Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/954

 

 

 

 

 

 

 

 

2020           11             04                                   954

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

            шүүгдэгч: Б.Д,

            шүүгдэгч: Ц.М, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг (1484) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005013001332 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, охин, хадам ах нарын хамт тоотод оршин суух,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 50 000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1735 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дууссан, к Д.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт М.

 

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 7 болон 8 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк ашиглан онгойлгож, нийт 6 ширхэг галын шланк хулгайлан авч, бусдад 1 211 100 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 10 болон 11 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк  ашиглан онгойлгож нийт 6 ширхэг галын шланк хулгайлан авч, бусдад 1 211 100 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Д нь Ц.Мтэй бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 18 болон 19 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк  ашиглан онгойлгож, нийт 6 ширхэг галын шланкыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авч бусдад 1 211 100 төгрөгийн хохирол буюу нийт 3 633 300 төгрөгийн хохирол учруулсан  гэх  гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Д мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны би шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хулгайлахдаа лацыг нь хөшиж онгойлгосон. Нийт 3 удаа шланк хулгайлсан бөгөөд 18 ширхэг шланк байсан. Олсон мөнгөөрөө архи авч уусан. Хохирол төлж чадаагүй. 18 шланк байснаас 6 шланкийг нь буцаан хураалгасан. 12 шланкийг тус бүр 15 000 төгрөгөөр зарсан. Хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Д надад хэлэхдээ шланк байгаа, түүнийг авчихъя гэж хэлсэн бөгөөд би тухайн үед согтуу байсан болохоор түүнийг дагаад явсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирлыг төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Т мэдүүлэхдээ:

Манай “Мөнх-Өргөө” СӨХ-ийн 6 дугаар байрны хяналтын камергүй давхаруудыг сонгож галын шланкын лацыг өдрийн цагаар тасдаж, оройн цагаар ирж хулгай хийж авдаг байсан. Хамгийн анх ойролцоогоор тухайн хулгайч нарыг барихаас 3-4 хоногийн өмнө галын шланк алдагдаж эхэлсэн. Ингээд би өөрийн ажилчиддаа сонор сэрэмжээ өндөржүүлж, шланк авч байгаа хулгайч нарыг олох үүрэг өгсөн. Тухайн хүмүүсийг олохгүй бол хохирлыг өөрсдөөр чинь төлүүлнэ, үгүй бол манай байгууллагад 7-8 сая төгрөгийн хохирол учирсан байна гэж сануулсан. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед манай эмэгтэй харуул Наранчимэг 14 дүгээр байрны галын шланкны 4 лацыг тасдсан байна гээд надад 4 ширхэг лац авчирсан. Ингээд би ажилчиддаа “одоо энэ лацыг тасдсан хүн дахин ирж галын шланк авна. Тиймээс камерын хяналтыг сайжруулж, хараа хаяналтаа сайн тавь” гэсний дагуу манай ажилчин М, Баатар хоёр 2020 оны 3 дугаар сарын 27-ны 17 цагийн үед тухайн хоёр хулгайчийг үйлдэл дээр нь барьж, надад хэлсэн. Тухайн үед тэдгээр хоёр хулгайч 6 ширхэг галын шланк авсан байсан. Манай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 14-19 дүгээр байр хүртэл 6 байрны камергүй давхаруудыг сонгон нийт 31 галын шланк алдагдсан байна. Тухайн шланкийг манай байгууллага 10 дугаар хорооллын Хермес төвөөс 1 ширхэг шланкийг 270 000 төгрөгөөр авч байсан. Нийт 31 шланкны 8 370 000 төгрөгийн хохирол учирсан.

Манай Баянгол дүүргийн 3 дугаар хорооо, Нарны хорооллын 14-19 дүгээр байрнаас нийт хэдэн галын шланк алдагдсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр 6 галын шланк алдагдаж, 6 галын шланкаа эргүүлээд цагдаагаас хүлээж авсан. Үнэлгээний дагуу гарсан 12 галын шланкныхаа хохирлыг барагдуулмаар байна гэжээ. (хэргийн 35-36, 124 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.М мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд харуулын ажлаа хийж байхад зүс таних хоёр халамцуу хүн 19 дүгээр байр руу орсон. Тэгээд 5 минут орчим болоод гараад ирсэн. Тэгсэн 20 минутын дараа дахиад 19 дүгээр байр руу орсон. Тэгэхээр нь би хоёр харуулынхаа хамт ороход 19 дүгээр давхарт ирэхэд тухайн хоёр хүн галын шланк хулгайлан авч байсан. Шланкыг хэрхэн, яаж авсныг хараагүй. Тухайн үед тэр хоёр хүн 6 ширхэг галын шланк авсан байсан. 2020 оны 3 дугаар сарын 27-ны үед 18 дугаар байрны жижүүр цэвэрлэгээ хийж байгаад галын шланк байрладаг хайрцагны лацыг аваад хаясан байхыг хараад хэлсэн. Тэгээд харуулууд очиж шалгахад нийт 18 ширхэг галын шланк алга болсон байсан. Тэгээд тухайн хугацаанд нийт 24 ширхэг галын шланк алга болсноос хэрэг болж байх үед 6 ширхэгийг нь авч байх үед тухайн хоёр хүнийг барьсан гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Мө мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сард хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Миний ажиллуулдаг “Мөнх аривжих” нэртэй сантехникийн материалын худалдааны газар нэг туранхай, бор царайтай залуу орж ирээд “ажлаас илүү гарсан юм, галын шланк авах уу” гээд би тухайн галын шланкийг нэг бүрийг нь 15 000 төгрөгөөр бодож, 6 ширхэг галын шланкийг нийт 90 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд удалгүй дахиад хэд хоногийн дараа нөгөө залуу дахин ирээд, мөн адил 6 ширхэг галын шланкийг 15 000  төгрөгөөр бодож, 90 000 төгрөгөөр зарсан. Түүнээс хойш дахиж ирээгүй. Би тухайн хүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 12 ширхэг галын шланк худалдаж авсан гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар байршлыг заалгах зорилгоор гэрч Б.Дын өгсөн мэдүүлгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа ирлээ. Гэрч Б.Даас галын шланк хаана байсан, хаанаас авсан талаар заана уу гэхэд Б.Дын зааж байгаа байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн байр 24 давхар, цагаан, улбар шар, улаан хүрэн өнгийн 19 гэсэн бичигтэй байр байв. Уг байр нь нэг орцтой байх бөгөөд орох хэсгийн хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байх ба уг хаалгаар ороход хаалганы баруун гар талд цахилгаан шат байрлах ба уг цахилгаан шатаар дээш өгсөн 19 давхарт гарч Б.Д нь зүүн урд хэсэгт байрлах улаан өнгийн 2 хаалгатай галын шланкны хайрцагын цоожийг отвёрк ашиглан эвдэж, дотроос нь хоёр ширхэг галын шланк авсан гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн цааш уг галын шланк авсан гэх газраас зүүн тийш коридороор явж нэг хаалгатай галын шланкны хайрцаг, цоожийг отвёрк ашиглан эвдэж, дотроос нь 1 ширхэг галын шланк авсан гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мэдүүлгийг цааш үргэлжлүүлэн шалгахад гэрч Б.Д нь 19 давхрын цахилгаан шатны хажуугийн хаалгаар орж тагтаар дамжин шатаар тус байрны 18 давхар руу доош буун 3 ширхэг шланкийг дээрх аргаар мөн адил авсан гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн дээрх дарааллаар тус байрны 8-7, 10-11 давхараас нийт 12 ширхэг галын шланк авсан гэж зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, мэдүүлгийг цааш үргэлжлүүлэн Б.Дын хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуу айлын 12 ширхэг галын шланк худалдсан гэх газарт очиход гэрч Д нь “Мөнх аривжих” гэх нэртэй дэлгүүрийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар байршлыг заалгах зорилгоор гэрч Мий өгсөн мэдүүлгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа ирлээ. Гэрч Мээс хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хэзээ, хаана байсан газраа заана уу гэхэд М нь зааж байгаа байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв. Тухайн байр нь 24 давхар, цагаан, улбар шар, улаан хүрэн өнгийн 19 гэсэн бичиглэлтэй байр байв. Уг байр нь нэг орцтой байх бөгөөд орох хэсгийн хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байх ба уг хаалгаар ороход хаалганы баруун гар талд цалхилгаан шат байрлах ба уг цахилгаан шатаар дээш өгсөн 19 давхарт гаран гэрч Мээс хаана, юу хийж байсан талаар асуухад цахилгаан шатны баруун талд байрлах саарал өнгийн хүн ордог хаалгаар орон тагтаар дамжин тухайн байрны шатны хэсэгт очин, тухайн газар хүн хараад зогсож байсан гэж зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Д нь Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 50 000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1735 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дууссан гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.М эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 95 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 7 болон 8 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк ашиглан онгойлгож, 6 ширхэг галын шланк хулгайлан авч, бусдад 1 211 100 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 10 болон 11 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк  ашиглан онгойлгож, нийт 6 ширхэг галын шланк хулгайлан авч бусдад 1 211 100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ц.Мтэй бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 18 болон 19 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк  ашиглан онгойлгож, нийт 6 ширхэг галын шланкыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авч бусдад 1 211 100 төгрөгийн хохирол буюу нийт 3 633 300 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.М нь Б.Дтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 19 дүгээр байрны 18 болон 19 давхрын гал унтраах хайрцагны цоожийг учрах саадыг арилгах зорилгоор отвёрк  ашиглан онгойлгож, нийт 6 ширхэг галын шланкыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авч бусдад 1 211 100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Т, гэрч Ш.М, С.Мө,  2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Мөнх-Өргөө” СӨХ-д 3 633 300 төгрөгийн хохирол учирсанаас 6 ширхэг шланкийг хохирогчид буцаан өгсөн тул шүүгдэгч Б.Даас 2 422 200 төгрөг гаргуулан хохирогч “Мөнх-Өргөө” СӨХ-д (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Тт) олгохоор шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан

шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  2 жил 6 (хоёр жил зургаан сар) сарын хорих ял,

шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй 1 (нэг) жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Дыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  Б.Дыг 2 жил 6 сар (хоёр жил зургаан сар) сарын хугацаагаар хорих,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ц.Мийг 1 (нэг) жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Дт оногдуулсан 2 жил 6 сарын, Ц.Мд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Б.Даас 2 422 200 төгрөг гаргуулж, хохирогч “Мөнх-Өргөө” СӨХ-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Дын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 32 хоног,

Ц.Мий 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртлэх цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ц.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д, Ц.М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН