Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 429

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч ******* *******-ний захирал А.Ц-, хариуцагч ******* *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Т.Б-, гэрч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж ******* *******-ний нэхэмжлэлтэй Г *******болон иргэн Т.Б- нарт холбогдох 40ш төмөр бетон багана, 20ш дам нуруу, 38ш ПКЖ хавтан, 15ш суурийн блок гаргуулах, иргэн Т.Б- ******* *******-ний хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Ц-ийн эзэмшлийн ******* сумын ******* багийн ******* гэх газарт байсан үнээний фермийн 2 блокон барилгын багана, дам нуруу, ПКЖ хавтан, суурийн блокыг тус сумын иргэн А.Б- дур мэдэн буулган авч хувьдаа ашигласан нь холбогдох хуулийн байгууллагуудын шалгалт, үзлэг, нотлох баримтаар нотлогдсон. Иймд иргэн А.Б-аас тус барилгын үлдэгдэл материалын үнэ болох Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссоос тогтоосон 14.700.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ц- нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: А.Ц- миний нэхэмжлэлтэй А.Б-холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч би анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна Үүнд: тус хэрэгт гэрчээр асуугдсан Т.Б- нь 2005 онд надад зарсан 1 блок барилга болон А.******* гуайн надад зарсан 1 блок барилга, мөн П., Ж. гэх хүмүүсийн тус бүр 1 блок нийт 4 блок барилгын бүх үлдэгдлийг А.Б-2014 онд 5.000.000 төгрөгөөр худалдсан байдаг. Энэ нь түүний гэрчээр асуугдсан тайлбар болон А.Б-тай хийсэн Г/2014/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Т.Б- нь А.Б-зарсан үнээний фермийн барилгуудыг худалдах эрхгүй байсан буюу надад зараад миний өмчлөлийн болсон барилгыг зарсан болох нь түүний тус шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Харин А.Б- нь тухайн барилгуудыг худалдах эрхгүй этгээдээс худалдан авч, барилгын материалуудыг ашигласан нь мөн хууль бус гэж үзэж байна. Иймээс Т.Б-, А.Б- нарын хооронд байгуулагдсан Г/2014/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Т.Б-, А.Б- нарын хооронд байгуулагдсан Г/2014/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх үндэслэлтэй тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Миний зүгээс өмнө нь А.Б-аас 14.700.000 төгрөг нэхэмжилсэн байснаа өөрчилж А.Б-аас төмөр бетон багана 40ш, дам нуруу 20ш, ПКЖ хавтан 38ш, суурийн блок 15 ширхэгийг гаргуулахаар, мөн иргэн Т.Б-, Г ******* нарын хооронд 2014 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч А.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Б- нь ******* *******-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2014 оны 11 сарын 18-ны өдөр тус компанийг төлөөлж хуулийн зөвлөх ажилтай Б. болон ******* сумын ******* багийн ******* д байрлах 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёомкостын өмчлөгч гэх Т.Б- нар нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Г/2014/12 тоот гэрээгээр 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл ёомкостыг 5.500.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн төлбөр тооцоог 2015 оны 01 сарын 05-ны өдөр шилжүүлсэн болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурьдагдсан барилгын үлдэгдэл нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр Монгол улсын Иргэний хуулийн дагуу шилжүүлэн авсан ******* *******-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө юм. Дээрх эд хөрөнгө нь өмч хувьчлалын дагуу тус сумын иргэн Тангадын Б-ын өмчлөлд шилжсэн хөрөнгө бөгөөд үүнийгээ ч нотлодог. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа хуулийн байгууллагын баримт шалгалт, үзлэг нь огт хийгдээгүй, шалгагдаж байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Иймээс уг эд хөрөнгийг А.Ц- нэхэмжлэх эрхгүй байх ба уг эд хөрөнгө нь ******* *******-ийн өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* дахь үнээний фермийн барилга байгууламжийг өмч хувьчлалаар авсан бөгөөд 2000 оноос хойш 4 блок барилга, түүнээс 1 блокыг Ц- ид 10 саяар зарсан боловч миний барилгын 90 хувийг зөөж авчихаад 8 саяыг өгөөд үлдсэн 2 саяыг өгөлгүй нэхэл дагуул болсон. Тэгээд надад өгөх 2 сая төгрөгөө өгөөгүй. Тэгээд бараг жилийн дараа тааралдаад Ц- д за чи одоо авах юмаа аваад болсон уу гэхэд болсон болсон гэж хэлж байсан. Түүний дараа очиж үзэхэд ******* *******-д худалдсан хэдэн суурь, багана, дээврийн хучилтын эвдэрч хэмхэрсэн хавтангаас бусдыг нь ачсан байсан. ******* гэдэг хүн анх надаас дээрх 4 блок барилгын нэг блокоос хэдэн хананы блок хэрэг байна, хэдэн блок л авах гэсэн юм, жолооны курс барих гэсийн гээд хананых нь блокыг авч явсан. Энэ ханын блокуудыг сая таван зуун мянгаар өгсөн. Тэгтэл миний өмчлөлийн хөрөнгийг дур мэдэн Ц- ид зарсан гэх нь худлаа. Би 2014 онд тухайн барилгын үлдэгдэл араг яс шиг бетонуудыг ******* *******-д худалдах худалдан авах гэрээ хийж худалдсан. Энэ нь албан ёсны гэрээ хэлцэл нэг бүрчлэн байгуулсан гэрээтэй. Намайг хариуцагчаар татсаныг болон Ц- нэхэмжлээд байгааг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******, түүнийг төлөөлж хуулийн зөвлөх Б. нь 2014 оны 11 сарын 18-ны Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр шар гэх газарт байрлах үнээний фермийн 4 корпус барилгыг буулгаснаас үлдсэн үлдэгдэл буюу хөрөнгийн элэгдэл хорогдлоор дууссан, чанарын шаардлага хангахгүй, барилга байгууламжид хэрэглэх боломжгүй, техник хөдөлгөхгүйгээр хэн ч авч чадахгүй, байглийн үзэгдэл цас бороо, нар салхинд идэгдсэн хагарч цуурсан багана, дам нуруу, хавиргат хавтан, суурийн блок, ёомскийг Завхан аймгийн ******* сумын иргэн Т.Б-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн зах зээлийн үнээр нь 5.500.000 төгрөгөөр худалдан авч, түүнийг Завхан аймгийн ******* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч буюу тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар нотариатын үйлдэл хийлгэж, багаажуулсан байдаг. Гэрээний хавсралтаар корпус тус бүрээр нэг бүрчлэн акт үйлдэж багаажуулсан болно.

Тухайн 4 корпус буулгасан барилгын үлдэгдлийг 2014 оны 11 сарын 14-нд газар дээр нь биечлэн очиж үзэж фото зургаар баримтжуулан авч, 2014 оны 11 сарын 18-ны өдөр Т.Б-тай гэрээ хийж газар дээр нь баримтжуулан авч корпус бүрийг 1-4 гэсэн байдлаар дугаарласан. Тэгээд манай компани техник, машин механизмууд бүгд Улаанбаатар хотод байдаг тул Улаанбаатар хотоос кран, экскебатур, ачааны машин гээд бүх машин техникээ зөөж авчран ажилчдыг хөлсөлж 2014 оны 12 сараас 2015 оны 02 сар хүртэл тухайн бетон эдлэлүүдийг буулгаж зөөсөн юм. Тухайн корпус буулгасан барилгын үлдэгдлийг тухайн үнийн зах зээлийн ханшаар 5.500.000 төгрөгөөр худалдан авсан боловч эдгээр бетонуудыг буулгаж зөөх ажилд 55.000.000 төгрөгийн зардал гаргасан болно.

Иймд иргэн Ц- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ц- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Б- гуай бол юмаа бүрэн гүйцэт авч байж юмаа өгдөг хүн биш ээ. Би тантай өмнө уулзаж энэ барилгын аар болон өр авлагын аар ярьсан зүйл байхгүй харин мэнд мэдээд уулзсан байж болох юм. Та бас тэгж гүтгэж болохгүй. Та энэ барилгын урд ямар ч барилга байхгүй гэж ярьж байна. Энэ барилгын урд трактор засварын завод гэж 4 барилга байсан. 2 граш 2 засварын завод нийлээд 4 блокон барилга байсныг та буулгаад авсан үүнийгээ та битгий мэлз та тухайн үеийн ханшийг өнөөдрийн ханштай зүйрлэж яриад байна. Зуслангийн барилгыг Ө.Нараагаас өндөр үнээр авчаад миний барилгыг ийм үнээр авах гэлээ гэж та тэр үед загнаж байсан. Тэндээс авсан үнэ ханшийг судлаад та барилгаа бүтэн обьектоор нь надад зарсан. Та бид 2-т өөр маргаад байх зүйл байхгүй. ******* дарга надад тэр барилгаа блокоор нь 1.500.000 төгрөгөөр зарсан. Та хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Мөнхбаярыг мэдүүлэг авахад Ц- барилга гэдгийг мэдсээр байж буулгаад авчихсан юм шиг байна. Тэрнээс болоод ийм зарга залхай үүсчих шиг боллоо гэж мэдүүлэг өгсөн байгаа шүү дээ. Юра даргад тэр барилга руу хүзүүвчин хэсгийг зарсан байдаг. Гадна шугам сүлжээг намайг авсан гэж байна. Би тэндээс 1 ширхэг турба ч аваагүй. Та тэр шугам сүлжээг ваарын яндантай нь бүгдийг нь -ийн даргад бүгдийг нь зарсан зарсан шүү дээ. Тэгээд яагаад намайг авсан гээд байгаа юм бэ? Та тэр барилгаа обьектоор нь зарсан шүү дээ. Би багана 10 ширхэг, дам нуруу 20 ширхэг, ПКЖ хавтан 38 ширхэг, суурийн блок 15 ширхэг зэргийг гаргуулах, ******* компани болон Т.