| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0167/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/66 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Чулуун, Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.О, Н.Н, Н.А, С.Э, Н.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Н.Н, Н.А, С.Э, Н.Н нарт холбогдох эрүүгийн 2103002530318 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.О, Н.Н, Н.Н, С.Э, Н.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан буюу Н.Нод галт тэрэг найруулах, Н.Ныг галт тэрэгнээс жонш авах, С.Э, Н.А нарыг тээврийн хэрэгслээр жонш зөөвөрлөх талаар санал тавьж, харилцан тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Ариун флюор” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Хюьндай Маяти маркийн, .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч Н.Н, Б.О, С.Э, Н.А нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “Ариун флюор” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Хьюндай Маяти маркийн .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Н.Нтой эхэлж яриад дараа нь Н.Н руу ийм зүйл байна гэж хэлсэн. Н.Н, Н.Н хоёр зөвшөөрч, С.Э ахын гэрт нь биечлэн очиж уулзахад зөвшөөрч энэ үйлдлийг хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн ...” гэв.
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Эхлээд Б.О тэнд жонш байна гэж надад санал тавьж би зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн ...” гэв.
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 05 сараас хойш бид 2 ковид-19 өвчний ойрын хавьтал гээд ажилгүй байсан. Б.О эхлээд утсаар ярьсан байх манай нөхөр зөвшөөрөөгүй, дараа нь гэрт ирээд ахаа ачаад өгчих, тээвэрт яваад өгчих гээд байсан. Үнэ, хөлсөө тохирч эхний ээлжинд тээвэрт явсан дараа дараагийнхыг нь хувааж авахаа тохирч явсан ...” гэв.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Эхний ээлжинд жонш авахыг Б.О надад ирж хэлсэн. Гэрт ирээд та жонш ачаад өг, би танд 300,000 төгрөг өгье гэхээр нь би явсан. Хаанаас, юун жонш ачихыг нь асуугаагүй, замын баруун талаас очиж ачна гэхээр нь ачсан. Мэдүүлэгт зөрсөн зүйл байхгүй, үнэн зөв мэдүүлэг өгсөн ...” гэв.
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 08 дугаар сарын 14-ний орой ажилтай байсан. Орой ажилдаа гарах гэж байхад Б.О 09 дүгээр сар болох гэж байна хүүхдийн хичээл сургууль орох гэж байна, мөнгөний хэрэг байна, 7 дугаар зам руугаа хэдэн вагон жонш гаргаад өгөөч, тэндээс нь авъя, олсон ашгаа 4 хуваая гэж хэлэхээр нь мөнгө өгнө гэж бодоод зөвшөөрсөн. 7 дугаар зам дээр тавьсан байсан, миний оролцоо 4 удаагийн үйлдэлд оролцсон, орой ажил авахад 7 дугаар зам дээр жонштой вагон байсан, би 2 удаа 7 дугаар зам дээр вагон тавьж өгсөн. Хэрхэн, яаж авсныг нь мэдээгүй, цаана нь С.Э ах, Н.А эгч байгааг мэдээгүй, байцаалт өгөхдөө мэдсэн. Болчихлоо, авчихлаа гэж хэлэхээр нь болсон гэж бодсон, нарийн зүйлийг сайн мэдээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нинжгаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай компани БНХАУ руу жонш тээвэрлэдэг. Жонш хулгайд алдагдсан талаар мэдээгүй. БНХАУ-ын гаалийн хяналтын талбайгаас жонш чинь дутаад байна шүү гэж хэлдэг байсан. Монголын Гаалийн хяналтын талбайд жинлүүлэхэд дутахгүй зүгээр гардаг. Би бодохдоо Монголоос зүгээр гарсан байж яахаараа Хятадын гаалийн талбайд дутаад байдаг байна гэж бодоод л байсан. Манай компани тухайн өдрүүдэд 92 хувийн агууламжтай жонш ачуулсан. ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107-108 дугаар хуудас/,
Гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагт манай ачаа вагон хүлээлцэгч О над руу залгаж, төмөр замын 07 дугаар замын баруун тал руу жонш асгасан байна гэсэн мэдээллийг өгсөн. Мэдээллийг сонсоод вагон дээр гарч үзлэг хийлгүүлсэн. Ачаанаас авсан ул мөр байна уу зураг, хөргийг нь сайн аваарай сэжигтэй юм харагдах вий гэж хэлсэн. Өглөө 08-09 цагийн хооронд би холбооны өрөөнд орж механик Саранбаттай 753 дугаар километрийн дүрс ажиглалтын камерийн бичлэгийг ачаа вагон хүлээлцэгч Огийн мэдэгдлийн дагуу гарамаар цагаан өнгийн Портер машин гарсан гэсэн мэдэгдлийн дагуу бичлэгийг шалгасан. Уг бичлэгийг шалгахад 2021 оны 09 дүгээр сарын шөнийн 23 цаг 33 миунтад цагаан өнгийн ачааны машин ачаагүй төмөр замын баруун тал руу гарсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 04 цаг 03 минутад цагаан өнгийн ачааны машин тэвшин дээрээ ачаатай төмөр замын зүүн тал руу гарсан бичлэг байсан. Уг машины дугаарыг камераас татаж үзэхэд .... ДУЭ улсын дугаартай болов уу гэж барагцаалж харсан. Сэжигтэй машин болон тухайн шөнийн жинш төмөр замын 7 дугаар замын баруун тал руу асгарсан байсан талаар Чойр өртөөний дарга Б.Төгсбаярт мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 113-115 дугаар хуудас/,
Гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн өдөр Бор-Өндөрөөс орж ирсэн ачаанд үзлэг хийгээд явж байсан. Тэгээд жонш ачсан вагон байсан дээшээ гарч харах гээд доор нь иртэл юм түжигнээд байгаа чимээ гарсан. 7 дугаар замын хойно чимээ гарангуут айгаад ачаатай вагоноос хүмүүс жонш аваад байна ш дээ гэж хэлээд станцаар мэдэгдсэн. Тэгээд холбогч найруулагч Шижирбаатар болон Амарзаяа нарыг дуудахад машинтай ирсэн. Тэр хоёр ирэнгүүт ачаатай вагоны хойд талаар тойроод хартал баахан жонш буулгасан байсан. Нөгөө хоёртойгоо ойр орчмоор гэрэлтүүлж харахад шуудтайтай жоншны амыг нь нээгээд орхисон байсан. Дахин ойр орчмоор нь гэрэлтүүлж харахад ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй. Үүрийн 04 цагийн орчим галт тэрэг ажиллаад ачаа нэмсэн. Ачаа нэмэх үед хойд талдаа байсан газар буулгасан байсан. Галт тэргээ хойноосоо гүйцээд үзээд 98 Б хаагаад хойшоо ямар сэжигтэй зүйл байна уу гэрэл энэ тэр асах нь уу гээд холоос өртөөний хажууд хараад байж байсан чинь машины гэрэл төмөр замын баруун талаар урагшаа явсан. Тэгээд Огийн хамт гарамаар орж ирнэ гэж бодоод машинтай депогийн харалдаа очиж машиныхаа гэрлийг унтраагаад зогссон. Төмөр замын гарамаар жижиг цагаан өнгийн ачааны машин ороод Онцгой байдлын зүүн талаар гараад явсан. Эргэж ирээд нөгөө газарт байсан жоншоо үзсэн чинь байхгүй байсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутад өртөөний дарга Оргилболдод мэдэгдсэн. Би айгаад замынхаа зүүн тал руу гүйж гараад нөгөө пүүлэгчээ дуудах үед вагоны нөгөө тал руу нэг хүн буугаад явчих шиг болсон. Тухайн өдөр жижүүр Н, туслах жижүүр Пүрэвням, найруулагч Шижирбаатар, холбогч Амарзаяа, ачаа вагон хүлээлцэгч О бид 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Ойр орчим ямар нэгэн хяналтын камер байхгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг, харанхуй орчинтой газар байсан. Тухайн машиныг О бид 2 холоос харсан, Портер шиг машин байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 120-122 дугаар хуудас/,
Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Айраг өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр үүрэг гүйцэтгэн ээлжинд гарч байсан. Ажил үүргийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны 23 цаг 45 минутад Бор-Өндөр өртөөнөөс 28 вагон хүдэр, 4 вагон жонш ачсан галт тэрэг ирсэн. Уг вагонуудыг 5 дугаар зам дээр байрлуулан хамт ажилладаг ачаа вагон хүлээлцэгч Уын хамт нэг дээр нь гарч ачаа шалгаж, үзлэг хийж, ачсан ууттай ачааг нэг бүрчлэн тоолж, ГУ-99 баримттай тулгаж үзээд, жонш ачсан 61100566, 60042207, 60622560, 60628922 дугаартай вагонуудыг салгаж, Айраг өртөөний салбар замын 7 дугаар зам дээр байрлуулсан. Жонш ачсан вагонуудыг нарийн сайн тулгаж, тоолохоор 7 дугаар зам дээр ирээд вагонуудын хажууд очтол вагон дээр ямар нэгэн хүн байна гээд У бид хоёр вагоноос жоохон хөндийрөөд буугаач гэж хашгирсан. У гар станцаар жижүүр Нод “7 дугаар зам дээр тавьсан вагоноос хүмүүс жонш буулгаад байна, холбогч, найруулагч нарыг наашаа явуулаач“ гэж хэлсэн. Өртөөнөөс холбогч Амарзаяа, найруулагч Шижирбаатар хоёр машинтай ирсэн. Бид 4 вагонууд руу гэрэл бусгаад “буугаач” гэтэл хоёр вагоны голоор баруун тал руу 2 хүн буугаад зугтаасан. Вагоноо тойроод баруун талд нь гартал газраар нэлээн их хэмжээний жонш шидэж буулгасан байдалтай байсан. Тэр орчмоор гэрэлтүүлж харж байгаад бид 4 вагонууд дээр гартал 2 тонн савлагаатай жоншуудын шуудайны ам нээгдсэн байсан. Тэгээд тэр орчим гэрэл тусгаад байж байтал Улаанбаатараас ачаатай вагонууд ирсэн. Бид 4 хойноос ирсэн вагонуудыг хүлээж авахаар явсан. Улаанбаатараас ирсэн вагонуудод үзлэг хийгээд 30-40 минутын дараа эргээд жонш ачсан 4 вагон дээр ирэхэд вагоны хажуугаар буулгасан жонш нь хэвээрээ байж байсан. У бид хоёр харанхуй газар газар хэсэг суугаад хүн, машин тэрэг ирэх нь үү гээд нэлээн хүлээгээд сэжигтэй зүйл анзаарагдахгүй болохоор нь өртөөн дээр ирж, шинэ ирсэн галт тэрэгэнд үзлэг хийгээд, 30 минут орчим болоод галт тэргээ хөдөлгөчихөөд өртөөний харалдаа зам хөдлөн гарч, 7 дугаар зам дээр тавьсан жонш ачсан вагонууд руу хартал тэр орчмоос машины гэрэл унтарч, асч байж байгаад хөдлөөд төмөр замын баруун талаар гаалийн хяналтын талбайн баруун талаар орж урд зүг рүү чиглэн явсан. Тэгэхээр нь У бид хоёр буцаж, зам гараад машинаар гарамаар гарах байх гэж бодоод амдаж, гарамын ойролцоо тор дагуу машинаа зогсоож, гэрлийг нь унтраагаад хартал бид хоёрыг ажигласан байдалтай нөгөө машин гарамын баруун талд хэсэг зогсоод хөдөлж төмөр замын гарамаар цагаан өнгийн бага оврын ачааны машин гарч, зүүн тийшээ сумын төвийн урд захаар зүүн зүг рүү чиглээд явчихсан. Тэгээд цаг хартал 04 цаг 15 минут болж байсан. Төмөр замын гарам хяналтын камертай учраас учир нь олдох байх гэж бодсон. Тэгээд буцаж жонш ачсан 4 вагон дээр иртэл буулгасан жонш алга болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 126-127 дугаар хуудас/,
Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр яг ямар машин орж ирснийг санахгүй байна. Сая таны үзүүлсэн зургаас жонш зарсан хүнийг харлаа. Би харж байсан, тухайн өдөр жонш зарсан хүн мөн байна. Энэ хүн нийт жоншны цэвэр жин 4 тонн, 050 кг жонш тушаасан. Би нэг тонныг нь 700,000 төгрөгөөр бодож авсан. Тэр хүний Хаан банкны ........ дугаарын дансанд өөрийн Хаан банкны 5024385849 дугаарын данснаас 2,760,000 төгрөг хийсэн. Энэ хүн өмнө нь надад жонш худалдан борлуулж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 201-202 дугаар хуудас/,
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 09 цаг 35 минутад манай жонш авдаг талбай дээр цагаан өнгийн .... ДУЭ улсын дугаартай ачааны автомашин жонш ачиж ирсэн. Тухайн машиныг жин дээр зогсооход ачааны жин 7 тонн, 600 кг болсон ба машины ачаагүй жин 3 тонн, 350 кг болсон. Үүнээс ачиж ирсэн жонш нь 4 тонн, 250 кг болсон. Нэг тонныг нь 700,000 төгрөгөөр худалдан авдаг. Тухайн жонш нийтдээ 2,994,000 төгрөг болно. Үүнээс би 2,895,000 төгрөгийг О гэх хүний данс руу хийсэн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 15 минутад өмнө нь ирсэн машинтай жонш ачиж ирсэн. Жин дээр зогсоход 10 тонн, 800 кг болсон, машины ачаагүй жин 3 тонн, 350 кг, үүнээс жоншны цэвэр жин 7 тонн, 450 кг болж, нийт мөнгөн дүн 5,180,000 төгрөг болсон. Эхлээд би О гэх хүний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж, маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 27-нд 1,140,000 төгрөг шилжүүлсэн. Харин 3,040,000 төгрөгийг От бэлнээр өгсөн ... Э, А гэх хүмүүс 8 сарын эхээр байх, .... улсын дугаартай цагаан өнгийн ачааны машинтай ирээд, 3 тонн байхаа, яг сайн санахгүй байна ямар ч байсан маш муу жонш байсан. Хөрстэйгөө жонш байхаар нь 1 тонныг нь 150,000 төгрөгөөр авч байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 208-209 дүгээр хуудас/,
