Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/02885

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 20 өдөр           Дугаар 101/ШШ2017/02885           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, ***** баг, ****** тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, А овогт Х Е /*****/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Сансар хотхон* тоотод оршин суух, 25 настай, эрэгтэй,  Ш с овогт А А /******/ холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 23 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Иргэн А.А нь “Баянзүрх дүүрэгт найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, удахгүй Сансарын туннельд байрладаг дэлгүүрийг хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авна, та мөнгө зээлээч, дэлгүүрийн ашиг, орлого сайн байгаа учраас 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд бүрэн төлж дуусгана...” гэж удаа дараа манай эхнэр Х.Розатай утсаар ярьж байсан бөгөөд эхнэр бид хоёр ярилцаад зээлэхээр болж миний бие 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг А.Аын ХААН банкны *********** тоот дансанд тус тус шилжүүлсэн.

            Гэвч А.А нь тохирсон хугацаандаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэг ч удаа зээлийг эргүүлэн төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байсан бөгөөд гар утас руу нь залгахад утсаа авахгүй, хаягаар нь очиход байхгүй, холбогдож чадахгүй байсны эцэст арай хийн олж уулзахад “Би танд өгөх мөнгө байхгүй, гэхдээ мөнгийг чинь төлж барагдуулна, хугацаа өгөөч...” гэсээр өнөөдрийг хүрлээ.

А.А нь миний холын төрөл садангийн хүн учраас итгэл хүлээлгэж дээрх зээлийг ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр түүний дансанд шилжүүлж байсан боловч төлбөр төлөхөөс улаан цайм зайлсхийж иргэн намайг хохироож байна.

Иймд А.Ааас зээлийн гэрээний төлбөрт 23 000 000 төгрөгийг гаргуулахаар ийнхүү шүүхийн байгууллагад хандаж байна гэжээ.

 

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Ед хамаарах иргэний хэргийн хариуцагч А.А би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х.Е болон түүний эхнэр Х.Роза нар нь надаас нийтдээ 54 000 000 төгрөг авсан нь надад холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоосон, прокурорын тогтоол ч гарсан. Харин надад буцааж өгөөгүй мөнгөний хувьд би сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Х.Е болон түүний эхнэр Х.Роза нар нь надад нийтдээ 15 000 000 төгрөгийн өртэй, энэ мөнгөө би сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэх болно. Х.Роза, Х.Е нар нь 3 хүүхэдтэй, олон жил гэр бүл болж амьдарч байгаа хүмүүс. Эхнэр Х.Роза нь мөнгөний хэрэг гарлаа, мөнгө шилжүүлээч гэж өөрийн ХААН банкны 5180889888 тоот данс руу 5 000 000 төгрөг хийлгүүлсэн. Харин буцааж өгөхдөө байнга нөхөр Х.Е нь өөрийн нэрээр миний данс руу хийдэг байсан нь эхнэр, нөхөр хоёулаа санаатай, зохион байгуулалттай надаас мөнгө залилж аваад уг мөнгөө гүйцэд буцааж өгөөгүй байхад нөхөр нь өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж байгаа зориуд санаатай залилангийн хэрэг гэж үзэж эрүүгийн журмаар шалгуулах болно гэжээ.

 

Хариуцагч А.А нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Шүүх хуралдаанд урьд нь бас хэд хэдэн удаа тайлбар гаргаж байсан ба өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул тайлбараа энэхүү хүсэлтийн хамт товчхон хүргэж байна.

Миний бие Х.Еаас 23 000 000 төгрөг авч байсан маань үнэн. Гэхдээ би түүнээс авсан 23 000 000 төгрөгийг хоёр нугалж өгч байсан юм. Х.Е нь зээлсэн мөнгөө буцааж авсан мөртлөө дахин шаардаж байгааг нь огт ойлгохгүй байна. Миний бие түүнээс авсан мөнгийг ямар ч хүү тогтоосон зээлийн гэрээгүй 2 дахин өсгөж өгч байсан маань үндэслэлгүй гэдгийг хожим нь мэдэнгүүт түүнээс буцаан шаАаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс хангагдсангүй. Бодит байдалд жинхэнэ нэхэмжлэгч, хохирогч нь би байх ёстой боловч Х.Е нь өөрийнхөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглан удаа дараа дарамт үзүүлэн, хууль бус шаардлага тавьж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүхэд хариуцагчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Х.Е нь хариуцагч А.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 7 560 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул тухайн хэсгээс татгалзан 15 440 000 төгрөг гаргуулах талаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн тодорхой хэсгээс татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа хэрэг биш тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15 440 000 төгрөгийг гаргуулах үндэслэлийг зохигчид хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу шаА эрхтэй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х.Еаас  2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг хариуцагч А.Аад шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэргийн 5-8 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд 23 000 000 төгрөгийг зээлж авсан талаар хариуцагч тал маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

Тухайн үед 23 000 000 төгрөг шилжүүлсэн хүсэл зориг, зорилго, талуудын тохиролцооны агуулга зэргээс дүгнэн үзэхэд зохигчид хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний гол нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулагдаж, 23 000 000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хэрэгжсэн бөгөөд зээлдэгчид мөнгийг буцаан төлөх үүрэг энэ үеэс үүссэн байна.

Зээлсэн мөнгийг буцаан төлөх хугацааг нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдахдаа 2015 оны 01 дүгээр сарын 30-ны дотор гэх боловч тухайн хүсэл зориг, тохиролцоо бичгээр хийгдээгүй, хугацааны талаарх хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан талаарх баримтгүй байх тул зээлийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хэдийд ч шаА, түүнээс хойш хуульд заасан хугацааны дараа буцаан төлөх үүрэг зээлдэгч болон зээлдүүлэгчид үүссэн гэж үзнэ.

Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн хугацаа болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг харгалзан үзвэл зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаА эрх зээлдүүлэгчид үүссэн, буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүссэн байна.

Хариуцагч 23 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэдэгтэй маргадаггүй боловч түүнийг хэд нугалан буцаан төлсөн, төлөх төлбөрийн үүрэг байхгүй гэж маргаж тайлбарладаг.

Гэрээний дагуу 23 000 000 төгрөг шилжүүлэх хугацаа буюу 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанаас бусад үед талууд хооронд мөнгө зээлэх гэрээ байгуулагдаж байсан, тухайн гэрээний дагуу төлөлт хийгдэж байсан талаар тайлбарлаж байна.

Талууд хооронд үүссэн үүргийн дагуу А.А нь Х.Ед нийтдээ 54 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарлах бөгөөд энэ төлбөр нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн төлбөр гэж хариуцагч тайлбарладаг.

Тухайн төлөлтийг хэзээ шилжүүлсэн талаарх хугацаа болон үнийн дүнгийн талаар дүгнэсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар бүхий Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Тус шийдвэрт дурдсанаар “...нэхэмжлэгч А.А нь хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Е нарт нийт 38 200 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн...” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт, “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэсний дагуу тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Харин тухайн шилжүүлсэн төлбөр буюу 38 200 000 төгрөгийг 23 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу буцаан шилжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээх дарааллыг тодорхой зохицуулсан байна. Хуулийн энэ заалтаар гэрээ байгуулагдсанаар мөнгө зээлдүүлэх үүрэг эхлээд зээлдүүлэгч талд үүсэх бөгөөд тухайн мөнгийг шилжүүлснээр тохирсон хугацаанд түүнийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүснэ.

Үүргийн дарааллын дагуу мөнгө зээлдүүлж шилжүүлэхээс өмнө тухайн мөнгийг буцаан төлөх үүрэг үүсэх боломжгүй юм.

