Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/288

 

 


                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0288/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч Б.П, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч, 
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д холбогдох 1718001900078 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ****** төрсөн, ****настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ….......... захирал ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын…..... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-******дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1200000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Б.П урьд гэр бүлийн харилцаатай байсан А.А хардан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

    ТОДОРХОЙЛОХ нь:

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Hyalbar\Shiitgeh togtool-Darhanbaatar 11.6.docx

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Б.П урьд гэр бүлийн харилцаатай байсан Атай хардан нүүрэн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
    
-Шүүгдэгч, А.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 10-ны орой 11 дүгээр байрны орчимд явж байгаад хуучин эхнэртэйгээ таарсан. Тэр үед манай эхнэр орцны үүдэнд нэг залуутай зогсож байхаар нь би тухайн үед “чи юун хүнтэй явж байгаа юм бэ?” гэж асуухад хариулаагүй. Намайг П “манай эхнэрийг таньдаг юм уу?” гэж асуухад мөн л хариулаагүй. Тэгэхээр нь би П холдуулах санаатай гараа явуулахад нүүрэнд нь цохиж таарсан. Би тэр үед П уучлалт гуйсан бөгөөд энэ асуудал болсоны дараа П надад “танай эхнэрийг танихгүй” гэж хэлсэн.
...хохирол төлбөрт 1 сая төгрөг өгье гэсэн боловч авахгүй гэсэн. Сүүлдээ холбоо ч барихаа больсон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн хэрэг гардаг өдөр манай байр орцныхоо хаалгыг сольсон байсан тул би хаалганыхаа нууц дугаарыг мэдэхгүй байсан. Тэгээд түрээслэдэг байрныхаа эгчтэй ярихаар Д эхнэрийн гар утсыг гуйж ярихад надтай утсаар ярьсан эгч “хүүхдээр чипээ өгөөд явуулъя” гэж хэлсэн. Намайг чип хүлээгээд зогсож байтал   хүрч ирээд намайг цохисон.
...1 сая төгрөг өгье гэж хэлэхийн хувьд хэлж байсан. Би хамаагүй мөнгө авч болохгүй байх гэж бодоод аваагүй юм. Би мөнгө авна гэхээсээ илүү энэ хүн надтай хамт Улаанбаатар хот руу хамт явж миний шүдийг хийлгэж өгөх хэрэгтэй байна. Үүдэн шүд хугарсан тул инээж ч болохгүй маш их хэцүү байна, гомдолтой.” гэх мэдүүлэг,

-2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 6/, 

-Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…саяхан манай байрны орцон дотор засвар хийгээд будаг үнэртээд байхаар нь би ээж, хүүхдүүдээ аваад өөр газарт 1-2 хоног хонож байгаад 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр бил үү 10-ны өдөр байсан санагдаж байна. Би дээрх өдөр гэрээ эргэх гэж орцныхоо гадаа ирэхэд манай байрны орцны хаалгыг нь солиод кодон түгжээтэй болгосон байсан учир би гэр рүүгээ орж чадахгүй байсан. Тэгээд би орцныхоо гадаа зогсож байхад манай орц руу нэг залуу орох гээд орж чадахгүй бид 2 орцныхоо гадаа хэсэг зогссон. Тухайн залуу надаас “та гар утсаа өгөөч, таны утсаар хүн дуудаад орцны хаалга онгойлгох гэсэн юм аа” гэж хэлээд миний утсаар ямар ч байсан хүн дуудах шиг болсон.  Дээрх залуу миний утсаар ярьж байхад миний салсан нөхөр Д манай байрны хажуугаар явж байгаад намайг харчихаад хүрээд ирсэн. Тэгээд Д миний хажууд ирээд “энэ хэн юм бэ?” гээд үгийн зөрүүгүй миний гар утсыг гуйгаад ярьж байсан залууг баруун гараа атгаж байгаад тухайн залуугийн нүүрний хэсэг руу гараараа 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 18/, 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 24/, 

-“…Б.П биед зүүн нүдний цус хуралт, 1 шүдний хугарал, буйлны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 1 шүдний хугарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 912 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч А.Д үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.П бие махбодид зүүн нүдний цус хуралт, 1 шүдний хугарал, буйлны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан бөгөөд тэрээр имплант шүд хийлгэнэ гэж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
  Хохирогч Б.П 22 дугаар үүдэн шүд хугарсан бөгөөд хүний их эмч Ц.Д гаргаж ирүүлсэн эмчилгээний урьдчилсан тооцоогоор дэлгэмэл рентгэн зураг авах, 37 дугаар шүдийг авах, 35, 38, 47, 48 дугаар шүдийг ломбодох, 42, 26, 16 дугаар шүдэнд сувгийн эмчилгээ хийх, 22 дугаар шүдэнд имплант суулгах, имплант суулгах үед яс нэмэх шаардлагатай бол яс нэмэх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж 3570000 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлжээ.

Хүний их эмч Ц.Д гаргаж ирүүлсэн эмчилгээний урьдчилсан тооцоо нь хохирогч Б.П 3570000 төгрөгиийн эмчилгээ хийлгэсэн гэсэн нотлох баримт биш бөгөөд эмчилгээ хийлгэх үед энэ тооцоо өөрчлөгдөх боломжтой тул шүдний эмчилгээний төлбөрийг эмчилгээ хийлгэхээс өмнө урьдчилан тооцож гаргах боломжгүй байна.
Иймд хохирогч Б.П иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Б.П урьд гэр бүлийн харилцаатай байсан А.А хардан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 24/, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 912 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1200000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 38-39/ зэргээр нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Д өмчлөлийн 120000 төгрөгийн үнэ бүхий Самсунг прайм загварын бор шаргал өнгийн гар утас битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
  1.Шүүгдэгч Хар соён овогт А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хар соён овогт А.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 500000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч А.Д үүрэг болгосугай.
 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч А.Д анхааруулсугай.
 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д өмчлөлийн 120000 төгрөгийн үнэ бүхий Самсунг прайм загварын бор шаргал өнгийн гар утас битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар хохирогч Б.П нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