Гэрч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагт .... ДУЭ улсын дугаартай ачааны машинтай А, Э гэх хүмүүс үл таних 2 залуу марк-2 маркийн автомашинтай цуг явж байсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “108 ойл” ХХК-ийн жонш авдаг хашаанд ирээд, ачиж ирсэн жоншоо жин дээр зогсооход 9 тонн, 150 кг болж байсан ба жонш нь 5 тонн, 500 кг болсон. Тухайн жоншийг би 1 тонныг нь 800,000 төгрөгөөр худалдаж авсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед .... ДУЭ улсын дугаартай ачааны машинтай өмнө нь ирж байсан А, Э гэх 2 хүн ирсэн. Ирэхээр нь би өмнө нь явж байсан 2 хүнээ хаячихсан юм уу гэхэд жоншоо ухаад үлдсэн гэж хэлсэн. Жоншны жин 2 тонн, 800 кг болсон. Өглөөгүүр болохоор пүүний оператор байхгүй байсан учир байгууллагын бүртгэлд оруулаагүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 212-214 дүгээр хуудас/,
Гэрч М.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Хюьндай Маяти маркийн, .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр О гэх хүнд зарсан. О гэх хүнд зарснаас хойш машиныхаа нэрийг шилжүүлж ав гэж зөндөө хэлсэн. О ажлын цаг зав болохгүй байна гэсээр өдийг хүрсэн. 2020 оны 10 дугаар сард байх, сайн санахгүй байна, О уг машиныг Э гэх хүнд зарсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 218-219 дүгээр хуудас/,
Гэрч Чен Яачоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүмбэр суманд жонш авдаг ченж Х “жонш авч байгаа, мөнгө зээлээч” гэхээр нь би “чиний данс руу хийлээ шүү” гэхэд “яах юм, шууд жонш зарсан хүний данс руу хийчих” гээд Хаан банкны ....... дугаарын данс руу 4,400,000 төгрөг хийлгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ченж Х мөн адил “жонш авч байгаа юм, мөнгө зээлээч” гэхээр нь 2,240,000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн Хаан банкны ....... дугаарын дансанд хийсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 229-231 дүгээр хуудас/,
Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 02 цагийн үед Айраг өртөөний шөнийн ээлжийн 6 ажилтан ачаа хүлээлцэхээр гарсан. Ачаа хүлээлцэгч О, У нар үзлэг хийж яваад, 7 дугаар замын харалдаа вагоноос жонш буулгасан ул мөр олсон гэж хэлсэн. Энэ даруй өртөөний дарга Э.Оод ажилчид нь болсон асуудлыг тайлбарласан. Тухайн жонш буулгасан газар дахин очиход буулгасан жонш байхгүй болсон байсан. Тэр даруй цагдаад мэдэгдэж, тухайн өртөөний хэсгийн төлөөлөгч Чинзориг болон өртөөний ажилчид камер шүүхэд 755 километрийн гарамаар цагаан өнгийн Портер машин явж өнгөрсөн камерийн бичлэг байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр автасны 237-238 дугаар хуудас/,
Гэрч В.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сард М.И гэх хүнээс Хьндай Мяати маркийн тээврийн хэрэгслийг 17,000,000 төгрөгөөр худалдан авсан ... 2020 оны 10 дугаар сарын эхээр сумынхаа Э ахад 18,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, урьдчилгаа 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл мөнгийг хавар ноолуур гарахаар өгнө гэсэн боловч одоог хүртэл өнгийг нь өгөөгүй байгаа. Иймд би тээврийн хэрэгслээ Э гэх хүнээс буцааж авмаар байна. Одоо утсаа ч авахаа байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 154 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой 17-18 цагийн хооронд надтай хамт ажилладаг Н над руу утасдаад “Өнөөдөр орой Айраг өртөөний жижүүр Н ажлаа хүлээлцэж аваад 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр өртөөн дээр байгаа жонш ачсан 2 вагоныг Айраг өртөөн дээр авч ирнэ. Тэгэхээр нь хэдүүлээ жонш авъя. Би Э ахад хэлчихье” гэж хэлсэн. Би “За ойлголоо” гээд зөвшөөрсөн. Шөнийн 00 цагийн орчимд Айраг өртөөний ойролцоо Э ах, Н бид 3 уулзсан. Шөнийн 00 цаг 30 минутын орчимд өртөөний жижүүр Н ах Н ах руу залгаад жонш ачсан галт тэргийг 7 дугаар замын 18 дугаар дохионы ард хийчихлээ гэж ярьсан. Тэр даруй бид 3 Э ахын Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй Н ахын хэлсэн газарт очиж, галт тэргээс жоншийг буулгаж байх үед тухайн вагоныг храиуцсан пүүлэгч ирсэн. Тэгээд бид 3 тээврийн хэрэгслээ орхиж зугтаагаад, хээр талд очсон. 1 цаг орчмын дараа Н өртөөний жижүүр Н ах руу утсаар залгаж, асуухад та 3 гялс ирээд машинтай жоншоо аваад хурдан яв гэж хэлэхээр нь бид 3 очиж, жонш ачсан машинаа аваад тухайн газраас хөдөлсөн. Дараа нь Э ах Н бид хоёрыг гэрт буулгаад жоншоо аваад Чойр руу явж, жоншоо тушаахаар явсан. Өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим Э ах жоншоо тушаасан гээд ирсэн. Нийт 2 тонн хавьцаа жонш тушаагаад 1,400,000 төгрөг болсон гэсэн байх, яг сайн санахгүй байна. Ямартай ч хүн бүрт 300,000 төгрөг өгсөн. Тухайн өдрийн жоншны тооцоог Э ахын эхнэр А эгч хийсэн ... Анх 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Айраг өртөөний жижүүр Н тухайн үед жижүүрт гарч байсан. Бор-Өндөр өртөөнөөс орж ирсэн жоншийг М-18 дохио буюу 7 дугаар замд байршуулж өгсөн. Э ах туслах машинч Н нартай хамт Э ахын .... ДУЭ улсын дугаартаы ачааны машинтай очоод машинаа торны гадна үлдээгээд, жонш ачиж ирсэн ачааны вагон дээрээс жоншоо буулгаж бэлдээд, машинаа оруулж ирээд ачаад гарсан. Э ахын эхнэр буюу А эгчийг гэрээс нь аваад бид 4 Говьсүмбэр аймаг ороод, хулгайлсан жоншоо Баясаа гэх жоншны ченжид өгсөн. Тухайн хулгайлсан жонш 3 тонн, 900 кг болсон. Би өөрийн Хаан банкны ........ дугаарын дансанд Баясаа гэх хүний данснаас 2,760,000 төгрөг авсан. А эгчийн Хаан банкны дансанд 300,000 төгрөг, Нын Хаан банкны дансанд 230,000 төгрөг, Н надад 660,000 төгрөгийн өртэй байсан учир би мөнгө өгөөгүй. 2021 оны 08 дугаар сарын 19-ний орой мөн адил 7 дугаар замд жонш байршуулсан байсан. Тухайн өдөр жижүүрт хэн гарч байсныг мэдэхгүй байна. Э ах өртөөний туслах машинч Н бид 3 өмнө нь жонш ачиж байсан автомашинаараа өртөөн дээр очиж торны гадна машинаа зогсоогоод жонштой галт тэрэг дээр очиж жоншоо буулгаж бэлдээд машинаа оруулж жоншоо ачаад, замаараа А эгчийг аваад Говьсүмбэр аймаг руу явсан. Говьсүмбэр аймаг руу ороод “UB транс” ХХК-ийн хашаанд ороод жоншоо жинлүүлэхэд ачааны цэвэр жин 4 тонн, 250 кг болсон. 1 тонныг нь 700,000 төгрөгөөр өгсөн. Тэгээд миний Хаан банкны данс руу жонш худалдан авсан ченж 2,895,000 төгрөг шилжүүлсэн. А эгчийн Хаан банкны ....... дугаарын данс руу 1,100,000 төгрөг шилжүүлсэн. Н руу 700,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Айраг өртөөнд Бор-Өндөр өртөөнөөс жонш ачиж ирсэн вагон ирлээ гэж Н хэлэхээр нь Э ах, Н, бид 3 мөн адил машинаа торны гадна байрлуулж 7 дугаар замд байрлуулсан жонш ачиж ирсэн вагон дээрээс жоншоо буулгаж, бэлдээд машинтайгаа ороод ачиж явсан. Тэр шөнөдөө жоншоо Говьсүмбэр рүү авч яваагүй, амарч байгаад А эгч, Э ах, Н бид нар 10 цаг гэж яваад орой 18 цагт Говьсүмбэр аймагт “UB транс” ХХК-ийн хашаанд очоод өмнө нь өгч байсан Г гэх ченжид өгсөн. Ачааны цэвэр жин 7 тонн, 450 кг болсон. 1 тонныг нь 700,000 төгрөгөөр бодоод, 5,215,000 төгрөг болсон. Тухайн Г гэх ченж миний данс руу 1,000,000 төгрөг хийсэн. Би тэр мөнгөнөөс Нын данс руу 600,000 төгрөг хийсэн. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ченж Г миний данс руу 1,140,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг тус тусад нь шилжүүлсэн. Бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс Нын Хаан банкны дансанд 900,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг өгсөн. А эгчид бэлнээр 1,100,000 төгрөг өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө өртөөний жижүүр Н “7 дугаар замд жонш ирсэн шүү” гэхээр нь Э ах, Н, бид 3 өртөөн дээр явж очоод мөн адил машинаа торны гадна тавиад, жонш ачиж ирсэн вагон дээрээс жоншоо буулгаад, машинаа аваачиж жоншоо ачаад Говьсүмбэр аймаг руу явсан. Э ах замаараа А эгчийг авсан. Ер нь бол ачааны машинтай Э ах, А эгч 2 явдаг байсан. Би Нын Кровн машинтай нь араас нь дагаж явдаг байсан. 108 ойл гэх нэртэй жонш авдаг газар очоод жоншоо тушаахад ачааны буюу жоншны цэвэр жин 5 тонн, 500 кг болсон. Нэг тонныг 800,000 төгрөгөөр өгсөн. Нийт 4,000,000 төгрөг болсон ба А эгчийн дансанд орсон. А эгч бэлнээр надад 1,000,000 төгрөг өгсөн. Банкаар явуулах гэсэн чинь лимит нь хэтэрсэн гэж хэлсэн. А эгч Нын дансанд 2,100,000 төгрөг шилжүүлсэн. Н тэр мөнгөнөөс Нод шилжүүлнэ гэж хэлээд авсан. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Н жижүүрт гараагүй. Тэр өдөр 6 дугаар зам дээр жонштой вагон байсан. Би ажилтай байж байгаад буусан болохоор харсан юм. Би Э ах, Н хоёртой ярьж, шөнийн 00 цагийн үед уулзаад өртөөн дээр очсон. Тэгээд мөн адил машинаа торны гадна үлдээгээд, вагон дээр очоод 1 тонн гаруй жонш авсан. Шөнийн 4 цаг өнгөрч байсан учраас өнөөдөр болохгүй юм байна гээд гэртээ харьцгаасан. Тухайн авчан жоншийг Э ах гэр рүүгээ аваад явсан ... Нийт жонш борлуулсан мөнгөнөөс 5,000,000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 131-134, 137-139, 2 дугаар хавтасны 73-74, 3 дугаар хавтасны 157-160, 209-210 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... О бид хоёр ажлын найзууд ба 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр О надтай уулзаад, жонш нууцаар хулгай хийж болох талаар хэлсэн. Бас Айраг өртөөний жижүүр Нод хэлсэн байгаа, вагон найруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би цуг хулгай хийхээр зөвшөөрсөн. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр О бид 2 Э ахын гэрт очоод, жонш ачих гэсэн юм гэж санал тавиад, ажлын хөлс 300,000 төгрөг өгөхөөр болоод А гэх эгчийг аваад, дөрвүүлээ цуг төмөр замын вагон ачсан галт тэрэг рүү явсан. Э ахын .... ДУЭ улсын дугаартай, ачааны машиныг гармын наана А эгчийг машин дотор үлдээгээд, бид 3 жонш ачсан галт тэрэг нь дээр очоод, жоншоо вагоноос буулгасан. Буулгаж дуусаад машинаа оруулж ачаад, буцаж гарам даваад Говьсүмбэр аймаг руу явсан. Явахдаа О бид хоёр миний машинаар Э ахын араас дагаж явсан. Говьсүмбэр аймаг руу ороод жоншоо үл таних ченжид өгсөн ба 3 тонн, 900 кг болсон. О өөрийн Хаан банкны ........ дугаарын дансаар ченжээс 2,760,000 төгрөг авсан. А эгчийн дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн. Нод мөнгө өгч байсан, яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Би От 650,000 төгрөгийн өртэй байсан учир тэр өрөндөө суутгуулаад мөнгө аваагүй. Тухайн өдөр өртөөний жижүүр Н вагон 7 дугаар замд байрлуулж өгч тусалсан. Хулгай хийх талаар мэдэж байсан. 2021 оны 08 дугаар сарын 19-ний орой Н жижүүрт гараагүй. О над руу яриад Э ахтай ярьсан байгаа, гэрт нь хүрээд ирээ гэхээр нь очсон. О, Э ах, бид гурав ачааны машинаа аваад, 7 дугаар зам дээр очсон. Эхлээд машинаа наана тавиад бид 3 жонш ачсан вагон дээр очоод жоншоо буулгаж бэлдэж тавиад машинаа оруулж ачаад гарсан. Тэгээд замаараа Э ах эхнэр Аг аваад, би өөрийн машинтай Отай Говьсүмбэр аймаг руу явсан. Говьсүмбэр аймаг руу ороод UB транс ХХК-ийн хашаанд орж, жоншоо жинлүүлэхэд ачааны цэвэр жин 4 тонн, 250 кг болсон. Нэг тонныг нь 700,000 төгрөгөөр өгсөн. Оийн данс руу ченж мөнгийг шилжүүлсэн, хэдэн төгрөг шилжүүлсэн талаар мэдэхгүй. Миний Хаан банкны данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр машины жолооч Э, туслах машинч О нар миний оролцоотойгоор 7 дугаар зам дээр байсан вагон дээрээс 92 хувийн агуумжтай жонш 3,5 тонн орчим буулгасан. Буулгасан жоншоо Чойрт аваачиж өгсөн ба би яваагүй өглөө нь ажилтай байсан. Уг худалдан борлуулсан жоншны мөнгөнөөс би 700,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ....... дугаарын дансаар авсан. 2021 оны 08 дугаар сарын сүүл буюу 28, 29-ний орчим жижүүр Н, машины жолооч Э, туслах машинч О бид нар оролцсон. Анх О, Н нар санаачилж, туслах машинч О над руу залгаад “өнөөдөр ийм жонш авмаар байна, хамт явах уу” гэсэн. Намайг Айраг дээр ирэхэд жолооч ах Э ирсэн байсан. Мөн 7 дугаар зам дээр жонш ачсан вагоныг өртөөний жижүүр Н найруулж, 7 дугаар зам дээр шөнийн 23 цагийн орчим тавьсан байсан. Тэгээд туслах машинч О, жолооч Э бид нар 7 тонн орчим, 92 хувийн агууламжтай жоншийг буулгасан. Жоншоо шөнөдөө ачаад Чойрт байрлах жонш авдаг газар руу явсан. О жоншны ченжтэй ярьсан байсан. Жоншоо пүүлэхэд 7 тонн болсон. Э, А, О нар явсан. Тооцоо нь Оийн данс руу орсон ба би 900,000 төгрөгийг авсан. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны орой өртөөний жижүүр Н, О, Э бид нар оролцсон ба мөн адил Н 7 дугаар зам дээр вагон найруулж тавьсан. Э, О, бид нар 5,5 тонн, 92 хувийн агууламжтай жонш буулгасан. Буулгасан жоншоо аваад шөнөдөө Чойр руу явсан. Чойрын жоншны ченжтэй Э ярьж, 1 тонныг нь 800,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би 1,100,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ....... дугаартай дансаар авсан ба Нод 535,000 төгрөгийг би өөрийн дансаар шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө мөн Н, О, Э, бид нар оролцож, Н 7 дугаар зам дээр найруулж тавьсан. О, Э бид нар жоншоо вагон дээрээс буулгаж байхад өртөөний пүүлэгч нар ирж байхаар нь вагоноос буугаад зугтсан. Хүн, хөдөлгөөн гайгүй болохоор нь буцаж ирж жоншоо ачсан. Жоншоо ачаад Эын хашаанд 1,5 тонн орчим жоншийг нэмж ачаад Чойр руу явсан. Тэр үед би хамт яваагүй, өглөө нь Сайншанд руу гэр бүл цуцлуулахаар эвлэрүүлэн зуучлал дээр очих ажилтай байсан болохоор яваагүй. Э эхнэр Агийн хамт Чойр руу явж, худалдан борлуулсан. 7 дугаар зам дээр ачсан жонш дээр Эын хашаанаас нэмсэн 1,5 тонн жонштой нийлээд, нийт 2,8 тонн жонш болсон гэсэн ба 2,240,000 төгрөгөөр худалдсан гэсэн. Тухайн 2,240,000 төгрөгөөс би 300,000 төгрөгийг авсан ... Би нийт 3 удаагийн худалдан борлуулсан жоншны мөнгөнөөс өрөө нэмээд 3,300,000 төгрөгийг авсан ... Нийт жонш борлуулсан мөнгөнөөс 4,630,000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 144-147, 150-152, 2 дугаар хавтасны 85-86, 3 дугаар хавтасны 163-165, 217 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр О над руу залгаад “Бор-Өндөрөөс жонштой вагон ирж байгаа юм байна, чи орой ажилтай юм байна, жаахан жонш авах гэсэн юм, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн юм бэлдэх гэсэн мөнгө дутаад байна” гэж анх хэлэхээр нь зөвшөөрсөн. Утсаар ярихдаа надаас гадна 2 хүн байгаа, мөнгөө 4 хувааж авна гэсэн. Яг ямар хүмүүс байгаа гэдгийг надад хэлээгүй. Тэгээд би орой ажилтай байхад О над руу залгаад “жонштой вагон байна уу” гэхээр нь би “7 дугаар зам дээр байна” гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед О залгаад “жонш авчихлаа” гэж хэлсэн, тэр шөнөдөө миний данс руу 200,000 төгрөг О шилжүүлсэн. Тухайн үед би туслах машинч Н, Э, А нар оролцож хулгай хийж байгаа талаар мэдээгүй. 2021 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би жижүүрт гараагүй. От мэдээлэл өгөөгүй, тус үйлдэлд оролцоогүй. 2021 оны 08 дугаар сарын 26-нд цагийг нь сайн санахгүй байна, О залгаад “жонш байна уу” гэхээр нь би 7 дугаар зам дээр жонш байрлуулж өгсөн. Шөнийн 3-4 цагийн хооронд “жоншоо авсан шүү” гэж О хэлээд миний данс руу 600,000 төгрөг хийсэн. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр О мөн адил залгаад “жонш байна уу” гэхэд нь би 7 дугаар зам дээр жонш байрлуулж өгсөн. Шөнийн 3-4 цагийн хооронд “жоншоо авсан шүү” гэж О хэлсэн. Туслах машинч Н над руу залгаад жонш борлуулсан мөнгөнөөс 535,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Тэгээд би анх Ныг оролцож хулгай хийж байгаа талаар мэдсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө О залгаад “жонш байна уу” гэж асуусан. Асуухад нь би 7 дугаар зам дээр жонш байгаа гэж хэлсэн. Тэгээд шөнө Н над руу залгаад “буулгасан шүү” гэж хэлсэн. Манай 2 пүүлэгч үзлэг хийж яваад, вагон дээрээс хүмүүс жонш хулгайлаад байна гэж хэлсэн. Тэгээд 2 пүүлэгч явсны дараа жоншоо ачаад аваад явсан байна лээ. Тэр хулгайлсан жоншоос би мөнгө аваагүй ... Жонш борлуулсан мөнгөнөөс нийт 1,330,000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 157-160, 163-164, 2 дугаар хавтасны 97-99, 3 дугаар хавтасны 168-170, 224 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний шөнө ... Айраг өртөөний төмөр замын торон хашаан дотор орж ирээд төмөр замын хажуу талд бэлдсэн байсан 85 хувийн агууламжтай 3 тонн орчим жонш байсныг ачаад О, Э бид нар өглөөний 07 цагийн үед Чойр орж нэг гадаад хүнд 1 тонныг нь 700,000 төгрөгөөр худалдсан. Тухайн өдөр бид 2 тээврийн хөлс 300,000 төгрөг авсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 23-00 цагийн үед О нөгөө газраа хүрээд ир гэсэн. Тэгээд нөхөр Э бид 2 явж очсон ба 3 тонн орчим жонш байсан бөгөөд мөн төмөр замын хажуу талд бэлдсэн байсан. Тухайн 3 тонн жоншийг ачаад Н, О, Э бид 4 Чойр руу явж нөгөө хужаад 80-85 хувийн агууламжтай жоншийг 1 тонныг нь 700,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд миний дансаар 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед О нөгөө газраа хүрээд ир гэсэн. Түүний дагуу бид нар төмөр замын торон хашаан дотор орж төмөр замын хажууд асгаад бэлдсэн байсан 5 тонн орчим жоншийг ачиж, О, Н, Э, бид 4 Чойр орж өмнө нь өгч байсан хужаад бимш, Өвөр Монгол хүнд өгсөн. Уг жонш 85 хувийн агууламжтай байсан ба 1 тонныг нь 700,000 төгрөгөөр өгөөд, нийт 4,400,000 төгрөг болсон. Үүнээс 2,100,000 төгрөгийг Н руу шилжүүлж, 1,000,000 төгрөгийг Оийн данс руу шилжүүлсэн. Би АТМ-ээс 50,000 төгрөг бэлнээр авч, От өгсөн ба О надаас нийт 1,050,000 төгрөг авч, миний дансанд нийт 1,250,000 төгрөг үлдсэн. 2021 оны 08 дугаар сарын 26-нд О манай нөхөр Э руу залгаад дуудсан. Э, О, Н нар нууцаар жоншоо авч дуусаад гэрт ирээд, намайг аваад Говьсүмбэр аймаг руу явсан. Араас О, Н нар дагаад явсан. Говьсүмбэр аймагт ирээд UB транс ХХК-ийн хашаанд жоншоо борлуулсан. Хэдэн тонн жонш болсныг мэдэхгүй байна. О бууж наймаа хийсэн. Тухайн үед надад бэлнээр 1,100,000 төгрөг өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед О, Н нар гэрт ирээд, манай нөхрийг машинтай нь аваад явсан. Тэгээд тэр шөнө хэдэн цагт ирсэнийг санахгүй байна. Жоншоо авчихлаа гээд намайг аваад, Говьсүмбэр аймаг руу явсан. Мөн адил О, Н нар араас дагаад явсан. Говьсүмбэр аймагт ирээд 108 ойл гэх нэртэй жонш авдаг хашаанд очоод, 1 тонныг нь 800,000 төгрөгөөр худалдаж, 5 тонн, 500 кг жоншийг 4,400,000 төгрөг болсон. Тухайн үед би Н руу 2,100,000 төгрөг шилжүүлсэн. Н нь Н гээд Айраг өртөөний жижүүр рүү шилжүүлнэ гээд мөнгийг авсан. Оийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлээд, бэлнээр 50,000 төгрөг авч өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О над руу залгаад 600,000 төгрөг зээлээч гэхээр нь би зээлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн орчим О, Н нар манайд ирж, манай нөхөр Эыг аваад явсан. Буцаад гэртээ 04 цагийн үед ирсэн. Манай нөхөр Э жоншоо ачиж байгаад баригдсан талаар ярьсан. Тухайн өдөр би яваагүй. Тэгээд 05 цагийн орчим манай нөхөр Этай би Чойр руу хамт явж, 2,8 тонн орчим 80 хувийн агууламжтай жонш зарж борлуулсан. Нэг тонныг нь 800,000 төгрөгөөр бодож, нийт 2,240,000 төгрөг болсон. Өмнө нь О надаас 600,000 төгрөг зээлсэн байсан. Тухайн мөнгөө би аваад, үлдсэн мөнгөө хуваасан. Үлдсэн мөнгийг О, Н нарт хувааж өгсөн. От 1,040,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авч өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-171, 174-177, 180-182, 2 дугаар хавтасны 110-111, 3 дугаар хавтасны 173-175, 238-239 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний шөнө ... төмөр замын торон хашаа ураад вагоноос буулгасан байсан жоншийг буулгасан. Тэгээд би О, Н нарт төмөр замын ачаанаас нууцаар жонш авч болж байгаа юм уу гэхэд бид нар өөрсдөө араа даана гэж хэлээд буулгасан байсан жоншоо ачаад Говьсүмбэр орж UB транс гэх газар тушаасан. Тушаасан жонш хэдэн төгрөг болсныг мэдээгүй, тээврийн хөлс 300,000 төгрөгийг эхнэр авсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны шөнө О, Н нар гэрт ирээд, нөгөө жонш нууцаар авах ажилдаа явсан. Н, О, бид 3 төмөр замын торон хашааны наана зогсоод Н, О нар цаашаа вагон руу явж жоншоо буулгаад, намайг дуудаж жоншоо ачиж дуусаад гэрт ирээд би эхнэр Аг дагуулаад, Говьсүмбэр аймаг руу бид 4 явсан. О, Н нар машинтайгаа дагаад явсан. Говьсүмбэр ороод UB транс ХХК-ийн хашаанд очиж жоншоо худалдсан. Тухайн борлуулсан жоншийг хэдэн тонн боллоо гэж О хэлээгүй. Би тухайн үед машиндаа сууж байсан. Манай эхнэр Агийн данс руу мөнгө шилжүүллээ гэж хэлсэн, хэдэн төгрөг хийсэн талаар мэдэхгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 26-нд О залгаад нөгөө газраа хүрээд ир гэж хэлээд дуудсан. Тэгээд би явж очоод машинаа төмөр замын торон хашааны наана тавьсан. Очиход О, Н нар ирсэн байсан. Бид 3 торон хашааг тасдаад орж вагон дээр ачсан байсан жоншийг буулгаж, бэлдээд машинаа оруулаад нууцаар жоншоо авч дуусаад, гэрт ирээд эхнэр Аг авч Говьсүмбэр аймаг руу явсан. Араас мөн адил О, Н нар жижиг тэрэгтэй явсан. Говьсүмбэр ороод UB транс ХХК-ийн хашаанд очиж жоншоо худалдсан. Хэдэн тонн жонш болсныг мэдэхгүй. О, Н нар бууж наймаа хийсэн. Тухайн үед бэлнээр 1,100,000 төгрөгийг манай эхнэрт өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед О, Н нар гэрт ирээд намайг аваад ачааны машинтай явсан. Төмөр замын торон хашааны наана зогсож вагон дээр ачаатай байгаа жоншийг буулгаж, бэлдээд машинтайгаа ороод жоншоо аваад гэр рүү явж эхнэр Аг аваад Говьсүмбэр аймаг руу явсан. Мөн адил О, Н нар жижиг тэрэгтэй явсан. Говьсүмбэр ороод 108 ойл гэх нэртэй жонш авдаг хашаанд очоод жоншоо тушаах гээд нэг Монгол залуу, нэг Өвөр Монгол залуутай эхнэртэйгээ хамт уулзсан чинь 1 тонныг 800,000 төгрөгөөр авна гэхээр нь жин дээр машинтайгаа зогссон. Хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Эхнэр А тухайн үед мөнгийг ченжээс авсан. Тэгээд О, Н нарт өгөөд байх шиг байсан. 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн үед О, Н нар гэрт ирээд, намайг аваад жонш нууцаар авах ажилдаа явсан. Машинаа торон хашааны наана тавьж, бид 3 вагон дээр очиж, ачаатай байгаа жоншоо буулгаж бэлдээд байж байтал төмөр замын ажилчид ирж байхаар нь бид 3 шууд зугтсан. Хэсэг байж байгаад машинаа авчраад буулгасан байсан жоншоо ачаад хашаанаас гарсан. Би гэртээ ирээд, эхнэр Ад “баларсан юм боллоо, төмөр замын пүүлэгчид баригдсан” гэж хэлсэн. Тэгээд өмнө нь буулгасан байсан 1 тонн жоншоо ачаад, Атай хамт Говьсүмбэр аймаг руу явсан. Тухайн өдөр баригдсан учир О, Н нар яваагүй. Говьсүмбэр аймагт очоод өмнө нь өгч байсан UB транс ХХК-ийн гаалийн хашаанд ороод, жоншоо жинлүүлээд гарсан. Хэдэн тонн болсныг мэдээгүй. Манай эхнэр мөнгө төгрөгийг ченжээс авсан. Би жонш хулгайлсан үйлдлийг мэдсээр байж цуг явсан ... жоншны мөнгөнөөс эхнэр Агийн хамт нийт 3,000,000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 187-189, 192-194, 2 дугаар хавтасны 122-123, 3 дугаар хавтасны 178-180, 231 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №ТЗ-21-02 дугаартай “... 92 хувийн агууламжтай жонш 4,05 тонн, 2,430,000 төгрөг, 93 хувийн агууламжтай жонш 4,25 тонн, 2,550,000 төгрөг, 94 хувийн агууламжтай жонш 7,45 тонн, 4,470,000 төгрөг, 95 хувийн агууламжтай жонш 5,5 тонн, 3,300,000 төгрөг, 96 хувийн агууламжтай жонш 2,8 тонн, 1,680,000 төгрөг, нийт 14,430, төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ /2 дугаар хавтасны 26-27 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ТЗ-21-03 дугаартай “... Хьюндай Маяти маркийн, KMFGA17LP2C167756 арлын дугаартай, 2002 онд үйлдэрлэгдсэн, Монгол Улсад 2017 онд бүртгэгдсэн, .... ДУЭ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл 16,105,573 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ /2 дугаар хавтасны 38-42 дугаар хуудас/,
Жонш тээвэрлэн дамжин өнгөрсөн аж ахуй нэгжийн талаарх “Галт тэрэгний биечилсэн хуудас” /1 дүгээр хавтасны 36-69 дугаар хуудас/,
Хаан банк дахь Н.А, Н.Н, Н.Н, С.Э, Б.О нарын харилцах дансны хуулга /1 дүгээр хавтасны 76-88, 2 дугаар хавтасны 249-250, 3 дугаар хавтасны 1-4, 6-38 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 6-13 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 14-16, 22-35, 71-75 дугаар хуудас/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 17-18 дугаар хуудас/,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 20-21 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 90-93 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтасны 163 дугаар хуудас/,
“108 ойл” ХХК-ийн Пүүний баримт /2 дугаар хавтасны 216 дугаар хуудас/,
“Засаг сүмбэр” ХХК-ийн Пүүний баримт /2 дугаар хавтасны 218-219, 221 дүгээр хуудас/,
Галт тэрэгний биечилсэн хуудас /1 дүгээр хавтасны 37-69, 2 дугаар хавтасны 229-239 дүгээр хуудас/,
