Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/0309

 

 

 

 

 

 

           
       
 
 
     

С.А, Ц.Б, Л.Г, Л.Г,

 

Б.О, Ц.Ж, Ч.М,

Ж.Н, Б.Д нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, О.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, С.А, Ц.Б, Л.Г, Л.Г, Ц.Ж, Ч.М, Б.Д, Ж.Н, Б.О нарын нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А, Ц.Б, Л.Г, Л.Г, Ц.Ж, Б.Д, Ч.М, Ж.Н, Б.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй шүүхийн захиргааны байгууллага юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан... үндсэн эрх, шүүгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байхад хуулийн дээрх зүйл, заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан эс үйлдэхүй юм...

Хариуцагчаас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор биднийг шүүгчийн албан тушаалаас хуульд заагдаагүй үндэслэлээр чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл санал гаргаснаар шүүгчийг томилох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүсэхээр байх тул биднийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах

0:\Магадлал\С.Аюушжав нар.8осх

ОО/О

 

гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, О.Б нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Төрийн алба тасралтгүй байх зарчмын хүрээнд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан болох шүүгч нарыг бүхэлд нь чөлөөлж, төрийн үйл ажиллагааг алдагдуулсан асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулсан учир Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ажиллагааг хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолд хамрагдаж байгаа шүүгч нарын хэн нь ч чөлөөлүүлэх хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргаагүй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийг татан буулгаагүй тохиолдолд шүүгч нарыг шилжүүлэн томилох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх байтал бүгдийг нь огцруулаад буцаан томилсон энэ тогтоол нь хууль бус юм... Иймд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ж-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С шүүхэд гаргасан тайлбартаа: ... Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2 дахь заалтыг биелүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар нэхэмжлэгч нарыг хууль зүйн үндэслэлгүй шүүгчийн албан тушаалд томилохгүй орхигдуулсан учраас хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах санал хүргүүлэхдээ түүнийг шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, нээлттэй бус тодорхойгүй, хаагдмал байдлаар явагдсан... гэжээ.

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор С.А, Ц.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Б.О, Ж.Н, Ч.М, Ц.Ж нарыг шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн дагуу өргөн мэдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны

 

 

 

 

 

дагуу нэр дэвшигчийг томилох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал... Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх нэр бүхий иргэдийг дахин шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь зүйлтэй зөрчилдөж байна... Иймд, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, О нар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгогдсон эрхтэй байхад дахин өргөн мэдүүлэх нь ач холбогдол байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоол, мөн өдрийн 42 дугаар тогтоол нь хоорондоо уялдаа холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг шүүгчээр томилоогүй асуудал нь Үндсэн хуулийн маргаан байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлээгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэдэг нь ямар эрх ашиг нь хөндөгдөөд, яагаад үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь тодорхой бус байна... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн хүн бүрийг шүүгчээр томилно гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх санал хүргүүлэх хуулийн заалт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн ерөнхий зөвлөл үүргээ бүрэн биелүүлсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр: Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А, Ц.Б, Л.Г, Л.Г, Б.Д, Б.О, Ж.Н, Ч.М, Ц.Ж, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, О.Б, нэхэмжлэгч Ц.Ж-н итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, О.Б нар давж заалдах гомдолдоо: ... Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нараас гаргасан Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 42 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалд томилуулахаар тус тус өргөн мэдүүлжээ... Дээрх тогтоолын дагуу өргөн мэдүүлсэн шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар чөлөөлж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалд томилохдоо нэхэмжлэгч нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн шүүгчийн албан тушаалд томилоогүй байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 15 дугаар зүйлийн 15.2-т “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн шүүгчдийг томилох эсэх асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байна... гэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дээрх дүгнэлтээс үзвэл дараах алдааг гаргасан байна. Учир нь, нэхэмжлэгч нар өөрийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, томилуулах санал гаргах ба шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий этгээдүүд биш бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэсэн заалт болон Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын эрх ашгийг хамгаалах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстойг шүүх анхаараагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаас биш Ерөнхийлөгчид хандахгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь ямар шалтгаанаар шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасныг судлан үзэж, энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг авч өгөх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг хүлээнэ. Гэтэл ийм үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул нэхэмжлэгч нар эс үйлдэхүй байна хэмээн үзэж гомдол гаргаад байгааг анхаараагүй байна. Шүүх “Шүүхийн ерөнхий зөвлөл хариу өгсөн нь үүргээ биелүүлсэн байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай дүгнэлт бөгөөд хуулийг үндэслээгүй тайлбар болно.