Б- нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилж байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Хавтаст хэрэгт авагдсан схем зураг дээр тайлбар хэлээд явъя гэж бодож байна. ******* сумын ******* хоршоололд маргаан бүхийн 7 ширхэг барилгын аар яригдана. Хамгийн захад гунжин үнээний байр 2 дахь бас адилхан үнээний байр 3, 4 дэх барилга нь хэмжээгээрээ адилхан байсан дундаа залгаатай барилга юм байна. Энэ 4 барилгын 1 дүгээр барилгыг ******* гэж хүн Б-аас худалдан авсан барилгыг бүтнээр авсан, барилгын материал авсан гээд маргаад байгаа барилга юм. Энэ барилгууд дээр үед баригдсан ашиглах боломжгүй барилгууд юм. *******, Ц- , Б- гэх хүмүүсийн дунд барилгын материал худалдах худалдан авах гэрээнүүд хийгдсэн гэж үзэж байна. 1 дүгээр барилгыг ******* Б-аас бүтэн барилгыг блокоор нь худалдаж авсан. Тэгээд ******* авах юм аа аваад үлдсэнийг нь Ц-  гэж хүнд зарсан. 1 дүгээр барилгын буулгаж авсан. Ингээд энэ 1 дүгээр барилга Ц-  гуайн өмч болсон. Энэ 2 дугаар барилга нь гэдэг хүний өмч бөгөөд энэ нь гэрч мөн Ц-  гуайн тайлбар дээр гарсан байгаа. Энэ дундуураа залгаатай эхний 2 барилгатай ижил хэмжээтэй хэрнээ дундуураа дам нуруугаар залгаастай 2 барилга байгаа. Энэ барилгын эхний барилга нь Б- гуайн өмч нөгөө нь гэж хүн Батсайхан гэдэг хүнээс худалдаж авсан барилга юм. Худалдах худалдан авах гэрээ нь эх хувиараа ч байгаа хуулбар хувь нь ч байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар 1 дүгээр барилга нь Ц-  гуайн барилга, 2 дугаар барилга гийнх 3 дугаар барилга Ц-  гэж хүний барилга, 4 дүгээр барилга гэж хүний барилга байна. Ц-  гуай нь ******* гэдэг компанитай бөгөөд 1, 3 дугаар барилгаасаа хэрэг болсон үед суурийн блок ПКЖ хавтан, дам нуруу зэргийг бага багаар зөөж авдаг байсан. Гэтэл 2015 оны үед Говь-Алтай явж байхад барилгыг нь буулгаж авсан байсан. Энэ үеэс эхлэн Шүүх, Цагдаагаагийн байгууллагад хандсан. Цагдаад шалгагдаж байх явцад Б- гэдэг хүн  Н.Ц нарт зарсан 1, 3 дугаар барилгаа дахиад гэдэг хүнд барилгын материалаар давхар зарсан байдаг. Энэ тухайгаа Б- өөрөө тухайн үед Прокурорын газарт хэлсэн байдаг. нь тухайн барилгууд нь Ц- барилга гэдгийг мэдэж байгаа учраас зааж өгөөгүй худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа 4 блокон барилга байгаа гэж хэлсэн. өөрөө барилгаа буулгаж авахаар явсан. миний барилгыг Ц- барилгатай андуурч буулгаж авсан байна гэж мэдүүлсэн байдаг. гуай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Б- гуай нэг барилгаа 2 хүнд зарсан байна шүү дээ түүнийг авчирч мэдүүлэг авах ёстой бай намайг яагаад асууж байгаа юм бэ Б- гэж хүн залилан хийсэн байна гэж мэдүүлсэн байдаг. Б- гуай захиран зарцуулах эрхгүй байж барилгуудыг 1-3 удаа давхар зарсан байна гэв.

 Хариуцагч Г *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би хариуцагч ******* компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г ******* нь иргэн Б- гэдэг хүнээс 4 блок барилгыг худалдах худалдан авах гэрээ байгуулж 5.500.000 төгрөгөөр худалдан авсан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн үнэ ханшаар худалдаж авсан. Ц-  гэдэг хүн гэдэг хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлд миний өмчийг дур мэдэж авсан байна гэсэн байгаа. Эдгээр барилгыг худалдсан хүн өөрөө энд сууж байна. Энэ хүнд хэлсэн боловч энэ надад хамаагүй би хариуцагч бишээ гэж маргаж байгаа юм гэв.

 Хариуцагч Т.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: *******г гэрчээр оролцуулж асууснаар зүйх зүйл тодорхой болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая Прокурорын газар надаас мэдүүлэг авсан гэж тайлбар хэлж байна. Би Прокурорын байгууллагад мэдүүлэг өгч байгаагүй. Тэр ямар учиртай зүйл яриад байгааг мэдэхгүй байна. Барилгуудын зургийг зурсан зураг дээрээ тайлбар хэлж байна. Өөрөө нүдээрээ үзээгүй учраас хүний хэлсний дагуу тоймолж зурж түүн дээрээ тайлбар хэлж байна. Ц- хөрөнгө гэсэн баримт нь хаана байна вэ, Ц-  надаас худалдаж авсан гэж 3 янзын үнэ хэлж мэдүүлэг өгсөн байна. 14.000.000, 10.000.000, 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн байна. Тэр мөнгө надруу шилжүүлсэн гэж байгаа. Хэрвээ шилжүүлсэн юм бол ямар дансанд хийсэн юм бэ, 2005 онд намайг Засаг дарга байхад гэрээ хийе гэхэд төрийн албан хаагч учраас гэрээ хийхгүй гээд гэрээ хийгээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. 2005 онд Засаг даргаар ажиллаж байгаагүй. Би 2004 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа ирэн очин байж байгаад хүлээлгэж өгсөн. ******* надаас дүүргэлтийн блок л авна гэж авсан болохоос биш барилга аваагүй. *******д байдаг хэдэн хүмүүст тухайн барилгуудыг харж байгаарай гэж захисан. Тэгээд г тухайн барилгуудыг буулгаж байхад Ц-  чи яагаад миний барилгуудыг буулгаад байгаа юм бэ гэж ярьсан гэсэн. надад Ц-  надруу миний барилга гэж ярьж байна гэж утсаар ярьсан. Тэгэхэд нь өөрийнхөө эд зүйлийг алдсан байсан юм. Авсан эзнийг нь олж авлаа гэж хэлсэн. Тухайн Ц-х гэж яриад байгаа барилга Ц- д ямар ч хамааралгүй. Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Ц- өгсөн тайлбар мэдүүлэг байгаа. Аймгийн захиргааны удирдлагын өмч хувьчлалийн комиссийн шийдвэрээр Хүнсний үйлдвэрт шилжүүлэх ёстой сүүний үйлдвэрийн багаж тоног төхөөрөмж, тэжээлийн цехийн барилгыг блансаас блансад шилжүүлсэн. Би 1 ч барилга *******д зараагүй. *******г мөнгөндөө тааруулаад блок л ав гэж хэлсэн. Тэр үеийн барилга 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан гэж мэлзэж байна. Хэрвээ тухайн үед 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан юм бол Ц-  чи надаас яагаад 10.000.000 төгрөгөөр худалдаж авдаг юм бэ. *******д блок өгөхөөр тохиролцсон байхад ******* өөрт хэрэгцээтэй блокоо аваад үлдсэнийг нь Ц- д зарсан байсан. Ц-  надаас тухайн барилгыг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Ц-  нь тухайн барилгыг надаас 22.000.000 төгрөгөөр авсан гэсэн мөн зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа. 2017 оны 02 сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ тухайн барилгыг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж авахдаа 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлээд 4.000.000 төгрөгийг сүүлд нь өгсөн гэж мэдүүлсэн байна лээ. Энэ ямар учиртай юм гэдгийг би ойлгохгүй байна. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан байгаа гэрчийн мэдүүлэг дээр ******* *******-ний нягтлан бодогч Ууганбат гэдэг хүн манай хүүгийн данс руу 4, 4 саяаар 2 удаа 8.000.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна лээ. Ц- аа чи тэндээс авах юмаа авсан. Тэнд чиний гэх нэг ширхэг блок ч байхгүй. Чи тухайн үед тэр барилгыг бараг бүхэлд нь буулгаж авсан байгаа шүү дээ.

Би тэнд барилгын манаачаар нэг хүн тавьсан. Тэр хүн надад мэдээлэл өгдөг байсан. Тэгээд ямар хүн ачив гэхээр нөгөө онигор нүдтэй шар хүний/Ц- / машин байсан гэж хэлдэг. Би тэр услалтын системийн бүх л турбаг би өгсөн. Чи бүгдийг нь авсан тэр хавьд гагнууртай хүн чи байсан. Чи харин шүүхэд мэдүүлэхдээ Б- барилгыг өөрөө хашаандаа буулгаад зараад дууссан гэж мэдүүлсэн байгаа. Би 1050 блокноос нэг ширхэг блок ч зараагүй манай хашаан дотор байж байгаа. Би өөрийнхөө эрүүл мэндийн байдлаасаа болоод тэр асуудлыг хөөцөлдөлгүй орхисон. Чи надаас барилгыг 10.000.000 төгрөгөөр авсан 8.000.000 төгрөгийг өгсөн 2.000.000 төгрөгийг нь өгөөгүй. Би чамаас мөнгөө нэхэх санаатай холбооны урд тааралдахад сайн муу асуугаад маш яаралтай явж байна гээд явсан. Тэгээд надтай уулзахгүй зугтаагаад байж нэг ч удаа уулзаагүй гэж мэдүүлсэн байна. Завхан аймгийн Архивт энэ барилгын зураг байдаг гэнэ. *******зориг гэдэг инженер энэ барилгыг аваад дараа нь аваад дараа нь надад ирсэн. Дараа нь ыг дэгтэрлэж намайг энэ асуудал дээр хэвтүүлэх гээд байгаа юм. Би хэвтэхгүй шүү. Тэр барилгын материалыг чиний тогтоосон үнээр үнэлэхэд 14.7 сая төгрөг болж байна.

Чиний хийсэн гэрээ хэлцэл прокурорын байгууллагад байгаа. Даралтын цамхагийг 4 барилгатай 5.000.000 төгрөг болсон гэж байгаа тэнд тийм 4 барилга байхгүй. Энэ бүгдээс чинь харахад чи намайг хэтэрхий их басамжилж байна. Одоо чи ПКЖ 38 ширхэг, багана 40 ширхэг, дан нуруу 20 ширхэг суурийн блок 15 ширхэг энэ бүгд чинь үнэлэхэд 14.700.000 төгрөг байна. Чамайг тэр олон хүний юмыг баримттай нь надад өгөхийг шаардаж байна гэв.

