Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2014/0310

 

Н.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-н гаргасан давж заалдах гомдлоор, Н.Э-н нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга, газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Уушигийн өврийн Бумбын нугад үр тариа тариалах зориулалтаар газар эзэмшигч Д.Ц нь 2011 оны ургацаа Н.Э надаас нэхэмжилж, Орхон аймгийн Сум дундын шүүхэд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба хэргийн материалтай танилцаад 2011 оны ургацын 90 хувь буюу 80-аад га талбайн улаан буудайг адуу идэж, гишгэлсэн гэдгээ хэдийд тогтоосон нь тодорхойгүй, хохирлын акт гаргасан эрх зүйн үндэслэлгүй, захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан энэхүү захиргааны акт нь илт хууль бус байх ба энэ талаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Засаг дарга н.О-д гомдол гаргаж, шууданд уг гомдлыг 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийгээд энэ талаар утсаар нэг биш удаа хариу шаардсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа юм. Захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Булган аймгийн Орхон сумын Засаг дарга н.О нь Н.Э миний гаргасан гомдлын хариуг өгөхгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэлийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, Булган аймгийн Орхон сумын ажлын хэсгийн ахлагч П.Ц, гишүүн Д.Н нарын актыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага

0:\2014\Магадлал-2014\2014.07.31 №310 Н.Эрдэнэсайхан.йосх

 

,гаргаж байна.

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор ..."Тариалан эрхлэгч, малчдын харилцааг зохицуулах журам" баталсан байх ба ... журмын 3.1.3-т "Сумын Засаг даргын шийдвэрээр холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцсон хохирол тооцох комисс байгуулна...", 3.1.8-д "...хохирол учирсан тохиолдолд сумын комисс 2 хоногт багтаан газар дээр нь үзлэг шалгалт хийж, 2 талын төлөөлөгч, хөндлөнгийн гэрчийг байлцуулан хохирлыг тогтоож, акт үйлдэнэ..." гэсэн заалтуудыг зөрчиж, хэдийд тогтоосон нь тодорхойгүй, комиссын бүрэлдэхүүнийг үзвэл дээрх журамд заасан холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцоогүй, уг актыг гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан, актыг гүйцэтгэх субъект тодорхойгүй /Хэний адуу орсон нь тодорхой бус/, уг актыг гаргах эрх зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй зэрэг хохирол тооцсон акт нь илт хууль бус юм.

Иймд ажлын хэсгийн ахлагч П.Ц, гишүүн Д.Н нарын тогтоосон актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Э миний эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц, газрын даамал Д.Н нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх 4 хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2011 онд Д.Ц нь Орхон сумын Халиун багийн нутаг Уушигийн өвөр гэдэг газар үр тариа тарьсан. Тариа ургаж байсан. Д.Ц-с тарианд удаа дараа мал ороод байна гэсэн гомдлыг сумын Засаг даргад утсаар хэлж байсан. 2011 оны 10 дугаар сарын эхээр Халиун багийн ахмадуудтай уулзаж, Олон Улсын Ахмадын өдрийг тэмдэглэх арга хэмжээнд оролцож байсан, Гэтэл тариалангийн талбайд адуу орж байгаа гомдол ирээд байна очиж үзээд ир гэсэн аман шийдвэрийг сумын Засаг дарга өгсний дагуу очиж үзсэн. Уушигийн өвөр гэдэг газар очиход үр тарианы талбайд адуу /мал/ орж гишгэлсэн, зурваслан тариалсан талбай байсан. Очиж үзээд талбайд мал орж, ямар ч байсан хохирол

 

учруулсан байна гэдгийг тогтоосон. Бид хоёр Д.Ц-г байлцуулан үр тарианы талбайд мал орж идэж, гишгэлсэн байдалтай танилцаад хохирлын акт бичсэн. Хэний мал орсон гэдэг нь тодорхойгүй байсан учраас бид үүнийг нотлоогүй. Н.Э-с гадна 5-6 айл байж байгаад нүүсэн. Гэхдээ хэнийх нь адуу талбайд орж, хохирол учруулсан болохыг тогтоогоогүй. Н.Э гуайн адуу тэнд нутагладаг байсан. Д.Ц-н хувьд тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулаагүй байсан. Тариалангийн талбайд мал орж, тодорхой хэмжээний хохирол учруулсан байсан учраас хохирлын акт бичсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Э-н шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Э надад учирсан хохирлыг тогтоосон актыг хэдийд тогтоосон болох нь тодорхой бус байна гэжээ. ... Миний тариа тарьсан талбай руу адуугаа оруулж, бүтэн жилийн ургац алдуулж хохироосон Орхон аймгийн иргэн Н.Э гуай өөрийн буруугаа ухамсарлан ойлгохгүй төрийн албан тушаалтнуудыг акт гаргах эрх мэдэлгүй гэж буруутгаж суугаад харамсаж байна. Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч миний тариалангийн талбайд малаа оруулснаар учирсан хохирлыг надад төлөх учиртай байтал эрх бүхий албан тушаалтнуудыг буруутгаж сууна.

Миний удаа дараа өгсөн дуудлагын дагуу сумын Засаг дарга О.О Тамгын газрын даргаа, газрын даамлынхаа хамт явуулж, миний тариалангийн талбайг ямар байдалтай болгосон болохыг шалгаад явсан. Уг шалгасан материалынхаа дагуу хохирлын акт тогтоож өгсөн. ... Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т "Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно" гэжээ. Хуулийн энэ заалтаас харсан ч нэхэмжлэгч Н.Э миний эзэмшлийн талбай руу малаа оруулах эрхгүй болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий актыг зөвшөөрөхгүй болохоо бичээд Орхон сумын Засаг даргад явуулсан боловч хариу ирүүлээгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн гомдлын өргөдөл сумын шуудан дээр 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр очоод уг өдөртөө сумын бичиг хэрэгт өгөөд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/97 дугаартай тоотоор хариу өгсөн байна. Иймд Н.Э-н нэхэмжлэл үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг баримтлан "Орхон сумын Халиун багийн нутаг, Уушигийн өвөр Бумбан нугад байрлалтай үр тарианы талбайд мал орж идэж, гишгэлсэн хохирлын акт"-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н давж заалдах гомдолдоо:         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: ЗАХИРГААНЫ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 6-р зүйлийн 6.1-д; “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ,тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэсэн заалтад дүгнэлт хийсэнгүй.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Учир нь: а/Бие дааж шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц-н Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгч Н.Э 2013-12- 19-ны өдөр гардаж аваад эрх, үүрэгтэйгээ танилцаад 2014-01-02-нд шүүхэд хариу тайлбараа ирүүлжээ. Уг тайлбартаа дээрх актын тухай бичихдээ өөрийнх нь эрх ашгийг хохироосон акт болох талаар тайлбарласан байсан.

6/2014-01-27-ны өдөр шууданд актыг хүчингүй болгуулахаар Орхон сумын засаг даргад гомдол гаргаснаас харахад 2013-12-19-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж

 

авснаар "эрхийг нь зөрчсөн акт гарсан болохыг мэдсэн" байна.

в/2014-02-09-ны өдөр хэргийн материалтай танилцсан байсан бөгөөд үүнээс 13 өдрийн өмнө гомдлоо шууданд хийсэн байснаас харахад 2013-12-19-ны өдөр уг актын тухай мэдэж улмаар 38 хоногийн дараа гомдлоо шууданд хийсэн байна. г/Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг хэргийн материалтай танилцсанаар актын талаар мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд хариу тайлбар өгөөд Орхон сумын засаг даргад гомдол гаргаад байгаа үйл явдлууд нь түүний хэргийн материалтай танилцахаас өмнө хийгдсэнээр энэ тайлбар нь үгүйсгэгдэнэ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд огт дүгнэлт хийлгүй орхисон.

Иймд: Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхийн 2014-06-16-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй Н.Э-н нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг

 

захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж заажээ.

Иргэн Н.Э-н илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц, газрын даамал Д.Н нарын гаргасан актаар 2011 онд Д.Ц-н улаан буудай тариалсан талбайд адуу орж ургац хураах боломжгүй болгосноос 42 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.

Анхан шатны шүүх “... актыг үндэслэн Д.Ц нь тариалангийн талбайд малаа оруулсан гэж үзэж, Н.Э-с хохирол нэхэмжилж байгаа тул уг захиргааны актын улмаас Н.Э-н эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж

байна ...” гэж дүгнэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-н “Н.Э нь нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзжээ.

Уг актад Д.Ц-д учирсан хохирлыг Н. учруулсан талаар огт дурдаагүй байх тул маргаан бүхий актын улмаас Н.Э-н эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.3-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу иргэний хэргийн шүүх нь Д.Ц-н нотлох баримтаар гаргасан хохирол тооцсон уг актыг шаардлага хангасан эсэх, уг иргэний хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг бусад баримтуудтай харьцуулан үнэлж шийдвэрлэх боломжтой байхад “уг актыг үндэслэн хохирол нэхэмжилсэн” гэх шалтгаанаар Н.Э-н эрх хөндөгдөнө гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Иймд Н.Э нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул анхан

 

шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц, газрын даамал

 

 

 
 

&

 

 

 

 

 

Д.Н нарын гаргасан “Хохирол тооцсон актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Н.Э-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа, гуравдагч этгээд Д.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 140400 төгрөгийг /УТХ төлсөн баримтад Долгорсүрэнгээс төлсөн гэх/ Орхон аймгийн орон нутгийн төсвөөс гаргаж, нэхэмжлэгч Н.Э-д 70200 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-д 70200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн

\

Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧ ШҮҮГЧ