Мөн шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нараас гаргасан Шүүх байгуулах тухай хуульд заасан шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг

 

Р

Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

... Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгч нарыг Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн чөлөөлж, томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд Шүүхийн захиргааны тухай хуулийн 8.1.12-т шүүгчийг томилох... чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарыг томилуулахаар дахин өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 41 ба 42 дугаар тогтоолуудад өмнөх өргөн мэдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоод дахин өргөн мэдүүлж байгаа баримтууд байгаа нь хуулиар болон бодит байдалд нэг л удаа өргөн мэдүүлнэ гэсэн зохицуулалт биш болохыг нотолж байгааг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, тухайн үйл баримтын талаар ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай мэдээллийг өгч байгаа дээрх 41, 42 дугаар тогтоолыг нэхэмжлэлийн шаардлага ба үйл явдалтай бодитойгоор харьцуулан үзэж дүгнэлт хийх ёстой байжээ. Дахин өргөн мэдүүлж, шүүгчээр томилуулах талаар санал гаргахыг хориглосон хэм хэмжээ хуульд байхгүйг анхаарах.

Мөн шүүгчийн үүрэг бол зөвхөн талаас нь асуудлыг харах биш, Үндсэн хуулиар нэхэмжлэгч нарын эрхийг хамгаалах үүргийг хэн хүлээсэн бэ гэсэн үндсэн зарчим ба ард түмнийхээ өмнө “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангарагтаа нийцүүлж шийдвэрлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, шүүгчээр өргөн мэдүүлэх харилцаа бол Шүүхийн ерөнхий зөвлөл ба Ерөнхийлөгчийн хооронд үүсэх харилцаа тул хэдэн ч удаа өргөн мэдүүлж болдог болохыг нотолсон 41 ба 42 тоот тогтоолд буй баримтад мэдээлэлд тулгуурлан дахин у өргөн мэдүүлэхийг даалгах шийдвэр гаргаж, шүүгч ба шүүх эрх мэдлийн амин сүнс болох халдашгүй бөгөөд өөрчлөгдөшгүй байдлыг хамгаалах ба Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах үүргээ биелүүлээгүй. Захиргааны байгууллагад эрх олгосон ба үүрэг болгосон хэм хэмжээгээр хязгаарлалтад нэг удаа гэж тогтоогоогүй бол хуулиар олгосон боломж бүрийг ашиглах үүрэг Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа болохыг шүүх анхаарсангүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, О.Б, нэхэмжлэгч Ц.Ж-н итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С нараас гаргасан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг

 

тогтоолгох шаардлагын тухайд:

... Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосонтой холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41, 42 дугаар тогтоолыг гаргасан болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолын агуулгаас харвал аль нэг шүүгчийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, томилуулахаар шийдвэрлээгүй..., Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүйн дээр Шүүх байгуулах тухай хуулиар шүүгч нарыг шинээр байгуулагдах шүүхэд шилжүүлэн ажиллуулах талаар тусгайлан зохицуулаагүй тул дээрх тогтоолыг хуулийн ерөнхий заалт хэрэглэсэн гэсэн үндэслэлээр илт хууль бус гэж үзэх боломжгүй байна... гэжээ.