Гэрч А.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Б- гэдэг хүнээс би ханын блок авсан. Тухайн үед 2. 000.000 төгрөгөө бэлэн өгөөд авсан. Ханын блокоо Зил 130 машинаар очиж татаж авсан. Татаж, унагах гэж ачиж авч ирэх гэж 2-3 удаа явсан. Блокыг авах гэхээр гараараа ухаж авч болохгүй. 30 машинаар татаж авч байсан. Би тухайн барилгаас өөрөө блокоо аваад, авч чадахгүй үлдсэнийг нь Ц- ид 1.500.000 төгрөгөөр зарсан гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Г *******болон иргэн Т.Б- нарт холбогдуулан 40 ширхэг төмөр бетон багана, 20 ширхэг дам нуруу, 38 ширхэг ПКЖ хавтан, 15 ширхэг суурийн блок гаргуулах, иргэн Т.Б- болон ******* *******-ны хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ Г *******болон иргэн Т.Б- нарын хооронд 2014 оны 11-р сарын 18-ны өдөр байгуулагдсан Г/2014/12 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж хариуцагч Г *******болон иргэн Т.Б- нараас 40 ширхэг төмөр бетон багана, 20 ширхэг дам нуруу, 38 ширхэг ПКЖ хавтан, 15 ширхэг суурийн блок гаргуулна гэж тодорхойлжээ.

Хариуцагч нараас 40 ширхэг төмөр бетон багана, 20 ширхэг дам нуруу, 38 ширхэг ПКЖ хавтан, 15 ширхэг суурийн блок гаргуулах шаардлагын хувьд:

******* ******* нь 2004 онд иргэн Т.Б-аас Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газарт байрлах 400 үнээний фермийн барилгын үлдэгдэл 1 блок барилгыг худалдаж авч байсан, мөн иргэн Т.Б-аас иргэн А.*******д худалдсан 1 блок барилгыг ******* ******* А.*******гаас худалдаж авч байсан болох нь нэхэмжлэгч ******* *******-ны захирал А.Ц-, түүний өмгөөлөгч Э. нарын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч Т.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...миний бие 1 блок барилгаа ******* компаний захирал А.Ц-д зарсан нь үнэн, мөнгө шилжүүлсэн гээд байгаа гэдэг нь миний ач охин мөн юм гэсэн тайлбар, гэрч А.*******гийн ...би Т.Б-аас 1 блок барилгыг 2 сая төгрөгөөр худалдаж аваад ******* компаний А.Ц-д 1,5 сая төгрөгөөр зарсан нь үнэн гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Дээрх худалдах худалдан авах гэрээнүүдийн зүйл болох Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газарт байрлах 400 үнээний фермийн барилгын үлдэгдэл блок барилгуудыг үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт энэ аар тайлбарлахдаа гэрээний зүйлийг хөдлөх эд хөрөнгө гэж үзэж байна, учир нь дагалдах бичиг баримтгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй гар аргаар тоногдчихсон, ******* ******* энэ барилгын үлдэгдлийг өөр барилгад ашиглах зорилготой худалдан авч өөр барилгад ашиглаж байсан. ******* ******* нь иргэн Т.Б-аас 2004 онд барилгын материалын үлдэгдлийг газраас салаагүй байхад нь худалдаж авч байсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч аас гаргаж өгсөн /хх-ийн 28-31/ фото зурагнууд, хариуцагч ******* *******-аас гаргаж өгсөн фото зурагнуудаас харахад 400 үнээний фермийн зориулалттай баригдаж байсан барилгын үлдэгдэл баганууд нь газартай бэхлэгдсэн, баганын дээр доор хавтан, дам нуруунууд байрласан байдалтай байгаа ба тэдгээрийг хүнд машин / ковш, кран, эксковатор/ механизм ашиглаж буулгаж, нурааж, баганыг газраас ухаж гаргаж ирж байсан нь тогтоогдож байна.

Фото зурагнуудаас харахад барилгын дам нуруу болон бусад хэсгүүд ихээхэн эвдэрч хэмхэрсэн байдалтай харагдаж байгаа, нэхэмжлэгчийн зүгээс эдгээр барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь фото зурагт туссан байгаачлан газар дээр хүний гараар баригдаж байсан бүтээн байгуулалтын үлдэгдэл, түүнийг хүнд даацын машин механизм ашиглаж буулгаж байсан байна.

Түүнчлэн зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж ойлгохоор хуульчилсан байна.

Тухайлбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд Үл хөдлөх эд хөрөнгө гэж Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг эд хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон, мөн хуулийн 4-р зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрхбагаажна гэж заасан байна.

Мөн нэхэмжлэгч компани нь барилгын үлдэгдэл бетон эдлэлүүдийг буулган авч барилгын материалын зориулалтаар ашиглаж байсан учир гэрээний зүйлийг барилгын материал гэж үзэж, барилгын материал худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг барилгын үлдэгдэл бетон эдлэлүүд анхнаасаа газартай холбоотой оршин байсан түүнийг газраас салгамагц үнээний фермийн барилгын зориулалтаар ашиглах боломжгүй болсон гэж үзэж хууль зүйн утгаар нь гэрээний зүйлийг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд ******* *******-ыг иргэн Т.Б-аас 2004 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байсан хэдий ч Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж авч байгаагүй, өөрөөр хэлбэл уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байна гэж дүгнэлээ.

Монгол улсын Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшилээс эд хөрөнгөө шаардахын тулд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь байхыг шаарддаг. Гэтэл ******* ******* нь ******* сумын ******* багийн ******* гэх газарт байрлах үнээний фермийн үлдэгдэл 4 корпус барилгын өмчлөгч биш учир хариуцагч нараас 40 ш төмөр бетон багана, 20 ш дам нуруу, 38 ш ПКЖ хавтан, 15ш суурийн блок гаргуулна гэсэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Г *******болон хариуцагч Т.Б- нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд:

Хариуцагч Г *******болон хариуцагч Т.Б- нарын хооронд 2014 оны 11-р сарын 18-ны өдөр Г/2014/12 дугаартай худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдэн нэг аас ******* сумын ******* д байрлах 400 үнээний фермийн 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл, ёмкостын хамт худалдах, нөгөө аас худалдан авсан үнэнд 5.500.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болох нь гэрээний хуулбараар /хх-ийн 16-р хуудас/ тогтоогдож байна.

Худалдан авсан 4 корпус барилгын үлдэгдэл бетон эдлэл ёмкостын үнийг 5,500,000 төгрөгөөр тохиролцон 5,000,000 төгрөгийг 2015 оны 01-р сарын 05-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлгээр /хх-ийн 18-р хуудас/ тогтоогджээ.

Дээрх гэрээ нь хуульд зааснаар хэлбэржээгүй хэдий ч гэрээ байгуулсан этгээдүүдийн хувьд хоёр аасаа хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэрээнд гараар засвар оруулсан, гэтэл гараар засварласан эх хувийг нотариат гэрчилдэггүй, хэрэв гэрчилж байгаа тохиолдолд гараар засварласан хэсэг дээр нь нотариатчын тэмдэг дарагдсан байх шаардлагатай байдаг ийм учир энэ гэрээ нь хуурамч гэрээ байх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа ч хуурамч гэрээ байх үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй, шүүх харъяаллын хувьд нотариатчийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, нотариатчийн үйлдэлд гомдол гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд иргэн Т.Б- болон ******* *******-ны хооронд байгуулагдсан 2014 оны 11-р сарын 18-ны өдрийн Г/2014/12 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч ******* ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар хийсэн хэлцлийн төлбөрт өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******-ний нэхэмжлэлтэй Г *******болон иргэн Т.Б- нарт холбогдох 40ш төмөр бетон багана, 20ш дам нуруу, 38ш ПКЖ хавтан 15ш суурийн блок гаргуулах, иргэн Т.Б- ******* *******-ний хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч ******* *******-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгэт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийнхураамжид төлсөн 231450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