Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/910

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Ц ийн С ын холбогдох ...дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “...” их сургуульд багшийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамтаар ... тоотод оршин, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ц ийн С  /РД:.../, Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Б.С тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр тус газар нь цохиж биед нь “зүүн хоншоорын хөндийн гадна хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Б.С тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр тус газар нь цохиж биед нь “зүүн хоншоорын хөндийн гадна хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ...дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.С ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “... Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан бөгөөд надад санал, хүсэлт байхгүй. Хохирогчид учирсан уг бэртэл гэмтлийг манай найзууд ирээд салгаж байхад нь би баруун гараараа хохирогчийн нүүрний зүүн талын нүдний орчимд цохиж учруулсан. Мөн тэр залуу тонгойсон байхад би хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа хальт өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

  1. Хохирогч Б.С ын “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны хажууд найз Н ийн хамт зогсож байхад ягаан өнгийн цамцтай согтуу залуу, нэг бандитай хамт ирээд надад хандан “чи хэн юм бэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “яасан бэ” гэхэд ягаан цамцтай согтуу залуу гараараа 1 удаа миний нүүр хэсэгт буюу зүүн шанаа хэсэгт цохисон. Би түүнд хандан “хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэхэд тэрээр дахиад гараараа миний нүүр хэсэгт буюу зүүн шанаа хэсэгт цохисон. ...Дүгнэлтэд тусгасан бэртэл гэмтлийг сүүлд нэрийг нь мэдсэн Ц.С гэх залуу миний нүүр хэсэгт буюу зуүн шанаа хэсэгт гараараа 1-2 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг/хэргийн 7-8 дугаар хуудас/,
  2.  Гэрч Б.Н ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг өНгөрч байхад найз Б.С ын хамтаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, «..." гэх нэртэй эмнэлгийн хажууд явж байсан. Тэгтэл миний гар утас дуугараад 39 дүгээр байрны баруун талын орцны үүдэнд утсаар яриад зогсож байхад танихгүй нэг залуу ирээд "хөөе яагаад байна чи” гээд Б.С ыг шууд ^өрлөөд гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б.С  "чи яагаад байна аа, хүн андУУРааД байна шүү дээ" гэхэд тэрээр Б.С ыг цохиод байсан. ...Манай найз Б.С ыг улаан эрээн подволктой, цэнхэр жинсэн өмд, ягаан малгайтай цамцтай залуу эхлээд духаараа мөргөсөн тэгээд гараараа нэг удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,
  3.  Гэрч Э.Д ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 30 минутын үед найз Т, С , Э, Б нартай хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар тээврийн товчоо буюу нарны гүүрний хажууд байдаг паб-д орж суусан. Тэгээд 23 цаг 50 минутын орчимд “паб хааж байна” гэхээр нь гараад “Өгөөж” ХХК-ийн урд машинаа тавьсан болохоор машиндаа орж юм яриад суусан. Тэгтэл С  “Хүүхдийн-100” руу зам дагаад алхсан ба би түүний араас нь очоод хамт явсан. Гэтэл хоёр танихгүй залуутай С  мөрөөрөө мөрлөлцөөд өнгөрсөн ба би тэр залуучуудад хандан “манай найз жоохон согтуу байна, уучлаарай” гэж хэлээд буцаад явахдаа байрны голоор алхсан. Гэтэл С  “би энд сууж байгаад араас чинь очъё” гэж хэлээд үлдсэн. Би машин руугаа очоод С ыг ирэхгүй удаад байхаар нь түүн дээр очтол С  нэг танихгүй залуутай маргалдаад байж байсан. Тухайн үед тэр залуу С ыг доороо оруулсан, заамдаж авсан байдалтай байхаар нь би очоод тэр хоёрыг салгасан. Гэтэл тэр залуу гараараа намайг нэг удаа цохисон бөгөөд энэ үед Э араас ирсэн. Тэгтэл С  болон тэр залууг салгаж байхад С  гараараа нэг удаа танихгүй залууг цохисон. ...С  тэр залууг цохиж зодсон ба манай найзууд цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
  4.  Гэрч О.Тын “...Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг өнгөрөөгөөд найз Д , С , Э, Б нартай нарны гүүрний наана байдаг “паб”-д уулзсан. Тэгээд би нар жоохон сууж пиво ууж байтал тухайн газар хаах болоод 23 цаг 50 минутын үед бид нар гарсан. Тэгээд “Өгөөж” ХХК-ти замын урд талын шороон зогсоол дээр машинаа тавьсан байсан болохоор машин дээрээ очсон. Би машин онгойлгож өгөөд гадаа Бтай юм яриад зогсож байтал Э ирээд “С  хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Намайг очиход цохиж зодсон зүйл болоогүй, С  нэг залууг цохисон ба Д , Э хоёр салгасан гэсэн..." гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
  5.  Гэрч Б.Эын “...Намайг байрны гадаа очиход Д  найз маань С ыг барьсан байдалтай байсан. Тэгээд С ын урд нэг эрэгтэй зогсож байсан ба түүнээс юу болсныг лавлахад тэрээр "танай найз намайг мөрлөсөн” гэж хэлээд ярилцаж байхад С  миний хойноос гарч ирээд нөгөө залуугийн нүүр хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,
  6.  Гэрч М.М н “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 ДҮгээр байрны 8 дугаар орцны харалдаа байдаг тоглоомын тайлбай дээр найз Х, М, Э  нарын хамтаар сууж байхад 8 дугаар орцны урдаас нэг охин гүйж ирээд бидэнд хандан “манай найз залууг хүмүүс зодоод байна, салгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Х найзын хамтаар очиход нөгөө хүүхдүүд нь булан тойроод гүйсэн ба зодуулсан залуу нь сууж байсан. Тэгтэл цаанаас зодсон гэх хүүхэд 4-5 хүн буцаад ирсэн ба “...хэн” гэх нэртэй эмнэлгийн гадаа бид хоёр тэр залуусыг салгаад зогсож байхад цагдаа нар ирсэн. Зодуулсан гэх залууг саатуулагдсан залуу цохиж, зодсон... гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,
  7.  Яллагдагч Ц.С ын “...Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан бөгөөд надад санал, хүсэлт байхгүй. Хохирогчид учирсан уг бэртэл гэмтлийг манай найзууд ирээд салгаж байхад нь би баруун гараараа хохирогчийн нүүрний зүүн талын нүдний орчимд цохиж учруулсан. Мөн тэр залуу тонгойсон байхад би хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа хальт өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,
  8.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9190 дугаартай “...1. Б.С ын биед зүүн хоншоорын хөндийн гадна хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 45-56 дугаар хуудас/,

Хохирогч Б.С ын Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...би Ц.С тай сайн дураараа эвлэрсэн, санал нэхэмжлэх зүйл байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Эрүүгийн ...дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.С ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжпэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10- нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна иргэн Б.С тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр тус газар нь цохиж биед нь “зүүн хоншоорын хөндийн гадна хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Б.С ын /хх-ийн 7-8 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14- ны өдрийн 9190 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

- Шүүгдэгч Ц.С нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.С ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Б.С  нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Ц.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “... шүүгдэгчийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч –д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Х овогт Ц ийн С ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц ийн С ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С т оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс  тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.С т мэдэгдсүгэй.
  4.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжпэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг  дурдсугай.