Шүүхийн энэ дүгнэлтээс үзвэл үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн

V

зөвшөөрсөн шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 41 дүгээр тогтоолд ерөнхий заалтыг хэрэглэсэн тул түүнийг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргаж байгааг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, албан ёсны гэсэн үг хэрэглэж заавал биелэгдэх шинжийг тодорхойлсон байгааг шүүх анхаарсангүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 4-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж заасны дагуу гаргасан 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 37 дугаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Ү тогтоолын 6 дахь хэсэгт “Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан ... түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэсэн заалтыг шүүх нь хэрэгжүүлэхгүй юм бол Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, шүүх эрх мэдлийн баталгааг үндсэн хуулиар зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай хуульд заах шаардлага байна уу.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ”... Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор...” гэсэн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд Үндсэн хуулиар ийм үүрэг ногдоогүй /Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4-

 

7 болохыг, мөн зүйлийн 5-д заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг гүйцэлдүүлж буй Шүүхийн захиргааны тухай хуульд хамааралгүй асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 41 дүгээр тогтоолд эрх зүйн дүгнэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл, шүүгч нь "... зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж...” гэж тухайлан заасан хуулиас дээгүүр Үндсэн хуулийн зарчмаа харж хэргийг шийдвэрлэнэ гэсэн тангаргаа биелүүлсэнгүй. Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомжид Шүүх байгуулах тухай хууль ороогүй байгаа ба Шүүхийн захиргааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх анхаарсангүй. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэр бүхий 9 нэхэмжлэгч нараас ‘‘Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, нэр бүхий нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байна.

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Монгол улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах”, 5.1.4-т заасан “шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас дүгнэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэг нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа шүүх, шүүгч нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн байна.

Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан үүрэг нь шүүгчээр томилогдон ажиллаж байгаа шүүгч нарт

 

хамаарал бүхий зохицуулалт бөгөөд нэр бүхий нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

  1. Анхан шатны шүүхийн “нэр бүхий нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгч нарыг Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн чөлөөлүүлж, томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд Шүүхийн захиргааны тухай хуулийн 8.1.2-т “Шүүгчийг томилох, ...чөлөөлөх ...саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ээр заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарыг томилуулахаар дахин өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас “Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 35 дугаар тогтоолыг гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилуулахаар анхны удаа өргөн мэдүүлжээ.

Үүний дараа 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолыг гарган анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилуулахаар дахин өргөн мэдүүлсэн байх ба уг тогтоолоор өмнөх 35 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 42 дугаар тогтоолоор Ц-н Б, Л-н Г нарыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, С-н А-г дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ц-н Ж-г дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ж-н Н-г Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б-н О-г Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ч-н М-г Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд, Л-н Г, Б-н Д нарыг Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар тус тус өргөн мэдүүлж, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,2-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчээр томилоогүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

 

 

 

 

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх шаардлагыг анхан шатны шүүх “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүйн дээр Шүүх байгуулах тухай хуулиар шүүгч нарыг шинээр зохион байгуулагдах шүүхэд шилжүүлэн ажиллуулах талаар тусгайлан зохицуулаагүй тул дээрх тогтоолыг хуулийн ерөнхий заалт хэрэглэсэн гэсэн үндэслэлээр илт хууль бус гэж үзэх боломжгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоожээ. Уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэхэмжлэгч нарын ажиллаж байсан шүүхүүдийг байгуулсан 1993 оны “Шүүх байгуулах тухай хууль” хүчингүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, мөн өдрөөс эхлэн “Шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг дагаж мөрдөхөөр /мөн хуулийн 2 дугаар зүйлд/ заажээ.

Иймд, нэр бүхий нэхэмжлэгч нар нь 1993 оны Шүүх байгуулах тухай хуулиар

 

байгуулагдсан шүүхүүдэд үргэлжлүүлэн ажиллах бодит боломжгүй юм. Дээрх нөхцөл байдал болон Шүүхийн багц хууль, Шүүх байгуулах тухай хуульд шүүгч нарыг шинээр байгуулагдсан шүүхүүдэд шилжүүлэн ажиллуулах талаар тусгайлан зохицуулаагүй зэрэг байдлыг харгалзан үзээд Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг чөлөөлүүлж улмаар дахин томилуулахаар өргөн мэдүүлсэн нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Шүүгчийг томилох, ...чөлөөлөх ...саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” гэж заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд нийцсэн байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн V давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, О.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн
 

хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

Э.ЗОРИГТБААТАР