Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/913

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

          Улсын яллагч П.Бямбасүрэн,

          Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц ийн Д /РД:.../-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "..." нэртэй барилгын компанид туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар ... тоотод оршин суудаг, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 аар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 3 жил тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хариуцах чадвартай, Д овгийн Ц ийн Д. /РД:.../,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Яллагдагч Д овгийн Ц ийн Д /РД:.../ нь ... тоот гэртээ эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах явцдаа архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай шийтгэврээр эхнэр Б ыг хэл амаар доромжилж агсам тавьж хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн" зөрчилд, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 875 дугаартай шийтгэврээр эхнэр, хүүхдүүдээ хэл амаар дарамталсан" буюу хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадсан зөрчил 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэврээр гэртээ эхнэр болох Д.Б д агсам тавьж унтуулж амраахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" буюу  хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 3 удаа зөрчлийн шийтгэл эдэлсний дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоот гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр Д.Б , насанд хүрээгүй Б  /16 настай/, охин Д.Н /14 настай/ хүүхдүүдийн эсрэг агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, хоол унд асгаж гэрийн эд зүйл эвдэж шатаах үйлдэл гаргаж хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага зүй бус үг хэллэг хэлэх зэргээр тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 27- нд шилжих шөнө мөн гэртээ эхнэр Д.Б д агсам согтуу тавьж айлган сүрДҮҮлсэн зөрчилд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ЗШ/1046 дугаартай шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал буюу хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Ц.Д нь ... тоот гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр Д.Б , 17 настай хүү Б , 15 настай охин Д.Н нарын эсрэг агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, хоол унд асгаж, гэрийн эд зүйл эвдэж, шатаах үйлдэл гаргаж, хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага, зүй бус үг хэллэг хэлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 удаа баривчлах шийтгэл хүлээж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Өгөөмөр” зах дээр машин засаж байгаад 15:00 цагийн үед 100 грамм архи уусан ба орой 18:00 цагийн үед дахин 100 грамм архи уусан. Орой болсон тул гэртээ харих замдаа 7 буудлаас 2 ширхэг 100 граммын архи авч уугаад гэртээ орсон. Намайг гэрт ороход эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт байсан ба би уусан архиндаа согтуурхаж хэдэн үг хэлсэн. Энэ үед эхнэр цагдаа дуудаж, намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би эхнэр, хүүхдэдээ гар хүрч байгаагүй боловч архи уусан үедээ өөрийгөө удирдах чадваргүй, юу хэлж ярьж байгаагаа мэддэггүй. Би 5 удаа шүүхийн шийтгэврээр баривчилгаанд явж байсан. Архины хамааралтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би эрүүл үедээ гэр бүлийнхэндээ муухай зан гаргадаггүй. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 31 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр Ц.Д нь 2010 оноос техникийн зах дээр ажилладаг болсноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Сүүлийн 5 жил 7 хоногтоо 3-4 удаа архи ууж байгаа, архинаас хамааралтай болсон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжлон найз нөхөд, танил хүмүүстэй  харддаг. Гэр  бүлийн  гишүүдийг шалтгаангүй хэл амаар доромжилдог, том хүүгээ өөр хүний хүүхэд гэж хэлдэг, согтуу үедээ гэрийн эд зүйлийг эвдэлж өшиглөн, гэрийн бүрээс, хөшиг, цаваг шатаана гэж дайрдаг, зодож цохидоггүй хэр нь хэл амаар доромжилж дайрдаг, гэр бүлийн дотор уур амьсгал амгалан тайван байдал алдагдуулдаг бөгөөд Ц.Д нь 2-3 удаа хаалга үүдээ өшиглөж эвдэж, хоол унд асгаж гэрийн эд зүйл эвдэж шатаах үйлдэл гаргаж байсан. Мөн орой унтуулахгүй хоёр хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага зүй бус үг хэллэг болох “Чи хүнтэй явалддаг унтаж хэвтдэг буудалд орж залуучуудтай шаалцдаг, эрхтнийг нь хөхдөг, чи хошногдуулдаг хоёр нүх руугаа зэрэг хийлгэдэг” гэх мэтээр хэлдэг, манай гэрийн эд зүйлс бүгд зүгээр байгаа би эвдэрч янз бүр болохоор нь сольчихсон, энэ оны 01 дүгээр сард намайг ажилтай үед хүү Б г согтуу байхдаа нэг удаа алгадаж, маргалдсан байсан ба намайг ажлаас ирэхэд агсан тавьсан тул би цагдаа дуудаж Ц.Д баривчилгаанд явсан. Мөн нэг удаа хүүгээ алгадсан байсан. Миний мэдэхийн өөрөөр бол цохиж зодож байгаагүй. Ер нь бол Ц.Дийг согтуу ирж, янз бүр болохоор хүү найз нөхдийндөө хонодог. Харин охин Д.Н тай янз бүрээр харьцдаггүй. Манай нөхөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэхэд орж байсан.  2019 оны 06 дугаар cap, 2019 оны 10 дугаар cap, 2020 оны 01 дүгээр сард шүүхээс баривчилгаа авсан, архи согтууруулах ундаа хэрэглэхээр ийм үйлдэл гаргадаг. Энэ хүнийг засаж залруулах ямар арга хэмжээ байж болох вэ. Тийм арга хэмжээг нь авхуулмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2020 оны 02 дугаар сарын 18-ны орой ээж, ах, бид гурав гэртээ байж байхад аав гаднаас согтуу ирсэн ба ах энэ үед найзынхаа гэр рүү хонохоор явсан. Аав Ц.Д зүгээр сууж байснаа гэнэт ээж рүү дайрч, ээжийг янз бүрээр хэлээд доромжлон, агсам согтуу тавьж, гэрээ шатаана гэж гарч, хаалга үүд савж хаагаад, орилоод байсан ба ээж бид хоёр унтах гэж байхад унтуулахгүй, бид хоёрыг янз бүрээр доромжлон, 2-3 цаг болсон тул ээж цагдаа дуудаж, аавыг цагдаа эрүүлжүүлсэн. Бид хоёрыг аав цохиж зодож байгаагүй. Харин ахыг нэг удаа алгадаж байсан. Аав архи согтууруулах ундаа хэрэглэдэг, нэг уух юм бол 3-4 хоног уудаг. Өмнө нь ээж цагдаа дуудаж, аав баривчилгаа болон эрүүлжүүлэхэд нилээн хэдэн удаа явж байсан. Аав ах бид хоёрт сайн байдаг боловч архи уусан үедээ муухай харьцдаг. Намайг цохиж зодож байгаагүй. Аав ээжийг хардаад, янз бүрээр доромжилдог. Надад гомдол байхгүй. Миний аав архи согтууруулах ундаа хэрэглэхээ больчихвол муухай зан гаргахгүй. Эрүүл үедээ маш сайн байдаг. Энэ бүх зүйл архитай холбоотой. Аавыг архинаас гаргах арга хэмжээ хэрэгтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2020 оны 02 дугаар сарын 18-ны орой би гэртээ ээж болон дүүгийн хамт байж байхад гаднаас аав Ц.Д нь согтуу орж ирээд согтуурхаад янз бүрийн юм яриад байсан тул би найзындаа хонохоор явсан. Маргааш нь намайг гэртээ ирэхэд аав агсан тавьж, ээжийг хэл амаар доромжлон унтуулж, амраахгүй байсан тул цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн гэж байсан. Манай аав архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Архи уухаараа унтахгүй, үглэдэг. Ээж, дүү бид гурвыг элдвээр хэлэн доромжилж, ээжийг хардан, дүү бид хоёрын хажууд бэлгийн чиг хандлагатай үг хэллэгээр доромжлоод байдаг. Намайг бас янз бүрийн үгээр доромжилдог. Архи уусан үедээ үглэж, хэрүүл хийн, бид нарыг унтуулдаггүй. 2019 онд агсан согтуу тавьж, хоёр удаа гэр шатаана хэмээн хутга авч өөрийгөө ална гэж агсамнаж байсан. Ийм үйлдэл гаргасныхаа төлөө баривчилгаанд явж байсан юм. Аав байнга архи согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлээ амар тайван бус байлгадаг болохоор аав, ээж хоёрын харилцаа хөндий гэж хэлж болно, Надад гомдол байхгүй. Аав архи хэрэглэхгүй бол сайхан байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Д.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Д.Б  болон Ц.Д нар хамт амьдраад олон жил болж байгаа. Манай хоёр дүү хүү, охин хоёртой бөгөөд хоёр хүүхэд нь хоёул том болсон. Тэд ... тоотод амьдардаг юм. Би энэ тоот хашаанд 1996 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Ц.Д сүүлийн 5-6 жил архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа бөгөөд тархи толгой нь өвдөөд, архи уусан үедээ их сонин, сонин зүйл ярьдаг болсон. Гэр бүлийн гишүүдээ цохиж зоддог асуудал байхгүй. Харин архи уусан үедээ янз бүрээр хэлээд байдаг гэж сонсогддог. Эхнэрээ харддаг юм шиг байсан. Би гэртээ хэрүүл хийж, гэр бүлээ элдвээр яах гэж хэлдэг бэ гэхээр “Уучлаарай эгчээ би хэлсэн ярьсан хийж байгаа үйлдлээ архи уухаараа мэдэхгүй юм. Дахиж тэгэхгүй. Миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...энэ хоёр охин, хүү хоёрын хамт амьдардаг. Гэр бүлийн харилцаа тогтворгүй, Ц.Д нь архи согтууруулах ундааг 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэдэг. Архи уусан үедээ эхнэр Д.Б ыг хардаж, агсам согтуу тавьдаг. Би Д.Б тай нэг удаа нөхцөл байдлын үнэлгээ хийх гэж уулзаж байсан. Нөхрөө буруутгасан өнгө аястай зүйл ярьж байсан. Хороо хариуцсан хэсгийн байцаагчаас Ц.Дийг гурван удаа шүүхээр баривчилгаанд явсан гэдгийг сонссон, Ц.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Д.Б ыг хэл амаар доромжилж, хүүхдүүдийнхээ хажууд янз бүрийн үг хэллэг хэлдэг гэж байсан. Түүнээс гэр бүлийнхээ гишүүдэд гар хүрэх зодож цохих асуудал
байдаггүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 411 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Ц.Д нь одоо архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Ц.Дид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэлсэн, ярьсан зүйл, хийж байгаа үйлдлээ эрүүл болсон үедээ санадаггүй гэх нь архи согтууруулах ундаа их хэмжээгээр уусан тохиолдолд илэрдэг энгийн согтолтын шинж тэмдгүүдийн нэг шинж юм.

2. Ц.Д нь архины хэтрүүлэн хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байна.

З. Ц.Д нь хэрэг хариуцах чадвартай.

4. Ц.Д нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт, аюулын зэргийн маягтаар эрсдлийн
түвшин "Дунд" гэж үнэлэгдсэн үнэлгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 57-63 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон шийтгэлийн хуулбарууд /хх-ийн 70-75 дугаар хуудас/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 647 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 78-79 дүгээр тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 80 дугаар хуудас/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ЗШ/458 дугаартай шийтгэвэр /хх-ийн 87-88 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ЗШ/103 дугаартай шийтгэвэр /хх-ийн 89 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ЗШ/875 дугаартай шийтгэвэр /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ЗШ/1046 дугаартай шийтгэвэр /хх-ийн 187-189 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Д нь ...тоот гэртээ байнга архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн шийтгэвэр, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн шийтгэвэр, 2020 оны 1 дүгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчилд баривчлах шийтгэл эдэлсний дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн эхнэр Б ь, мөн насанд хүрээгүй буюу 16 настай хүү Б , 14 настай охин Д.Н нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн дахин 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд дахин 2020 оны 7 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө мөн гэртээ эхнэр хүүхдийн эсрэг агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулснаар зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан 3 удаагийн аюулгүй үнэлгээний дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Н болон Б  нарын мэдүүлгүүд, мөн хорооны нийгмийн ажилтны мэдүүлэг, хамт амьдардаг Ц.Дийн төрсөн эгч Ц.М-ын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Д нь гэм буруу, гэм хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлэг өгсөн болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Дийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Д нь ... тоот гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр Д.Б , 17 настай хүү Б , 15 настай охин Д.Н нарын эсрэг агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, хоол унд асгаж, гэрийн эд зүйл эвдэж, шатаах үйлдэл гаргаж, хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага, зүй бус үг хэллэг хэлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 удаа баривчлах шийтгэл хүлээж байсан үйл баримт нь:

Хохирогч Д.Б ын “...нөхөр Ц.Д нь 2010 оноос техникийн зах дээр ажилладаг болсноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. ...гэр  бүлийн  гишүүдийг шалтгаангүй хэл амаар доромжилдог, том хүүгээ өөр хүний хүүхэд гэж хэлдэг, согтуу үедээ гэрийн эд зүйлийг эвдэлж өшиглөн, гэрийн бүрээс, хөшиг, цаваг шатаана гэж дайрдаг, зодож цохидоггүй хэр нь хэл амаар доромжилж дайрдаг, гэр бүлийн дотор уур амьсгал амгалан тайван байдал алдагдуулдаг бөгөөд Ц.Д нь 2-3 удаа хаалга үүдээ өшиглөж эвдэж, хоол унд асгаж гэрийн эд зүйл эвдэж шатаах үйлдэл гаргаж байсан. Мөн орой унтуулахгүй хоёр хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага зүй бус үг хэллэг болох “Чи хүнтэй явалддаг унтаж хэвтдэг буудалд орж залуучуудтай шаалцдаг, эрхтнийг нь хөхдөг, чи хошногдуулдаг хоёр нүх руугаа зэрэг хийлгэдэг” гэх мэтээр хэлдэг, ...хүү Б г согтуу байхдаа нэг удаа алгадаж, маргалдсан байсан. Ц.Дийг согтуу ирж, янз бүр болохоор хүү найз нөхдийндөө хонодог...” гэх мэдүүлэг  /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б гийн “...аав Ц.Д нь согтуу орж ирээд согтуурхаад янз бүрийн юм яриад байсан тул би найзындаа хонохоор явсан. ...архи уухаараа унтахгүй, үглэдэг. Ээж, дүү бид гурвыг элдвээр хэлэн доромжилж, ээжийг хардан, дүү бид хоёрын хажууд бэлгийн чиг хандлагатай үг хэллэгээр доромжлоод байдаг. Намайг бас янз бүрийн үгээр доромжилдог. 2019 онд агсам согтуу тавьж, хоёр удаа гэр шатаана хэмээн хутга авч өөрийгөө ална гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Н ын “...аав гаднаас согтуу ирсэн ба ах энэ үед найзынхаа гэр рүү хонохоор явсан. Аав Ц.Д зүгээр сууж байснаа гэнэт ээж рүү дайрч, ээжийг янз бүрээр хэлээд доромжлон, агсам согтуу тавьж, гэрээ шатаана гэж гарч, хаалга үүд савж хаагаад, орилоод байсан ба ээж бид хоёр унтах гэж байхад унтуулахгүй, бид хоёрыг янз бүрээр доромжлон, 2-3 цаг болсон. ...ахыг нэг удаа алгадаж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Гэрч Д.С э /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч Б.М о /хх-ийн 45 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 57-63 дугаар хуудас/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ЗШ/458 дугаартай /хх-ийн 87-88 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ЗШ/875 дугаартай /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ЗШ/103 дугаартай /хх-ийн 89 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ЗШ/1046 дугаартай /хх-ийн 187-189 дүгээр хуудас/ шийтгэвэр болон  хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.Б  нь шүүгдэгч Ц.Дийн эхнэр, насанд хүрээгүй хохирогч Б , Д.Н нар нь түүний төрсөн хүүхэд болох нь тэдгээрийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт зааснаар эхнэр, хүүхэд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарч байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Дийн архи согтууруулах ундаа хэтрүүлэн тогтмол хэрэглэх зуршил, ёс суртахууны ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Ц.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн дахин 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 8 сар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.  

 

Шүүгдэгч Ц.Д “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...манай хүү сургуульд сурдаг. Сургалтын төлбөр төлөх шаардлагатай байгаа ...” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталсан болно.

Шүүгдэгч Ц.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус  тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болон хохирогч нар гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Д нь “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ц ийн Д /РД:.../-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Дийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Ц.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.