| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2022-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
2020 12 24 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, yарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч А.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ит холбогдох эрүүгийн 2019002660161 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.И нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 1-58 айлын 36 тоотод хохирогч Ж.Лг гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Иын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2020 оны 10 сарын 21-ний орой найз Баатаржавын хамт 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд гэрийн хаалгыг нүдэж байтал манай эхнэр хаалга тайлж өгсөн. Намайг гэр лүү ороход хадам ээж “архи дарс уучихсан байна” гээд намайг зэмлэж загнасан. Өмнө нь хэрүүл маргаантай байсан түүнийгээ согтуудаа санасан бололтой уурлаад хадам ээжтэй хэрэлдсэн. Тухайн үед би гэрт маргалдаж муудалцсан гэдгээ санаж байгаагаас өөр нарийн ширийн зүйл санахгүй байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гадаа гараад салхинд цохиулаад бараг тасарчихсан гэртээ ирсэн. Ямар ч байсан сүүлд цагдаа дээр ирээд эрүүлжүүлэхэд ороод ухаан орсон. Сүүлд сонсоод байхад ба хадам ээждээ гар хүрсэн байсан. Би өөрийн бурууг ойлгож байна,одоо архи уухгүй гэж бодож байна ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ж.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим би гэртээ төрсөн охин О, Оийн 2 хүүхэдтэй 4-үүлээ байж байтал манай охины нөхөр И нь архи уучихсан байдалтай гэртээ ирж хаалга балбаад байхаар нь О очиж хаалга ч тайлж өгөөд согтуу байгааг нь харчихаад буцаад өрөө рүүгээ гүйгээд явчихсан. Учир нь И согтчихоод чанга чанга орилоод байсан юм. Тэгэхээр нь би босож ирээд “За одоо боль, ингэж орилж болохгүй, одоо арай дэндлээ” гэж хэлэхэд И “Миний шүд хаана байна, шүд олж өг” гээд эхнэр рүүгээ дайраад байхаар нь би “Чиний шүдийг бид нар яаж мэддэг юм” гэж хэлтэл эхнэрийгээ баруун хөлөөрөө өшиглөх гэж байхад нь би урдуур нь орж хамгаалаад өөрийнхөө хэвлий хэсэгт өшиглүүлчихсэн. Тэгээд би хөдөлж чадахгүй газарт хэвтэж байтал миний үснээс үсдэж дараад баруун шанаа руу 2, 3 удаа гараараа шалтай хавсран цохисон. Тэр үед миний ухаан санаа хэсэг манарсан. Тэгж байгаад Иын доороос бултаж дээш босоод баруун гараараа түүний хоолойг боож буйдан дээр хэвтүүлтэл миний үснээс үсдээд доош нь дараад байсан. Тухайн үед манай охин О гэрээс гарч дээд давхрын айлын хүүхэн, залуу 2-г дуудаж гэрт оруулаад ирэхээр нь “Энийг хэдүүлээ хүлчихье” гэж хэлтэл И намайг тонгорч унагаад “бүгдийг чинь ална” гэж орилтол манай охин болон дээд айлын хүүхэн, залуу 2 гараад зугтаачихсан. Манай хүргэн И нь уг асуудлын дараа надаас маш олон удаа уучлалт гуйж намайг эмнэлгээр дагуулан явж бүхий л үзлэг оношилгоог хийлгүүлж зардлыг нь бүрэн даасан. Тиймээс надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47, 75-76-р хуудас/,
Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө 02 цагийн үед манай нөхөр И гэрийн хаалгыг гаднаас хүчтэй чанга нүдээд байсан. Тэгэхээр нь би хаалга тайлж өгтөл тэрээр согтуу байхаар нь айгаад буцаад том өрөө рүү очиж хүү Тийгөө тэвэрсэн. Тэгсэн И гэрт орж ирчихээд “Миний шүд хаана байна” гэж зандрангуй хэлсэн. Тэр үед манай ээж “Чи одоо боль, ингэж болохгүй, олон хоног уулаа” гэж хэлтэл ээж рүү биш над руу эхлээд өшиглөх гэсэн боловч ээж дундуур ороод гэдсэндээ өшиглүүлсэн ба үргэлжлүүлэн ээжийг үсдэж дараад баруун шанаа руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээс гарч гүйгээд дээд давхар луу гарч айлын хаалгыг нүдээд болсон зүйлийг хэлж эхнэр, нөхөр 2-г дуудаж гэр лүү дагуулж орсон. Тэр үед манай ээж Иыг дарчихсан “Энийг хүлчий” гэчихсэн буйдан дээр байж байсан. Тэгсэн И ноцолдсоор байгаад ээжийн доороос босоод ирэхээр нь нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 гараад зугтаасан. Би ч 2 хүүхдээ аваад мөн зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/0297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ”...Ж.Лгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүү, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт / хх-ийн 15-16-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 88 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.И нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 1-58 айлын 36 тоотод өөрийн гэртээ хадам ээж Ж.Лтэй маргалдан түүний баруун шанаа руу 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би хөдөлж чадахгүй газарт хэвтэж байтал миний үснээс үсдэж дараад баруун шанаа руу 2, 3 удаа гараараа шалтай хавсран цохисон. Тэр үед миний ухаан санаа хэсэг манарсан. Тэгж байгаад Иын доороос бултаж дээш босоод баруун гараараа түүний хоолойг боож буйдан дээр хэвтүүлтэл миний үснээс үсдээд доош нь дараад байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... ээжийг үсдэж дараад баруун шанаа руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээс гарч гүйгээд дээд давхар луу гарч айлын хаалгыг нүдээд болсон зүйлийг хэлж эхнэр, нөхөр 2-г дуудаж гэр лүү дагуулж орсон. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/0297 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Ит холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Ит прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.И нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 88/ тогтоогдож байна. Шүүгдэгч А.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Иыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Шүүгдэгч А.Ит оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч А.И нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч А.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН