Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ ШЦТ/905

 

 

     2020        12         18                                   2020/ШЦТ/905

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ц.М,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигон овогт Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001106 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, .... ХХК-ний туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ц.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн..дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. тоотод эхнэр болох хохирогч Н.Яыг амралтын өдөр унтуулсангүй гэх шалтгаанаар толгой руу нь өмдөөрөө буюу төмөр аралтай бүсээр хоёр удаа ороолгож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодид нь “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр амралтын өдрийн өглөө 09 цагийн орчим би гэртээ унтаж байхад манай эхнэр босож засвараа хий гэж хэлэхэд нь би 09 цаг хүртэл 10 минут хэвтчихээд босъё, би ядраад байна гэж хэлэхэд миний хөнжлийг Я хуулаад авсан. Тэгээд бид хоёрын хооронд хэрүүл эхэлж Я намайг хувцсаараа ороолгоод эхлэхээр нь би зөрүүлээд өөрийн өмсөх гэж байсан хар саарал өнгөтэй, жинсэн өмдний гуя хэсгээр нь Яын толгой руу ороолготол өмдний түдүүл хэсэгт байсан төмөр аралтай, хар өнгийн арьсан бүсний арал хэсгээр Яын толгойг цохиж таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

- хохирогч Н.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр өглөөний 07 цаг 30 минутын орчим босоод шүүгээнд байсан хувцсаа янзлаад, манайх угаалгын өрөөндөө засвар хийж байгаа учраас нөхрөө чи эртхэн босоод угаалгын өрөөнийхөө засварыг дуусгачхаач гэж хэлтэл за гээд унтаад байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яагаад босоод юмаа хийж болохгүй байгаа юм бэ гэсэн чинь босож ирээд өмдөө өмсөх гэж байснаа чи намайг амралтын өдөр амраачихгүй яагаад байгаа юм бэ гэж хэлээд өмдөөрөө 2 удаа миний толгой хэсэг рүү шавхуурдаж цохисон. Гэтэл тэлээнийх нь арал миний толгойн ар дагз хэсэгт хагалж маш их цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

үүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 12619 дугаартай “...Н.Яын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Мын шууд санаатайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр хохирогч Н.Яыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Мд торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