Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 37

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Б.Өлзийбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б.Сандагдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өрлүүд овогт Буянхишигийн Сандагдоржид холбогдох 201507000218 дугаарын хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 24 настай, ам бүл 8, ээж, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой мужаан мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Найрамдалын хороо 5-6а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өрлүүд овогт Буянхишигийн Сандагдорж,

Шүүгдэгч Б.Сандагдорж нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Гранд гэх нэртэй бааранд хохирогч Т.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Сандагдорж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2015 оны 11 сарын 28-ны өдөр хохирогч Бат-Эрдэнэ өөрөө согтуу байсан. Намайг нойл орох гэхэд оруулахгүй байхаар нь хажуугаар нь дайрч орсон. Гэтэл намайг цамцны захаар боогоод татах үед нь би эргэж хараад хоёр цохиод гараад явсан. Би хохиролд 800.000 төгрөгийг бэлнээр нь төлсөн. Хохирогчтой дахиж холбоо бариагүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Т.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх 13-рт/, хохирогчийн 2 дахь удаагийн мэдүүлэг /хх 67-рт/, Д.Амгаланбаатарын шалгасан үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх 82-рт/ ял шалгах хуудас /хх 77-рт/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Хохирогч Т.Бат-Эрдэнийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 61-рт/, ял шалгуулах хуудас /хх 43-рт/ байгааг шинжлэн судлав. 

Шүүгдэгч   Б.Сандагдорж нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Гранд гэх нэртэй бааранд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой үл ялих зүйлээр шалтаглан хохирогч  Т.Бат-Эрдэнийг  зодож түүний биед хамар ясны далд хугарал, хамар зулгаралт гэмтэл учруулсан бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа  болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

       

Шүүгдэгч Б.Сандагдоржид холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Сандагдоржийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүх Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө  битүүмжлэгдээгүй, хохирогчид Т.Бат-Эрдэнэд 800.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б.Сандагдорж нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

   

 

 

                   

 

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрлүүд овогт Буянхишигийн Сандагдоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сандагдоржийг 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.                

3.Эрүүгийн хуулийн зрөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Сандагдоржид оногдуулсан 3 жил 5 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сандагдоржид оногдуулсан 3 жил 5 хоногийн  хорих   ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, засран хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Сандагдорж нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн  хуулийн  58  дугаар  зүйлд  заасан  журмыг  баримтлан  ял  оногдуулах  мөн

захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.            

6.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө  битүүмжлэгдээгүй, хохирогчид 800.000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй, ялтан Б.Сандагдорж нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй  зэргийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Сандагдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА