Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0308 |
Огноо | 2014-07-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2014/0308
Б.Т-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.М-н гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 5А тоот дахь хашааны газрыг эзэмших болсноор надад 04/75623 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгогдсон юм. Ийнхүү гэрчилгээ авсан үеэсээ би уг газраа өөрийн мэдэлд байлган эзэмшиж байгаа болно. Гэтэл 2012 онд А.Д гэх хүн миний газраа сахиулж байсан Д.М-г уг газраас албадан нүүлгэх нэхэмжлэл тус дүүргийн шүүхэд гаргаснаар маргаан үүсээд байна.
Би А.Д-н нэхэмжлэлээр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд үүсгэсэн иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон. Харин тус дүүргийн шүүх миний бие даасан шаардлагыг Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамжийн дагуу дүүргийн Засаг даргад хандахад надад шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариу өглөө.
0:\2014\Магадлал-201‘‘Г\1о14.07.3?)!3.1^|5рат.с1осх
Миний эзэмшлийн газрыг Сонгинохайрхан дүүргийн тухайн үеийн Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчин А.Д-д эзэмшүүлснээс гадна Нийслэлийн тухайн үеийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн заалтыг зөрчин мөн түүнд өмчлүүлэх шийдвэр гаргасан байна. Би уг газраа хуулийн заалтын дагуу эзэмших эрхтэй болсноос гадна цаг хугацааны хувьд А.Д-с өмнө эзэмшсэн билээ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн А.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжаар иргэн А.Д-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 5 тоот хашааны газрыг өмчлүүлсэн байна. Иргэн Б.Т-н нэхэмжлэлдээ дурдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 5а тоот хашааны газар нь манай мэдээллийн санд, газрын байршлын кадастрын зурагт иргэн А.Д-н нэр дээр Толгойтын 106 дугаар гудамжны 5 тоот хаягаар бүртгэлтэй байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийн дагуу олгосон иргэн Б.Т-н эзэмших эрхтэй холбоотойгоор уг газрын маргаан гарчээ. Иргэн Б.Т нь нийслэлийн Засаг даргын захирамжийн иргэн А.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг маргаантай газрын шударга эзэмшигч, өмчлөгч нь шүүхээр нотлогдсон тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой .” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2003 оны 87 тоот захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороонд иргэн Б.Т-д, дүүргийн Засаг даргын 2004 оны 204 тоот захирамжаар мөн хороонд иргэн А.Д-д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ нөхөн олгосон боловч тухайн байршлыг заасан архивын материал байхгүй тул байршил давхацсан эсэхийг тодорхойлох боломжгүй юм.
Иргэн Б.Т нь захирамж гарсан боловч уг газартаа схем зураг, кадастрын зураг хийлгэж баталгаажуулаагүй бөгөөд иргэн А.Д нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж газраа өмчилж авсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байна...” гэжээ.
Гуравдагч этгээд А.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...А.Д миний бие нь 2004 онд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106-5 тоотод байршилтай хоосон газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авах зорилгоор материалаа бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж улсын бүртгэлд бүртгүүлэн 000049635 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр 667 м2 газрыг өмчлөх болсон. Тухайн үедээ уг газартаа хэдэн шон хатгаад орхисон байсан бөгөөд миний бие осолд орж унаж татдаг болсны улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж группэд орсон тул биеийн байдлаас шалтгаалж хашаагаа барьж чадахгүй явсаар 2012 онд өөрийн өмчлөлийн газартаа гэрээ барих гэтэл манай хамар хашааны айл Толгойтын 106-5а тоотын өмчлөгч Б.Т-х хашаагаа томсгон миний өмчлөлийн газрыг нэгтгэж хашаа барьжээ.
