт гараараа хүчтэй цохисон. Тэгээд Ө ийн амнаас нь цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан юм..” гэх мэдүүлэг /хх- ийн 28-р хуудас/,
Гэрч Ч.Эгийн “...Тоглолтын дундуур манай найз Т эсрэг багт тоглосон доод курсийн залуутай маргалдсан. ...Намайг нэг харахад Т г маргалдаж байсан залуу баруун зүүн гараараа нэг удаа гараараа цохисон. Тэгээд тоглож байгаа хүмүүс Т тэр хоёрыг салгасан. Маргаан хийсэн залууг тэнд байсан хүмүүс цаашаагаа нь аваад явчихсан байх үед тэр залуу орилоод байсан.» Тэгсэн чинь Т гүйж очоод тэр залуугийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа! цохисон. Тэр залуу Т д цохиулаад газарт унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29- р хуудас/,
Яллагдагч О.Т гийн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай ... сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Өдрийн 14 цагийн үед манай багийнхан доод курсийн хохирогч Ө ийн багтай таарч тоглосон. Тоглолтын үеэр Ө бид хоёр нэгнийгээ түлхээд бага зэрэг контакт үүсгэсэн. Ө тоглолтын дундуур түлхэлцэж байгаад миний нүүрний баруун, зүүн хэсэгт нэг нэг удаа гараараа цохисон. Тэр үед найз Э хохирогч Ө бид хоёрын дундуур ороод салгасан. Ө ийн ангийнхан Ө аваад явсан. Уг нь хохирогч Ө бид хоёр хол байсан юм. Би хохирогч Ө рүү гүйж очоод нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан Тухайн үед надаас өөр хүн Ө д гар хүрээгүй. Би л Ө ийн биед учирсан гэмтлийг 1 удаа гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12350 дугаартай “...Ч.Ө н биед дээд уруул, зүүн завжинд шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний паалан эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 9-10-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 22-36 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Ө гийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...би О.Т тэй сайн дураараа эвлэрсэн, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Т гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сургуулийн спорт зааланд иргэн Ч.Ө тэй “сагс бохир тоглолоо" хэмээн маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруул, зүүн завжинд шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний паалан эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хохирогч Ч.Ө гийн /хх-ийн 4, 14 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12350 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
- Шүүгдэгч О.Т нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Ч.Ө нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч О.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Т ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “... шүүгдэгчийг дөрвөн зуун тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч ...-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: