Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 212300131062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн сумын нутаг багт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн П.*******аас “үхэр худалдаж авъя, мөнгийг нь аймаг ороод бэлнээр өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн П.*******аас 1 тооны үхэр худалдан авахаар тохиролцсон ба 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр П.******* Завхан аймгийн сумын нутаг багийн нутагт байх гэртээ 1 тооны үхэр гаргаж төхөөрөн, Г.*******ийн өмчлөлд шилжүүлж, Г.******* аймаг ороод нэг хоногийн дараа үхрийн үнийг шилжүүлэхээр болсон боловч үнийг шилжүүлээгүй байна. П.******* үхрийн үнийг шаардах зорилгоор Г.*******ийн утас руу удаа дараа залгахад утас нь холбогдохгүй байсан. Мөн хаяг нь тодорхойгүй байсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч П.*******ын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... ******* сумын иргэн Д.*******, Г.******* нар нь адууны мах зараад сууж байсан. ... тэр хоёр намайг “нэг эр үхэр зараач бид хоёрт мөнгөний хэрэг байна” гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд ... сумын багийн нутаг “” гэх газарт манай хөдөө гэрт ... 16-ны өглөө би морио эмээллэж унаад үхрээ тууж ирсэн. Д.*******, Г.******* нар манай үхрийг хашаад миний зааж өгсөн хязаалан насны эр үхрийг барьж аваад хүлээд гаргасан. Үхэр гаргаж байх үед манай нутгийн залуу ирсэн. Тэгээд , Д.*******, Г.******* гурав тухайн үхрийг ачиж дуусгаад явсан. Харин манай охин тухайн үхрийн гэдсийг нь цэвэрлэсэн юм. Дараагаар нь Д.*******, Г.******* нар махаа машиндаа ачаад бид гурав аймаг явсан. Тэр хоёр надад хэлэхдээ маргааш аймаг ороод мөнгийг чинь бэлнээр өгнө гэж хэлээд утсаа салгаад алга болсон...” гэсэн мэдүүлгээр, П.******* Г.*******т үхэр төхөөрч өгсөн, Г.******* үнийг нь цахим банкаар шилжүүлэхээр тохиролцсон талаар мэдүүлсэн гэрч С.ын “...2021 оны 09 сарын 15-наас 16-нд шилжих шөнө манай аав П.******* аймгаас үл таних 2 хүнтэй ирж хоноод өглөө аав үхрээ тууж ирээд цуг ирсэн 2 хүнтэйгээ хамжаад нэг үхэр барьж авсан. Тэгээд аавтай ирсэн 2 хүн, манай нутгийн гэдэг хүнтэй цуг нөгөө барьж авсан үхрээ гаргасан би гэдсийг нь цэвэрлэсэн. Би тухайн 2 хүнийг анх удаа харж байна танихгүй манай аавыг таньдаг гэж ярьж байсан тэд манай аавтай ярилцахдаа маргааш аймаг ороод мөнгийг мобайлдъя гэж хэлээд үхрээ гаргаж /нядалж/ машиндаа ачаад, тэр өдрөө аавтай цуг аймаг явсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.ын “...Би 2021 оны 09 сарын 16-ны өглөө ... хонио усалчхаад ... ирэхэд П.******* гуай үхрээ тууж ирсэн бололтой харагдсан түүнтэй өмнөх шөнө нь аймгаас хамт ирсэн 2 хүн нэг үхэр гаргаад өвчиж байсан. Тухайн нядалж байгаа үхрийн гэдсийг С. цэвэрлэж байсан. Тэгээд би хүн мал гаргаж байхад хараад зогсоод яах бэ гээд хамт нядалгааг хийж дуусгаад гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр, Г.******* П.*******аас авсан үхрийн махаа Завхан аймгийн сумын зах дээр худалдсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******ийн “... 2021 оны 09 сарын дундуур ... манай найз Г.******* нь П.*******аас үхэр худалдаж авахаар тохиролцоод намайг машинаараа яваад өгөөч бензинийх нь мөнгийг өгье гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. ... 2021 оны 09 сарын 16-ны өглөө П. гуай үхрээ тууж ирээд нэг хар үхэр зааж өгснийг Г.******* бид хоёр бариад гаргаж /нядалж/ аваад тэр оройхноо бид гурав буцаад аймаг орсон. Тухайн үхэр нь хязаалан насны монголын эвэртэй эр хар үхэр байсан. Би им тамгыг нь ажиглаагүй. Үхэр гаргах үед П.******* болон тэдний охин нь байсан харин үхрээ гаргаад дуусах гэж байхад нэг цэнхэр мотоциклтой танихгүй залуу ирсэн. Тухайн үхрийн махыг аймаг оруулж зараад дуусгасан харин арьс, шир толгойг айлын хашаанд хаясан одоо байхгүй хог дээр хаясан байх...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Л.ы “...Саяхан би 10 сарын эхээр П.******* гуайнд очиход “хязаалан эр үхэр *******ын хүнд зарсан мөнгөө өгөхгүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол гаргана” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч П.т 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцааж өгөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн гэрээ хэлцлээс ялгаатай байдаг. Гэрээний харилцаанаас үүдэлтэй залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдсэн үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Г.******* нь хохирогч П.*******аас авсан үхрийн махаа зах дээр бусдад худалдан борлуулж, үнийг тохиролцсон хугацаанд өгөх боломжтой байсан боловч үнийг шилжүүлээгүй, үнийг шилжүүлэхгүй байх зорилгоор П.*******тай дахин холбогдоогүй, үхрийн үнийг төлөөгүй хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн энэ үйлдэл нь “итгэлийг эвдэх аргаар” залилах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч П.******* нь хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учирЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээршүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай

. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлбөр төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