Би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд манай газарт буусан Б.Т-н дүү болох н.М-с газраа чөлөөлж авахыг хүсэж өргөдөл гаргасан. Миний нэхэмжлэлтэй хэрэг гурван шатны шүүхээр яваад Дээд шүүхээс анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаатал Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Т гэгч нь анх зах дээрээс нэг настай эмэгтэйгээс ямар ч бичиг баримтгүй хоосон 2 айлын газрыг худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр харилцан тохиролцож худалдан авсан гэдэг. 2 айлын газар дээрээ өмчлөлийн гэрчилгээ гаргуулахаар газрын албанд хандтал нэг газар нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 106-5 тоот газар байсныг мэдээд нөгөө газартаа Толгойтын 106-5а тоот гэсэн өмчлөлийн гэрчилгээ гаргуулаад тэр гэрчилгээнийхээ хаягаар одоо болтол миний газрыг оролцуулан 2 айлын газрыг эзэмшсээр байгаа юм.
Мөн кадастрын зургаа "М" ХХК-р 106-5 тоот гэсэн миний газар дээр давхардуулан уг газрыг 106-5а гэж гаргуулан будилуулж хууль, шүүхийг хуурч байна. Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сан дахь албан ёсны кадастрын зургаас харахад 106-5, 106-5а тоот гэсэн 2 айлын зураг нь давхардаагүй тус тусдаа гарсан нь тодорхой харагдаж байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын өмчлүүлэх тухай шийдвэр гарч давхардсан зүйлгүй тус тусдаа 2 айлын газраар өмчлүүлсэн байдаг.
2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр долоон буудлын автобусны буудал дээр ухаан алдаж унаад газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, шүүхийн
шийдвэрүүд болон бусад бичиг баримтуудаа гээгдүүлээд одоо болтол олж авч чадаагүй учраас шүүхэд гаргах нотлох баримт хомс болоод байна. Иргэн Б.Т нь шүүх хурал дээр "...Би шинэ газар авъя. Та нар наад газраа өөрсдөө ав..." гэж худал мэдүүлсэн. Тэр ч байтугай анхан шатны шүүхээр ороод газар чөлөөлөх шийдвэр гарахад Б.Т нь "...Чамд 1 сая төгрөг өгье. Чи газраа өгчих. Хоёулаа тохиролцъё..." гэж хэлж байсан.
Намайг 2004 онд газрын бичиг баримтаа бүрдүүлж кадастрын зураг гаргуулж Газрын албанд өргөдөл хүсэлтээ өгөхөд уг газар нь ямар нэг хүний өмчлөлд байгаагүй учраас Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр миний өмчлөлд Толгойтын 106-5 тоот газрыг өгсөн. Дараа нь Б.Т гэгч манай хажуу талын 106-5а тоот гэсэн газрыг өмчилж аваад манай газрыг оролцуулан томруулж хашаагаа хатгаад одоо болтол эзэмшсээр байна.
Миний бие нь одоо өөрийн өмчлөлийн газраа эзэмшиж чадахгүй группийн хэдэн төгрөгөөрөө ам бүл ганцаараа, ах дүү нарынхаараа хэсэн амьдарч байна. Миний өмчлөлийн газрын маргааныг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна..." гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Т-н нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн А.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Б.Т-н нэхэмжлэлтэй “Нийслэлийн засаг даргын 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн А.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй гуравдагч этгээдийн хууль ёсоор газар эзэмшсэн, өмчилсөн байдлыг ганцхан үйл баримтаар үгүйсгэн тайлбарлаж, асуудалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
зөрчил, тэдгээрийн хууль ёсны эсэх талаар гуравдагч этгээдийн маргасан үйл баримтад огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
захирамжид дүгнэсэн байдаг.» гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар захирамжийн үндэслэх хэсгээс харвал “газар нь давхцалтай” гэдгийг тогтоосон бус ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шийдүүлэх захирамж гаргажээ. Энэ байдлаас харвал шүүх нэхэмжлэгчийн байр суурь, түүний гаргасан нотлох баримтыг илүүтэйгээр шийдвэртээ үнэлж, дүгнэсэн байх бөгөөд харин гуравдагч этгээд, хариуцагчийн тайлбар, гаргасан нотлох баримт, үйл баримтын талаар маргасан байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна.
Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.М-н гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.М гомдолдоо “хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургийг үндэслэн газрыг давхцалтай гэж дүгнэсэн нь бодитой, үндэслэлтэй болоогүй ...” гэжээ.
Анхан шатны шүүх зөвхөн “М” ХХК-ний кадастрын зурагт үндэслэж дээрх дүгнэлтийг хийгээгүй, гуравдагч этгээдийн "... давхцаагүй. Манай хамар хашааны айл Толгойтын 106-5а тоотын өмчлөгч Б.Т-х хашаагаа томсгон миний өмчлөлийн газрыг нэгтгэж хашаа барьжээ” гэх тайлбартай холбогдох баримтуудыг цуглуулж, маргаж буй хашааны хамар хашаа буюу одоогийн 5а тоотыг анхнаасаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжаар иргэн Д.М-д эзэмшүүлж, улмаар 2010 онд Т.Б-д шилжүүлснийг үндэслэн гуравдагч этгээдийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж, хаягийн хувьд өөр боловч байршлын хувьд нэг хашааны газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулан эзэмшүүлсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн гомдолд "... гуравдагч этгээдийн гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй атлаа нэхэмжлэгчийг тухайн газрыг эзэмшиж байсан гэж, гуравдагч этгээдийг 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл газрын талаар маргаагүй, шаардаагүй, шаардаж байснаа нотлоогүй нь асуудалд нэг талыг барьж туйлширсан дүгнэлт хийсэн” гэжээ.
Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хангаж гэрчээр Б.Ц, Д.П нарыг асуусан байх бөгөөд М.Б, Д.С нарын нотолно гэх “... А.Д нь 2004 оноос одоог хүртэл Хандгайтын зуслангийн байшингуудыг өвөл, зунгүй сахидаг ..” гэх байдал нь уг газрын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул анхан шатны шүүхийг хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Гомдолд “... газрын мэдээллийн санд ... А.Д бүртгэлтэй байх боловч А.Д өөрөө бус, харин 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд анх бүртгэсэн болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 1/1221 дүгээр албан бичгээр тогтоогдоно гэсэн нь бодит бус дүгнэлт болсон. Уг албан бичиг ойлгомжгүйгээс гадна А.Д өөрөө кадастрын зураг хийлгэсэн гэж тайлбарласаар байхад дээрх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй” гэжээ
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь газрын мэдээллийн санг хөтлөх эрхтэй байгууллага бөгөөд шүүх 2013 оны 1/1221 дүгээр албан бичгийн агуулгыг дахин тодруулсны дагуу мөн байгууллагын 2014.03.20-ны өдрийн 1/313 дугаар албан бичиг /хэргийн 1-р хавтасны 235 хуудас/-ээр 2005 онд хийгдсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд А.Д-н нэр дээр бүртгэгдсэн талаар дурдаж зурган мэдээллийг хавсарган ирүүлсэн, гуравдагч этгээд А.Д-н дээрх тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй байх тул төрийн захиргааны байгууллагын ирүүлсэн албан бичгийг үндэслэн анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Гомдлын “... давхцалтай болохыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжид дүгнэсэн байдаг гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ...” гэх тухайд:
Нэхэмжлэгч Б.Т, гуравдагч этгээд А.Д нарын эзэмшсэн
газар нь давхцалтай болохыг анхан шатны захиргааны хэргийн шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дээрх байдлаар хангалттай дүгнэсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар нотлогдсон гэж үзээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, газар эзэмших эрх нь А.Д-с түрүүлж үүссэн нэхэмжлэгч Б.Т-н нэхэмжлэлийг хангаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 204 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 28 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн, нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хэрэгт цугларсан баримтуудыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
|
|