Айраг өртөөний Хөдөлгөөний цехийн ажилтнуудын ажиллах график /2 дугаар хавтасны 240-245 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтасны 210-214 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан буюу Н.Нод галт тэрэг найруулах, Н.Ныг галт тэрэгнээс жонш авах, С.Э нарыг тээврийн хэрэгслээр жонш зөөвөрлөх талаар санал тавьж, харилцан тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Ариун флюор” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Хюьндай Маяти маркийн, .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч Н.Н, Н.Н, С.Э нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “Ариун флюор” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Хьюндай Маяти маркийн .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн
болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нинжгаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... БНХАУ-ын гаалийн хяналтын талбайгаас жонш чинь дутаад байна шүү гэж хэлдэг байсан. Монголын Гаалийн хяналтын талбайд жинлүүлэхэд дутахгүй зүгээр гардаг. Би бодохдоо Монголоос зүгээр гарсан байж яахаараа Хятадын гаалийн талбайд дутаад байдаг байна гэж бодоод л байсан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бичлэгийг шалгахад 2021 оны 09 дүгээр сарын шөнийн 23 цаг 33 миунтад цагаан өнгийн ачааны машин ачаагүй төмөр замын баруун тал руу гарсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 04 цаг 03 минутад цагаан өнгийн ачааны машин тэвшин дээрээ ачаатай төмөр замын зүүн тал руу гарсан бичлэг байсан. Уг машины дугаарыг камераас татаж үзэхэд .... ДУЭ улсын дугаартай болов уу гэж барагцаалж харсан ...” гэсэн мэдүүлэн, гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У гар станцаар жижүүр Нод “7 дугаар зам дээр тавьсан вагоноос хүмүүс жонш буулгаад байна, холбогч, найруулагч нарыг наашаа явуулаач“ гэж хэлсэн. Өртөөнөөс холбогч Амарзаяа, найруулагч Шижирбаатар хоёр машинтай ирсэн. Бид 4 вагонууд руу гэрэл бусгаад “буугаач” гэтэл хоёр вагоны голоор баруун тал руу 2 хүн буугаад зугтаасан. Вагоноо тойроод баруун талд нь гартал газраар нэлээн их хэмжээний жонш шидэж буулгасан байдалтай байсан. Тэр орчмоор гэрэлтүүлж харж байгаад бид 4 вагонууд дээр гартал 2 тонн савлагаатай жоншуудын шуудайны ам нээгдсэн байсан.
...У бид хоёр буцаж, зам гараад машинаар гарамаар гарах байх гэж бодоод амдаж, гарамын ойролцоо тор дагуу машинаа зогсоож, гэрлийг нь унтраагаад хартал бид хоёрыг ажигласан байдалтай нөгөө машин гарамын баруун талд хэсэг зогсоод хөдөлж төмөр замын гарамаар цагаан өнгийн бага оврын ачааны машин гарч, зүүн тийшээ сумын төвийн урд захаар зүүн зүг рүү чиглээд явчихсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр яг ямар машин орж ирснийг санахгүй байна. Сая таны үзүүлсэн зургаас жонш зарсан хүнийг харлаа. Би харж байсан, тухайн өдөр жонш зарсан хүн мөн байна. Энэ хүн нийт жоншны цэвэр жин 4 тонн, 050 кг жонш тушаасан. Би нэг тонныг нь 700,000 төгрөгөөр бодож авсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 09 цаг 35 минутад манай жонш авдаг талбай дээр цагаан өнгийн .... ДУЭ улсын дугаартай ачааны автомашин жонш ачиж ирсэн. Тухайн машиныг жин дээр зогсооход ачааны жин 7 тонн, 600 кг болсон ба үүнээс ачиж ирсэн жонш нь 4 тонн, 250 кг болсон. Нэг тонныг нь 700,000 төгрөгөөр худалдан авдаг. Тухайн жонш нийтдээ 2,994,000 төгрөг болно. Үүнээс би 2,895,000 төгрөгийг О гэх хүний данс руу хийсэн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 15 минутад өмнө нь ирсэн машинтай жонш ачиж ирсэн. Жин дээр зогсоход 10 тонн, 800 кг болсон, үүнээс жоншны цэвэр жин 7 тонн, 450 кг болж, нийт мөнгөн дүн 5,180,000 төгрөг болсон. Эхлээд би О гэх хүний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж, маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 27-нд 1,140,000 төгрөг шилжүүлсэн. Харин 3,040,000 төгрөгийг От бэлнээр өгсөн ... Э, А гэх хүмүүс 8 сарын эхээр байх, .... улсын дугаартай цагаан өнгийн ачааны машинтай ирээд, 3 тонн байхаа, яг сайн санахгүй байна ямар ч байсан маш муу жонш байсан. Хөрстэйгөө жонш байхаар нь 1 тонныг нь 150,000 төгрөгөөр авч байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагт .... ДУЭ улсын дугаартай ачааны машинтай А, Э гэх хүмүүс үл таних 2 залуу марк-2 маркийн автомашинтай цуг явж байсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “108 ойл” ХХК-ийн жонш авдаг хашаанд ирээд, ачиж ирсэн жоншоо жин дээр зогсооход 9 тонн, 150 кг болж байсан ба жонш нь 5 тонн, 500 кг болсон. Тухайн жоншийг би 1 тонныг нь 800,000 төгрөгөөр худалдаж авсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед .... ДУЭ улсын дугаартай ачааны машинтай өмнө нь ирж байсан А, Э гэх 2 хүн ирсэн. Жоншны жин 2 тонн, 800 кг болсон....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 02 цагийн үед Айраг өртөөний шөнийн ээлжийн 6 ажилтан ачаа хүлээлцэхээр гарсан. Ачаа хүлээлцэгч О, У нар үзлэг хийж яваад, 7 дугаар замын харалдаа вагоноос жонш буулгасан ул мөр олсон гэж хэлсэн. Тэр даруй цагдаад мэдэгдэж, тухайн өртөөний хэсгийн төлөөлөгч Чинзориг болон өртөөний ажилчид камер шүүхэд 755 километрийн гарамаар цагаан өнгийн Портер машин явж өнгөрсөн камерийн бичлэг байсан ...” гэсэн мэдүүлэг, жонш тээвэрлэн дамжин өнгөрсөн аж ахуй нэгжийн талаарх “Галт тэрэгний биечилсэн хуудас”, Хаан банк дахь Н.А, Н.Н, Н.Н, С.Э, Б.О нарын харилцах дансны хуулга, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, “108 ойл” ХХК-ийн Пүүний баримт, “Засаг сүмбэр” ХХК-ийн Пүүний баримт, Галт тэрэгний биечилсэн хуудас, Айраг өртөөний Хөдөлгөөний цехийн ажилтнуудын ажиллах график, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Хуулийн зүйл, хэсэг, заалтын агуулгаас үзэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлахад машин механизм ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй нөхцөл байдал энэ гэмт хэргийн шинжид хамаарахаас гадна эдгээрийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож, төлөвлөсөн, зохион байгуулсан байхыг шаарджээ.
Шүүгдэгч Б.О, Н.Н, Н.Н, С.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.Н, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан “... Н.Н зөвхөн мэдээллээр хангаснаас биш уг үйлдлийг ямар журмаар, яаж үйлдэх вэ гэдгийг урьдчилж мэдээгүй, нөгөө талаас хэргийн газарт үйлдэлд нь очиж гардаж үйлдээгүй учраас үйлдлийн хэлбэр хэмжээ, санаа зорилго, нөхцөл байдлаас хамаарч уг зүйл ангийг хүндрүүлэн үзэх ямар ч боломжгүй байна гэж үзэж байна. ... тээврийн хэрэгслийг заавал энэ үйлдэлд ашиглах боломжтой байсныг мэдсэн байх боломжтой гэсэн хийсвэр сэтгэхүйгээр хүний эрхийг хүндрүүлэх нөхцөл байхгүй. ...уг үйлдэлд машин техник, механизм ашигласан гэж үзэх хууль зүйн нөхцөл боломжгүй учраас тээврийн прокурорын газраас Н.Нын үйлдэлд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх саналыг гаргаж байна ...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Энэ гэмт хэрэг төгс үйлдэгдэж дууссан үе нь С.Эын эзэмшилд байсан...тээврийн хэрэгслийг ашиглан вагон дээрээс буулгасан жоншийг ачиж авснаар дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах,худалдан борлуулах бололцоо бүрдсэн байна. Вагоноос жонш авах санаачлагыг Б.О гарган улмаар уг жоншыг вагоноос буулгахад бусдад мэдэгдэхгүй авах үүднээс Н.Нод галт тэрэг найруулах буюу жонштой галт тэргийг өөр зам дээр олны хөлөөс зайдуу газар тавих захиалга өгснийг Н.Н биелүүлсэн бөгөөд хүний хүчээр даахааргүй жоншийг тээврийн хэрэгсэл ашиглан уг газраас холдуулан зарж борлуулан ашгаасаа тодорхой хэмжээний мөнгө өгсөн нь түүнийг хулгайн хэргээс гадна машин механизм ашигласан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнд мөн санаатай нэгдэж байгааг илэрхийлнэ. Хэдийгээр шүүгдэгч Н.Н нь С.Э гэх хүний тээврийн хэрэгслийг ашигласан болохыг мэдээгүй гэх боловч жонш зарж ашиг олох талаар анх тохиролцож байгаа болон жонш зарсан ашгаас авч байгаа үйл баримтаас дүгнэхэд Н.Н нь төмөр замын талбайгаас жоншоо авч бусдад зарахад машин механизм ашигласан болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэнээс гадна хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхэд жонш ачсан вагоныг өөрийн эрхэлж байсан ажлынхаа эрх хэмжээнд өөр зам дээр тавьж байршуулан бусдад давуу байдал үүсгэн хулгайлах нөхцөл боломжийг бий болгосон идэвхтэй үйлдлээрээ оролцсон нь тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг дүгнэхэд шүүгдэгч Н.А нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн 6 удаагийн хулгайн үйлдэлд оролцохдоо 4 удаагийн үйлдэлд өөрийн гэртээ буюу Айраг сумын Уурхайчины 306 тоотоос нөхөр С.Э нь ГовьСүмбэр аймаг руу жонш борлуулахаар явах замдаа авч явсан, 2 удаагийн үйлдэлд жонш авахаар төмөр зам руу явах үед нь хамт явж тээврийн хэрэгсэл дотор сууж байгаад ГовьСүмбэр аймаг руу жоншоо борлуулахаар явахад нь хамт явсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Н.А нь нөхөр С.Эыг бусадтай тохиролцон хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж байсан, мөн шүүгдэгч О, Н нарыг гэрт нь ирж жонш хулгайлах талаараа нөхөр С.Этай ярилцаж тохиролцоход байлцсан,хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Н.Аг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдэж түүнээс ашиг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Нод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 6 сарын хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс 4татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хюьндай Маяти маркийн, .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн М.Иын нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх боловч гэрч В.О, М.И,шүүгдэгч С.Э нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийг М.Иаас В.О худалдан авсан болох нь тогтоогдож байна. Иймд уг тээврийн хэрэгслийг эзэмшигч В.Од буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 16,105,573 төгрөгийг шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нараар хувь тэнцүүлэн тус бүр 4,026,393 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах ,
Шүүгдэгч нар нь 6 удаагийн үйлдлээр нийт 28 тонн 926 кг жонш тушааж 17,560,000 төгрөгийг /а/ 3 тонн 900 кг 1 кг-ийг 700,000 төгрөгөөр,
б/ 4 тонн 250 кг 1 кг-ийг 700,000 төгрөгөөр
в/ 7 тонн 450 кг 1 кг-ийг 700,000 төгрөгөөр
г/ 5 тонн 500 кг 1 кг-ийг 800,000 төгрөгөөр
д,е/ 2 тонн 800 кг 1 кг-ийг 800,000 төгрөгөөр/ гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус орлого гэж үзэх үндэслээлтэй бөгөөд үүнээс хохирогч “Ариун флюор” ХХК-д 14,430,000 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус орлогоос хохирогч “Ариун флюор” ХХК-д төлсөн 14,430,000 төгрөгийг хасч үлдэх 3,130,000 төгрөгийг шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Н.Н нь өөрийн олсон хууль бус орлого болох 1,335,000 төгрөгийг хохирогч байгууллагын хохирол 14,430,000 төгрөгийг төлөхөд бүрнээр төлсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Ад холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.2 дугаар зүйлийн 1 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,
шүүгдэгч Н.Н, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,
шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.5 дугаар зүйлийн 1 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Н, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Нод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хюьндай Маяти маркийн, .... ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч В.Од буцаан олгож /шүүгдэгч С.Эын хашаанд байгаа/, тээврийн хэрэгслийн үнэ 16,105,573 төгрөгийг шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нараас хувь тэнцүүлэн тус бүр 4,026,393 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э нараас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 3,130,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 1,043,333 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН