| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/1008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1094 |
| Огноо | 2021-10-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1094
2021 10 21 2021/ШЦТ/1094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Г т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 02511 1874 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадатын амны задгай тоотод хохирогч Д.Б тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар толгойн тус газарт газын плиткийн дээд талын төмрөөр 1 удаа, нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа, цээж хэсэгт хөлөөрөө дэвсэж, зүүн талын дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа баруун чамархайн тархины эдийн зөөлөн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 6/,
- Хохирогч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 21-нд би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хадатын аманд байх зүс таних ах Т ахын гэрт нь 13 цагийн үед очсон. Би Т ахын гэр очоод зурагтыг нь гаргах гээд антеныг нь янзалж байхад гаднаас зүс таних Г халамцуу өвөртөө 2 шил 0.75 литрийн Хараа архитай орж ирсэн. Тухайн авчирсан архинаас нэг шилийг нь Т ах, Г бид 3 хувааж ууж дуусаад дараачийн архи нь талдаа орж байхад Г согтоод агсам согтуу тавиад байсан. Тэгээд надтай өмнө нь хийж байсан малын наймаагаа яриад агсраад байхаар нь би чи юу яриад байгаа юм гэж хэлээд маргалдсан. Тэгсэн чинь миний толгойн оройны зүүн хэсэгт газан плитканы дээд талын төмрөөр нэг удаа цохисон, 2 нүд рүү гараараа олон удаа цохисон, мөн түлхэж унагаагаад хөлөөрөө миний цээжин дээр олон удаа дэвссэн. Тэгээд гэрээс гараад мотоциклоо унаад явахдаа миний машиныг мөргөж урд гуперны түгжээ, мулталсан мөн копут хэсгийг зурсан байсан. Тухайн асуудал болсноос хойг би Т ахынд 2 хоносон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэртээ харьсан. Гэртээ хариад тухайн шөнөө халуураад байхаар нь ГССҮТ-д очиж үзүүлээд яаралтайгаар хэвтсэн. Уг гэмтлийг Д.Г учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Гэрч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хадам ах Б нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 06-07 цагийн орчимд бид нарыг унтаж байхад гэрээс гарч яваад 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 19-20 цагийн орчимд бусдад зодуулсан, амнаас нь архи үнэртсэн хоёр нүд нь хөхөрчихсөн, толгой хэсэгтээ бага зэрэг хагарчихсан орж ирээд шууд унтаад өгсөн. Тэр өдрөөс хойш Б гэрээсээ огт гараагүй байсан. Би өчигдөр Б ын толгойны шархыг нь яаж байна гээд хартал эдгэрээгүй, шархнаас нь улаан өнгийн шүүс гараад байж байхаар нь Б ын эрэгтэй дүү болох Отгонбаатарын утсаар дуудаж бид нар 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд ГССҮТ-д Б ыг аваачиж үзүүлэхэд толгойн шарх нь бохирдсон байна гээд гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүл гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед миний оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд байдаг гэрт хуурай дүү Б ирсэн, бид 2 хоорондоо юм яриад Б манай гэрийн зурагтыг янзалж өгөх гээд байж байхад 16 цагийн үед гаднаас Г гээд хуурай дүү 1 шил архи бариад орж ирсэн. Тэр архийг нь Б , Г 2 хувааж уусан. Би тэр хоёрыг архи ууж байх үед нь үхэр, туглаа нийлчихвий гээд гараад явсан, тэр хоёртой хамт манай эхнэр М үлдсэн. Намайг 17 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр орон дээрээ хэвтэж, манай эхнэр хөл муутай байнга хэвтэрт байдаг. Манай гэрийн шалны хивсэн дээх цус гоожсон байсан, манайх жижиг нэг өрөө бүхий амбаарт байдаг. Тэр хоёр гэрт маргалдсан байхаар нь би салгаад хоёр тийш гэр гэрлүү нь явуулсан. Миний харснаар Б гийн толгойн баруун хэсгээс цус гарсан байсан, өөр хаана нь ямар гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Г ийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх харагдаагүй. Тэр 2 юунаас болж маргалдсан эсэхийг би мэдээгүй. Энэ явдлаас хойш би энэ хоёртой дахиж таараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тэр өдөр Б Г хоёр хоорондоо морь мал яриад сүүлдээ 2 эхнэрийнхээ тухай ярьж байгаад хоорондоо маргаад, өндөр дуу гаргаад байхаар нь миний бие муу байна дуугаа намд гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хоорондоо зодолдоод намайг эргээд харсан чинь Б ын зүүн талын толгойн зулай хэсэгт цус гарчихсан, зүүн талын дух хэсэг нь шалбарсан харагдсан. Тэгээд би та 2 яаж байгаа юм нэг нэгнээ аллаа цагдаа дуудлаа гэж хэлсэн. Тэгээд тэр 2 манай нөхрийг ирэхээс өмнө 2 тийш нь болоод явсан байх. Гэрээс гараад явсан байсан. Манай гэрийн хивс нилээн цус болсон байсан... Миний харснаар Б ын зүүн дух, зулай хэсгээс нь цус гарчихсан байсан, харин Г т нь ямар нэгэн ил гэмтэл харагдаагүй... Би энэ 2 хүнийг танихгүй, тэр 2 манайд ирж 2 шил архи уугаад хоорондоо маргалдаж, зодолдоод гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6698 тоот: “Д.Б ын биед зүүн талын дух, зулайг хатуу хальсан доор цусан хураа, баруун чамархйан тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,
- Д.Г ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/,
- Д.Б ын хохиролыг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 45-47/,
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 51/,
- Хохирогч Д.Б ын гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 52/,
- Яллагдагч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадат аманд оршин суудаг Бэхбатынд Улиастай фермийн дэлгүүрээс 2 шил 750 граммын хараа архи 2 шилийг аваад очсон. Бэхбат ахынд эхнэр нь болох М эгч байсан. Т ах малдаа явсан байсан. Намайг очоод удаагүй байтал миний араас нутгийн зүс таних Б ирсэн. Б тай цуг авчирсан хоёр шил архийг хувааж ууж байгаад дуусгасан эсэхээ санахгүй байна. Мөн Б тай морь малнаас болж маргалдаж улмаар бид 2 зодолдсон. Б ын биед учруулсан гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадатын амны задгай тоотод хохирогч Д.Б тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар толгойн тус газарт газын плиткийн дээд талын төмрөөр 1 удаа, нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа, цээж хэсэгт хөлөөрөө дэвсэж, зүүн талын дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа баруун чамархайн тархины эдийн зөөлөн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 21-нд би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хадатын аманд байх зүс таних ах Т ахын гэрт нь 13 цагийн үед очсон. Би Т ахын гэр очоод зурагтыг нь гаргах гээд антеныг нь янзалж байхад гаднаас зүс таних Г халамцуу өвөртөө 2 шил 0.75 литрийн Хараа архитай орж ирсэн. Тухайн авчирсан архинаас нэг шилийг нь Т ах, Г бид 3 хувааж ууж дуусаад дараачийн архи нь талдаа орж байхад Г согтоод агсам согтуу тавиад байсан. Тэгээд надтай өмнө нь хийж байсан малын наймаагаа яриад агсраад байхаар нь би чи юу яриад байгаа юм гэж хэлээд маргалдсан. Тэгсэн чинь миний толгойн оройны зүүн хэсэгт газан плитканы дээд талын төмрөөр нэг удаа цохисон, 2 нүд рүү гараараа олон удаа цохисон, мөн түлхэж унагаагаад хөлөөрөө миний цээжин дээр олон удаа дэвссэн. Тэгээд гэрээс гараад мотоциклоо унаад явахдаа миний машиныг мөргөж урд гуперны түгжээ, мулталсан мөн копут хэсгийг зурсан байсан. Тухайн асуудал болсноос хойг би Т ахынд 2 хоносон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэртээ харьсан. Гэртээ хариад тухайн шөнөө халуураад байхаар нь ГССҮТ-д очиж үзүүлээд яаралтайгаар хэвтсэн. Уг гэмтлийг Д.Г учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Гэрч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хадам ах Б нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 06-07 цагийн орчимд бид нарыг унтаж байхад гэрээс гарч яваад 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 19-20 цагийн орчимд бусдад зодуулсан, амнаас нь архи үнэртсэн хоёр нүд нь хөхөрчихсөн, толгой хэсэгтээ бага зэрэг хагарчихсан орж ирээд шууд унтаад өгсөн. Тэр өдрөөс хойш Б гэрээсээ огт гараагүй байсан. Би өчигдөр Б ын толгойны шархыг нь яаж байна гээд хартал эдгэрээгүй, шархнаас нь улаан өнгийн шүүс гараад байж байхаар нь Б ын эрэгтэй дүү болох Отгонбаатарын утсаар дуудаж бид нар 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд ГССҮТ-д Б ыг аваачиж үзүүлэхэд толгойн шарх нь бохирдсон байна гээд гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүл гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед миний оршин суух Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд байдаг гэрт хуурай дүү Б ирсэн, бид 2 хоорондоо юм яриад Б манай гэрийн зурагтыг янзалж өгөх гээд байж байхад 16 цгаийн үед гаднаас Г гээд хуурай дүү 1 шил архи бариад орж ирсэн. Тэр архийг нь Б , Г 2 хувааж уусан. Би тэр хоёрыг архи ууж байх үед нь үхэр, туглаа нийлчихвий гээд гараад явсан, тэр хоёртой хамт манай эхнэр М үлдсэн. Намайг 17 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр орон дээрээ хэвтэж, манай эхнэр хөл муутай байнга хэвтэрт байдаг. Манай гэрийн шалны хивсэн дээх цус гоожсон байсан, манайх жижиг нэг өрөө бүхий амбаарт байдаг. Тэр хоёр гэрт маргалдсан байхаар нь би салгаад хоёр тийш гэр гэрлүү нь явуулсан. Миний харснаар Б гийн толгойн баруун хэсгээс цус гарсан байсан, өөр хаана нь ямар гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Г ийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх харагдаагүй. Тэр 2 юунаас болж маргалдсан эсэхийг би мэдээгүй. Энэ явдлаас хойш би энэ хоёртой дахиж таараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тэр өдөр Б Г хоёр хоорондоо морь мал яриад сүүлдээ 2 эхнэрийнхээ тухай ярьж байгаад хоорондоо маргаад, өндөр дуу гаргаад байхаар нь миний бие муу байна дуугаа намд гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хоорондоо зодолдоод намайг эргээд харсан чинь Б ын зүүн талын толгойн зулай хэсэгт цус гарчихсан, зүүн талын дух хэсэг нь шалбарсан харагдсан. Тэгээд би та 2 яаж байгаа юм нэг нэгнээ аллаа цагдаа дуудлаа гэж хэлсэн. Тэгээд тэр 2 манай нөхрийг ирэхээс өмнө 2 тийш нь болоод явсан байх. Гэрээс гараад явсан байсан. Манай гэрийн хивс нилээн цус болсон байсан... Миний харснаар Б ын зүүн дух, зулай хэсгээс нь цус гарчихсан байсан, харин Г т нь ямар нэгэн ил гэмтэл харагдаагүй... Би энэ 2 хүнийг танихгүй, тэр 2 манайд ирж 2 шил архи уугаад хоорондоо маргалдаж, зодолдоод гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6698 тоот: “Д.Б ын биед зүүн талын дух, зулайг хатуу хальсан доор цусан хураа, баруун чамархйан тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаарамь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,
- Яллагдагч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хадат аманд оршин суудаг Бэхбатынд Улиастай фермийн дэлгүүрээс 2 шил 750 граммын хараа архи 2 шилийг аваад очсон. Бэхбат ахынд эхнэр нь болох М эгч байсан. Т ах малдаа явсан байсан. Намайг очоод удаагүй байтал миний араас нутгийн зүс таних Б ирсэн. Б тай цуг авчирсан хоёр шил архийг хувааж ууж байгаад дуусгасан эсэхээ санахгүй байна. Мөн Б тай морь малнаас болж маргалдаж улмаар бид 2 зодолдсон. Б ын биед учруулсан гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул прокурортой ял тохиролцсон саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.
Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Г т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА