Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/102

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Ж.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1711006720233 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ж.Б, 1978 оны 8 сарын 13ы өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Төв аймгийн Зуунмод 3 дугаар баг Баянхошуу 11 дүгээр гудамж 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35-451 тоотод оршин сууж байгаа, урьд өмнө Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 сарын 4-ний өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 1 сарын 13-ны өдөр 2 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

 

Шүүгдэгч Ж.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Ж.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77А-15 тоот дахь Б.А гэрт түүнийг “мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.А Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12-15/, Ж.Бы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-16-17, 29-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11628 дугаар тогтоол, насанд хүрээгүй гэрч Б.Энхтулгын мэдүүлэг /хх-18/, гэрч Ж.Баярцэцэгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тэнгисийн мэдүүлэг /хх-20/, Ж.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 сарын 4-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /41-43/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 9 сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77А-15 тоот дахь Б.Аийн гэрт түүнийг “мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Аийн /хх-12/: “...2017 оны 9 сарын 6-ны орой 22 цагийн үед манай ээжийн төрсөн дүү Баярсайхан гаднаас согтуу орж ирсэн. Би орон дээрээ бие өвдөөд унтаж байхад намайг сэрээгээд босооч ахыгаа хүндэлсэнгүй, надтай мэндэлсэнгүй гээд байсан. Тэгэхээр нь ахаа миний бие өвдөөд байна гэсэн чинь чи яагаад хүмхийгээ зуугаад байгаа юм гээд намайг толгой руу алгадсан. Тэгэхээр нь Баяраа ах та түрүүлж дүүдээ гар хүрлээ шүү гэж хэлсэн. Баярсайхан ах ахиад цохих гээд гар далайхаар нь би 2 гарыг нь бариад авсан чинь толгойгоороо миний хамар луу мөргөсөн…” гэсэн мэдүүлгээр,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Энхтулгын /хх-18/ “...2017 оны 9 сарын 6-ны орой 22 цагийн үед ээжийн төрсөн дүү Баярсайхан гаднаас согтуу орж ирээд агсам тавиад байсан. Манай ах Алтангэрэл унтаж байсан чинь очоод ахыг сэрээж босгоод намайг хүндэлсэнгүй, мэндэлсэнгүй гээд ахыг нэг цохиж аваад дахиад цохих гэхэд нь манай ах гарыг нь барьсан чинь шууд хамар луу нь мөргөсөн..” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Ж.Баярцэцэгийн /хх-19/ “...2017 оны 9 сарын 6-ны орой манай хүүхэд Алтангэрэл над руу залгаад Баярсайхан ах согтуу ирээд агсам тавиад миний хамар луу мөргөчихлөө гэсэн.. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар нь хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11628  дугаар дүгнэлтэнд “...Алтангэрэлийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт,

 

Ж.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-29/ “…Алтангэрэл гэрийнхээ баруун талын миний унтдаг орон дээр хэвтэж байсан. Би Алтангэрэлийг ахтайгаа мэндэлсэнгүй гээд орноос нь татаж босгосон. Алтангэрэл босоод ирэхээр нь гараар цохих гэсэн чинь миний 2 гарыг бариад авахаар нь толгойгоороо хамар луу нь нэг удаа мөргөсөн…” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалшах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь толгойгоороо хамар луу íü мөргөж уг гэмтэлийг учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11628 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ад учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Бы дээрх байдлаар хохирогч Б.Ад гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үзээд түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ж.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 сарын 4-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 06 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна. Шүүгдэгч Ж.Б нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 02 жил 02 сар 06 хоногийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ж.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялаар сольж, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 02 жил 02 сар 06 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Хохирогч Б.А нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 06 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 02 жил 03 сар 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ж.Бы цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР