Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/706

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Б- түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогч Б.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас С овогт Н-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103000000270 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... хороо Горькийн ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Н-н Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Шүүгдэгч Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар менежмент ХХК-ний хойд замд Huyndai 5 ton маркийн ХХ-ХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон 2 явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Nissan Tiida маркийн 36-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ш-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ш- мэдүүлэхдээ: “Би 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийгээд ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш ажил руугаа явж байхад миний баруун гар талаас 10 тонн даацтай автомашин дарж орж ирээд жолооч талаас мөргөсөн. Тухайн үед би юу болсон юм бол гэсэн чинь автомашин орж ирээд мөргөсөн байсан. Тэгээд хаалгаа онгойлгох гэсэн чинь гажсан байсан. Миний баруун эгэм хугарсан. Шарлага хийлгэж, Алтан гагнуур ууж, физик эмчилгээ хийлгэсэн. Би хохирол төлбөрт 3,500,000 төгрөг гаргуулахаар тохиролцсон. Надад эмчилгээний зардалд 600,000 төгрөг өгсөн. Өөр юм байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-9 дүгээр хуудас/ Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/ Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... камерын бичлэг бүхий 1 ширхэг DVD-ийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 16 дугаар хуудас/ Хохирогч Б.Ш-гийн “2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд би компанийн эзэ 043C шлийн Nissan Tiida м маркийн 36-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Газар шим орчхоод буцаад ажил руугаа явах замдаа 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар менежмент ХХК-ний хойд замд баруунаас зүүн чиглэлд 2 эгнээ эсрэг хөдөлгөөнтэй замын урд буюу баруун гар талын эгнээгээр явж байхад Улаанбаатар менежмент ХХК-ний 3 хашаанаас гарцаар урдаас хойшоо чиглэлд ачааны автомашин гарч ирээд замын урд буюу баруун гар талын эгнээнд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ ачааны автомашины зүүн урд хэсэгтэй мөргөлдсөн. Энэ ослын улмаас миний баруун эгэм хугарч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/ Иргэний нэхэмжлэгч Л.У-ын “... Надад нэхэмжлэх зүйл гэвэл дээрх тээврийн хэрэгслийн одоогийн зах зээлийн үнэлгээг гарсан үнэлгээгээр нэхэмжилж байна. Түүнээс эвдрэлийн үнэлгээгээр гарсан мөнгөн өртгөөр тооцож нэхэмжлэхгүй. Миний зүгээс уг тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан жолооч нь эвдэрч гэмтсэн Nissan Tiida маркийн 36-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч болно. Харин эзэмшигч би эвдэрсэн тээврийн хэрэгслийг авмааргүй байна. Учир нь би өөрөө эвдэрсэн машиныг харсан. Эргэж засал авахааргүй харагдаж байна лээ. Тийм болохоор л өөрийн хувийн өмчийн тээврийн хэрэгслийг бүхэлд нь үнэлсэн үнэлгээг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8418 дугаартай: “1. Б.Ш-гийн биед баруун эгэм ясны далд хугарал, баруун мөр, эгэм, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн ослын цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Учирсан гэмтэл нь нэг хүчин зүйл, механизмын үйлчлэлээр үүсгэгдсэн тул тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 44-45 дугаар хуудас/ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний 8277 дугаартай түүхийн хуулбар. /хэргийн 47-51 дүгээр хуудас/, Мастер Үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 65-72 дугаар хуудас/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №55/012 дугаартай: “...2. ... Мөн тоног төхөөрөмжөөр шалгахад нэг болон хоёр дугаар тэнхлэгийн тоормос стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тоормос стандарт шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад хугацаат техникийн засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийгээгүйгээс үүссэн хуучин гэмтэл байж болно. 3. Тээврийн хэрэгслийн нэг болон хоёр дугаар тэнхлэгийн тоормос стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осолд тоормосны зам уртасгах байдлаар нөлөөлнө. 4. Hyundai 5 ton маркийн ХХ-ХХ УНӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад тоормосны систем нь стандарт шаардлага хангахгүй байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 80-88 дугаар хуудас/ Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаартай: “1.Hyundai 5 ton маркийн ХХ-ХХ УНӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн жолооч Сартуул овгий Нийдэндагвын Бат-Эрдэнэ /РД:ИЭ60110217/ нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар 4 хороо Улаанбаатар менежмент ХХК-ний хойд замд дээрх автотээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах /10 дугаар зүйлийн 3 дахь” хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа. /хэргийн 90-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар менежмент ХХК-ний хойд замд Huyndai 5 ton маркийн ХХ-ХХ УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Nissan Tiida маркийн 36-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ш-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан дээрхи баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь “ , ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв. Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас осол аваар гарах, түүнээс учрах 5 хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ. Хохирогч Б.Ш-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-гийн эрүүл хүндэвтэр хохирол, Nissan Tiida маркийн 36-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Л.У-ад үнэлгээгээр 4,552,600 төгрөгийн хохирол учиржээ. Хавтаст хэрэгт хохирогч Б.Ш-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эмчилгээнд зарцуулсан нийт 261,580 төгрөгийн баримт /хэргийн 143-144 дүгээр хуудас/ авагдсан ба шүүгдэгчээс 600,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд гарган өгсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогч Б.Ш-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна. Харин хохирогч Б.Ш- нь ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Мөн иргэний нэхэмжлэгч Л.У-ад учруулсан үнэлгээгээр тогтоогдсон 4,552,600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б-эс гаргуулахаар шийдвэрлэв. Шүүх, шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчаас хуралдаанд гаргасан саналыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулаар шийдвэрлэв. Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн орлого олох боломж нь тодорхойгүй тул орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 6 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Н-н Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бат-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бат-Эрдэнийг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Б-эс 4,552,600 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.У-ад олгосугай.

6. Хохирогч Б.Ш- нь ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б-эс баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.БатЭрдэнээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