Иймд А.Ааас Х.Ед шилжүүлсэн гэх төлбөрүүдийн маргаан бүхий зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүссэн хугацаанаас нь хамаарч дүгнэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр гаргасныг зөвтгөх боломжтой байна.

 Мөнгө буцаан төлсөн баримтуудын хувьд хариуцагчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 59-61 дэх талд авагдсан “Х.Е, А.Аын банкны орлого, зарлага, мөнгөн шилжүүлэгт хийсэн тэмдэглэл” буюу үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлүүлнэ гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн 23 000 000 төгрөгийн төлбөрт тухайн хугацаанд хамаарах төлөлтийг тооцон 7 500 000 төгрөг төлсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн 7 500 000 төгрөг буцаан төлсөн талаарх тайлбар болон 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн төлсөн мөнгөний талаар Х.Еы бичгээр гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзэж дараах дүгнэлтэд хүрэв. Үүнд,

1. Дурдсан баримтуудаар маргаангүйгээр тогтоогдож байгаа буюу 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулагдсанаас хойш хийгдсэн төлөлтүүд нь,

- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 500 000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 380 000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 680 000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг /үзлэгийн тэмдэглэлд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэснийг техникийн алдаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлах бөгөөд 15,17 үл харгалзан 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэдэгтэй маргаагүй байна./

- 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 900 000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500 000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 000 төгрөг,

            - 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100 000 төгрөг,

- 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500 000 төгрөг буюу нийт 7 060 000 төгрөг.

2. Гэрээний дагуу мөнгө зээлдүүлсэн хугацаанд хамаарах төлөлтүүдээс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1 000 000 төгрөгийн төлөлтийг нэхэмжлэгч тус гэрээнд хамаарахгүй, шилжүүлсэн данс зөрүүтэй гэжээ. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан Х.Еы тайлбарт, “2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг шилжүүлж өгсөн. Харин тэр өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таны мөнгөний хүү гээд 1 000 000 төгрөг өгсөн.” гэж тайлбарласан байна. Дурдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл төлсөн хугацааны хувьд тус зээлийн гэрээний төлөлт гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийг тухайн мөнгийг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч хүлээн авсан мөнгөн дүнд оруулаагүй боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан Х.Еы тайлбарт, “...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн. А.А нь тухайн өдөртөө буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 51807778014 тоот данс руу 1 500 000 төгрөгийг таны мөнгөний хүү гэж өгсөн.” гэж тайлбарлажээ. Шилжүүлсэн хугацаа, мөнгөний дүн, дансны мэдээлэл нь үзлэгийн баримтад тусгагдсан мэдээлэлтэй таарч байх тул тус мөнгийг нэхэмжлэгч Х.Е хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Түүнчлэн нэхэмжлэгч хүлээн авсан мөнгөн дүнд оруулаагүй боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан Х.Еы тайлбарт, “2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.А нь дахин манай эхнэр рүү утсаар залгаж нөхөртөө хэлэхгүй 2 500 000 төгрөг өгөөч би дэлгүүрээ худалдаад авчихлаа нотариатад өгөх гэсэн юм гэхээр нь өөрийн найз болох н.Есенгүлээс авч түүний данс руу шилжүүлэн өгсөн. А.А нь энэ мөнгөний хүү гэж 500 000 төгрөгийг тэр өдөр нь манай ээжийн 5193014506 тоот дансанд шилжүүлэн өгсөн.” гэж тайлбарласан нь мөн л үзлэгийн тэмдэглэл дэх мэдээлэлтэй таарч байх тул тус мөнгийг Х.Е хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойш төлсөн төлөлтүүдийг дүгнэн үзэж А.А нь Х.Ед 10 060 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас буюу 23 000 000 төгрөгөөс 10 060 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 12 940 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулан Х.Ед олгуулахаар шийдвэрлэв.     

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ааас 12 940 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ед олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 060 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч А.Ааас 221 990  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ед олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН