Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ ШЦТ/848

 

 

 

 

 

 

 

 

    2020         12          16                                   2020/ШЦТ/893

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Урианхай овогт Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001033 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн ... сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 483 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Урианхай овогт Б.А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60/1 дүгээр байрны гадна автомашины зогсоолд хохирогч Д.Бтай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг багалзуурдах, нүүрэн тус газарт нь цохих үйлдлээр бие махбодид нь духны цус хуралт, баруун нүдний дээд зовхины шарх, зулгаралт, зүүн шанаа, зүүн хацар, хүзүүний зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би очоод цонх нь онгорхой байхаар нь заамдаад гараараа таттал зөрүүлээд гараараа намайг татахаар нь би урагшлаад нүүрээрээ борооны хаалтыг хагалаад миний гарыг тавиадах гэтэл тавихгүй болохоор нь би зүүн гараараа нүүр рүү түлхээд гарыг нь тавиултал өөрөө буугаад ирсэн юм. Бууж ирэхдээ нүүр нь маажигдсан байсан. Тэгээд бид 2 маргалдаж байгаад салсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

- хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны гадна зогсоол руу 36-.. УАА улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг оруулах гэтэл миний урд 32-.. УАМ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний өөдөөс гарах гэж байгаа бололтой хөдлөхөөр нь би ухраад зогссон чинь нөгөө машин урагшлаад зогсохоор нь замаа чөлөөлөөд урд нь очоод зогстол цонхоо буулгаад гарах гэж байна гэхээр нь ахиад хойшоо ухраад арынхаа хөдөлгөөнийг хааж зогсоод гараарай гэтэл зүүн эргэх гэж байна, чи урагшлаадах гэхээр нь урагшлах боломжгүй болохоор нь урагшлахгүй зогсож байгаад чигээрээ гараад явчих, чамд гарах зай байна гэтэл “хачин царайтай юм чинь холд л доо” гэхээр нь өөдөөс нь яах гээд байгаа гөлөг вэ чи гэж хэлтэл машинаасаа бууж ирээд миний цонхоор толгойгоо шагайлгаад машины борооны хаалтыг санамсаргүй хагалах шиг болоод намайг багалзуурдаж татаад нүүрийг маань маажихаар нь би хүүхдээрээ цагдаа дуудуулаад бид 2 цагдаа хүлээж байтал нөгөө хүн маань цагдаа хүлээж байгаад цагдаад гомдлоо гаргаарай, би бас гомдолтой шүү гэж хэлээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7х/,

- гэрч П.Шийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би ард нь утсаа оролдоод сууж байсан ба юу болж байгаа талаар эхлээд анзааралгүй байж байгаад чанга орилоод байхаар нь хартал манай жолооч нөгөө машин дээр оччихсон хоорондоо барьцалдаж хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.У-гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11310 дугаартай “...Д.Бы биед духны цус хуралт, баруун нүдний дээд зовхины шарх, зулгаралт, зүүн шанаа, зүүн хацар, хүзүүний зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Аийн хохирогч Д.Бтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Урианхай овогт Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Аийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