| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0135/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/136 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
улсын яллагчаар М.Цэнгэлбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн 2134001470341 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Төв аймгийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Ба
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн охин С.Гыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Уламжлалтын их эмч болон 2 дугаар багийн эмчийг хавсруулан ажиллуулахаар томилж, түүний цалинг ТҮЭМ-ийн 6.1 дүгээр шатлалаар тогтоосон, өөрийн төрсөн дүүгийн охин болох Б.Нандин-Эрдэнийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар томилж, түүний цалинг ТҮЭМ-ийн 4.3 дугаар шатлалаар тус тус тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох 25 дугаар тогтоолыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаар Б/94 дугаартай Клиникийн профессорын цолны нэмэгдэл олгох тухай захирамж гаргуулж, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дугаар хавсралтад заасан Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдлийг олгох журмыг зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн охин С.Гыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Уламжлалтын их эмч болон 2 дугаар багийн эмчийг хавсруулан ажиллуулахаар томилж, түүний цалинг ТҮЭМ-ийн 6.1 дүгээр шатлалаар тогтоосон, өөрийн төрсөн дүүгийн охин болох Б.Нандин-Эрдэнийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар томилж, түүний цалинг ТҮЭМ-ийн 4.3 дугаар шатлалаар тус тус тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох 25 дугаар тогтоолыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаар Б/94 дугаартай Клиникийн профессорын цолны нэмэгдэл олгох тухай захирамж гаргуулж, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дугаар хавсралтад заасан Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдлийг олгох журмыг зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6 тал/,
-Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/23, Б/24 дугаартай тушаал /1-р хх-ийн 148-149 тал/,
-Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба улсын байцаагчийн акт, тооцоо /1-р хх-ийн 156-161 тал/,
-Гэрч С.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 164-165 тал/,
-Гэрч Б.Нандин-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 168-170 тал/,
-Гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 173-175/,
-Гэрч А.Нямсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 182-183 тал/,
-Гэрч Х.Гомбосүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 186-187 тал/,
-Шүүгдэгч Б.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 190-193 тал/,
-Гэрч С.Мөнхтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 196-199 тал/,
-Гэрч Д.Долгорсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 202-204 тал/,
-Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 222-223 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /2-р хх-ийн 49 тал/
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /2-р хх-ийн 12-13 тал/ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Боломаад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй шүүгдэгч Б.Бгийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж, 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4“хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх “ гэж заасанд шаардлагад тус тус нийцсэн гэж үзэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2134001470341 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА