Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/850

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц ийн Э д холбогдох ...дугаартай хэргийг 2020 оны 09 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ц ийн Энхболд. /ЦД:.../, 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.Энь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ц тэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар түлхэж унагах, аяга шидэх, тамхины цогоор түлэх, нүүрэн тус газар нь цохих үйлдлээр эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд шарх, баруун зовхи, шуу, зүүн сарвуу, нуруу, цээжний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, уруулын дотор салстын язрал, хамарт зулгаралт, хоёр зовхинд түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ц тэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар түлхэж унагах, аяга шидэх, тамхины цогоор түлэх, нүүрэн тус газар нь цохих үйлдлээр эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд шарх, баруун зовхи, шуу, зүүн сарвуу, нуруу, цээжний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, уруулын дотор салстын язрал, хамарт зулгаралт, хоёр зовхинд түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ...дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Ц.Э ын  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн үед СБД-ийн 19-р хороо Шаргаморьтын зусланд манай эхнэр Ц  хүргэн ах Г ын гэрт архи уугаад сууж байсан. ...эхнэр Ц ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг би учруулсан юм. Чирч унагасан түлхсэн, харин 2 нүдний зовхинд түлэгдэлтийг бол санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ий 3-4 дүгээр хуудас,/

Хохирогч Д.Ц  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутын орчим Шарга морьтод эгчийндээ очсон тэгээд эгчийн нөхөр 0,5 хараа гэдэг архи хувааж уусан тэгээд манай нөхөр Ц.Э манай эгчийнд ирээд чи намайг хаяаад явлаа гээд намайг зодоод байсан. Шарга морьтод эгчийнд байхад манай нөхөр шилэн аягаар намайг толгой ар дагз хэсэгт цохисон тэгээд цус гараад байсан. Удалгүй такси бариад гэртээ ирсэн       Манай эгч манай хүү Б  рүү утсаар ярьсан байсан. Миний хүү цагдаад дуудлага өгсөн байх. Шарга морьтод эгчийндээ байхад манай нөхөр орж ирээд шууд толгой дээр дэвсээд, шилэн аягаар миний толгойн тус газар зохисон 103-н эмч ирж миний толгойнд 4 нь оёдол тавьсан. ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

Гэрч Л.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой манай эхнэрийн дүү Ц  манай хүнтэй цуг миний төрсөн өдрийг тэмдэглэнэ гэж манайд ирсэн. ...гэртээ харьж амжилгүй манайд унтаж байхад нөхөр нь такси бариад согтуу ирсэн. ...пиво өөрөө хийж ууж байгаад аяга авч эхнэрлүүгээ шидсэн. Уруул нь сэтэрсэн. Нүүрлүү нь нэг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9588 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Д.Ц ийн биед тархи доргилт, баруун чихний ар хэсэг зулайн хуйханд шарх, баруун зовхи, шуу, зүүн сарвуу, нуруу, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, хамарт зулгаралт, хоёр зовхинд түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд зовхины түлэгдэл гэмтэл өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа,  урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 70-71 дугаар хуудас, 37-р хуудас, 72-73 дугаар хуудас/  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, банкны дансны хуулга зэрэг болон

Хохирогч Д.Ц ийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ц тэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар түлхэж унагах, аяга шидэх, тамхины цогоор түлэх, нүүрэн тус газар нь цохих үйлдлээр эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд шарх, баруун зовхи, шуу, зүүн сарвуу, нуруу, цээжний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, уруулын дотор салстын язрал, хамарт зулгаралт, хоёр зовхинд түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 - Хохирогч Д.Ц  /хх-ийн 15-20 дугаар хуудас/, гэрч Л.Г а /хх-ийн 23 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч” өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9588 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Ц ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Э ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Д.Ц  нь гомдол санал, нэхэмжлэх зүйл гэсэн тул шүүгдэгч Ц.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Э шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Ц.Э нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол саналгүй, эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус /хх-ийн 76 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас уг хүсэлтүүдийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 324 дугаартай прокурорын тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “... шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч Ц ийн Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг дурдаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Овогт Ц ийн Энхболдыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц ийн Энхболдыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э д мэдэгдсүгэй.

            4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.