| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00017/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,
улсын яллагч: Т.Дэлгэрсайхан,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1733000080001 тоот хэргийг 2017 оны 08-р сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 00000 оны 00-р сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг, 00-р байр, 0 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, Буриад овогт ******* /РД: МЙ/.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн Овоот хорооллын задгайд байрлах иргэн *******гийн гэрт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүн лүү усны сав авч шидэн, зүүн гарын шуу ясыг хугалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
1. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07-р сарын 19-ний өдрийн №741 дугаартай дүгнэлт /хх-ийн 8 хуудас/,
2. 2017 оны 07-р сарын 17-ны өдөр *******гийн биед анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 9 хуудас/,
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн Овоот хорооллын задгайд байрлах иргэн *******гийн гэрт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүн лүү усны сав авч шидэн, зүүн гарын шуу ясыг хугалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 07-р сарын 17-ны өдөр гэртээ ганцаараа амарч байсан. Манай хүүхдүүд Орхон сум руу явчихсан байсан. Тэгээд өглөө 10 цагийн үед Батхуяг манай гэрт орж ирээд Улаанбаатар явъя бичиг баримтаа бүрдүүлсэн үү? Гэхээр нь бүрдүүлж амжаагүй байна гэж хэлсэн. Би Батхуягийг 2017 оны 05-р сард эцэг тогтоолгох 2 хүүхдийнхээ тэтгэмжийг авах гэж шүүхэд өргөдөл өгсөн юмаа. Тэгээд тэр өдөр миний бичиг баримт бүрдээгүй байсан. Тэгсэн чинь Батхуяг над руу гэнэт уурлаад канистр аваад шидчихсэн. Тэгээд аяга хагалж хаячихаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
2. . Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07-р сарын 19-ний өдрийн №741 дугаартай “...1. *******гийн биед зүн гарын шуу ясны битүү хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 8 хуудас/,
3. 2017 оны 07-р сарын 17-ны өдөр *******гийн биед анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 9 хуудас/,
4. Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч *******ийн өгсөн “...Би 2017 оны 07-р сарын 17-ны өдөр Овоотын задгайд орших Долгорсүрэнгийн гэрт очсон. Бид хоёрын хооронд маргаан үүсээд түүнээсээ болж бид хоёр хоорондоо муудалцаад би ******* рүү усны канистр авч шидээд гарыг нь гэмтээсэн. Тэгээд би тэр орой нь цагдаагийн байгууллагад шалгагдсан...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогч ******* нь мөрдөн байцаалтад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.
Улсын яллагчийн зүгээс санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд 500 000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 01 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36,2, 36.6-36.8, 36.10-д заасныг удиртгал болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буриад овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд 500 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь 500 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА