Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. /цахимаар/ Гэрч С., Ш.*******, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б., Д. /цахимаар/ Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******, Ц.******* нарт холбогдох 20200550099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: - Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, , мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын Агьт багийн хэсэг 9-4 тоотод оршин суух хаягтай, Завхан аймгийн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******,

- Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Ул суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын тоотод түр оршин суух хаягтай, Завхан аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Шүүгдэгч Т.******* нь Завхан аймгийн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.*******тай “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын 10,150,000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг Засаг дарга Ц.*******гээр дамжуулан байгуулуулж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон 7,105,000 төгрөгийн санхүүжилтээс 7,080,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтээс 2,640,000 төгрөгийг өөрийн болон бусдын дансанд шилжүүлэн авч “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч Ц.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын орлогч Т.*******ийн төрөл садны хүн болох Ш.*******тай “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын 10,150,000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг байгуулах үүргийг Б.*******т өгч, Ш.*******т давуу байдал олгож “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримтын талаар: Монгол Улсын, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаартай тушаалаар Үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлыг орон нутгийн, хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулан төсөвт өртөгт нь багтаан малчид, малчдын бүлэг хоршоодоор дамжуулан үр дүнтэй зохион байгуулах чиглэлийг өгсөн байна. /1-р хх-ийн 87-р хуудас/ Үүний дагуу Завхан аймгийн,, Завхан аймгийн сумын засаг дарга Ц.******* нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулах тухай” гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.8.2-т тэмцэх ажлыг малчид болон малчдын бүлэг, хоршооны гишүүдтэй хэлцэл хийж, мөрдөж ажиллахаар тусгасан байна. /1-р хх-ийн 225-228-р хуудас/ Гэтэл тус сумын засаг дарга Ц.******* нь уг ажлыг малчид, малчдын бүлэг хоршоодтой гэрээ байгуулахгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр /1-р ххийн 229-р хуудас/ нэг малчин буюу Ш.*******тай /засаг даргын орлогч Т.*******ийн ээжийн төрсөн дүү/ гэрээ байгуулсан дүр эсгэж /гэрээнд Ш.******* гарын үсэг зураагүй бөгөөд гэрээтэй огт танилцаагүй/ уг ажлын эхний 70 хувийн санхүүжилт 7,105,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 45 минутад Ш.*******ын дансанд орж ирсэн даруй буюу мөн өдрийн 10 цаг 09 минутад шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь түүний картыг ашиглан Завхан аймгийн Ул сумын ХААН банкны 581 дугаартай АТМ-ээс Х.*******гийн данс дуу 5,000,000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр 2,080,000 төгрөгийг авч, Үлдсэн хувийн санхүүжилтийг авахын тулд шүүгдэгч Т.******* нь сумын гурван багийн 15 малчин иргэнийг түр ажлын байраар хангаж, 7000 га талбайд үлийн цагаан оготнотой байгаль орчинд хоргүй аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан гэж хуурамч тайлан гарган хүргүүлж /1-р хх-ийн 2, 2-р хх-ийн 31-38, 57-62-р хуудас/ уг тайлангийн дагуу сүүлийн санхүүжилт 2,740,500 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 43 минутад Ш.*******ын дансанд орсноос нэг өдрийн дараа буюу мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 03 минутад 2,640,000 төгрөгийг шүүгдэгч Т.******* нь өөрийн данс руу шилжүүлэн авч /1-р хх-ийн 167-170-р хуудас/ “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын санхүүжилтийн 9,720,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь хувьдаа болон өөр бусад зүйлд зарцуулсан үйл баримт 20200550099 дугаартай эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: - Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймгийн сумын засаг даргаар, шүүгдэгч Т.******* нь Завхан аймгийн сумын засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.*******ийн ээжийн төрсөн дүү Ш.*******тай “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын 10,150,000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг хуурамчаар байгуулж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 7,105,000 төгрөгийн санхүүжилтээс 7,080,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн 2,740,500 төгрөгийн санхүүжилтээс 2,640,000 төгрөгийг Ш.*******ын дансаар шилжүүлэн авч “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 1. Мөрдөгчөөс Ш.*******, Х.******* нарын ХААН банкны ...тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга /1-р хх-ийн 167-170, 178-180- р хуудас/, Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарын ХААН банкны ...тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга /1-р хх-ийн 182-190, 214-218-р хуудас/ 2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 онд Завхан аймгийн сумын бэлчээрийн газар нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх чиглэлээр тус аймгийн, хөдөө аж ахуйн газарт 10,150,000 төгрөгийн санхүүжилт олгосон. сумын эрх бүхий албан тушаалтнууд нь хэдэн төгрөгөөр нь устгалын ажил хийсэн, хэдэн төгрөгөөр нь зориулалт бусаар зарцуулж хувьдаа завшсан эсэхийг танай газрын зүгээс шалгалтын ажиллагаа хийгээд тогтоох байх. Хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа ашигласан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, манай яаманд учирсан бодит хохирлыг нөхөн төлж өгнө үү гэж хүсэж байна. ...Хохирлын асуудлыг манайх тогтоогоогүй бөгөөд хууль хяналтын байгууллагаас холбогдох хяналт шалгалт, мөрдөн байцаах ажиллагаа явуулаад тогтоосон байгаа.” гэх мэдүүлэг /ххийн 135-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 3. Гэрч Ш.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сумынхаа Засаг даргын Тамгын газар луу орж оготно устгалын ажлыг би хиймээр байна, хийх гэсэн юм гэсэн саналыг тавиагүй. Намайг тухайн үед сумын төвд байхад ******* утсаар яриад хүрээд ир гэсэн. Ингээд намайг явж очоод уулзахад “үлийн цагаан оготно устгалын ажлыг та хийх үү” гэхээр нь “тийм ажил байвал хийе л” гэж хэлсэн. Би түүнээс биш ямар нэгэн санал тавиагүй. ...Би энэ гэрээг байгуулаагүй, бичиг цаастай холбоотой зүйл дээр миний хувьд гарын үсэг зураагүй, би энэ гэрээг одоо л харж байна. Би өөрөө хөдөө мал малладаг, сургууль соёл төгсөөгүй учраас бичиг цаасны асуудалдаа тааруу. Над руу тухайн үед ******* утсаар яриад та гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь би хөдөө явж байна чи миний өмнөөс зурчих гэж хэлсэн. ******* л байгуулсан байхаа. Би сайн мэдэхгүй байна. 2019 оны 06 сарын сүүлээр нутгийнхаа хуурай дүү , , нарын хамт очиж зөвхөн нэг өдөр л сарны суулт, утлага хийсэн. ...Хөндлөнгийн даваа гэх газарт хийгдсэн. Өөр газарт бол хийгдээгүй. Хөндлөнгийн даваанд нэг өдөр ажиллахад надаас мотоциклд хийсэн бензиний мөнгө л гарсан. Сумын захиргаанаас надад мөнгө, төгрөг өгөөгүй. Засаг дарга *******, орлогч ******* хоёр “намайг суман дээр дуудаад яваад очсон чинь“ та Хөндлөнгийн даваанд таньж мэддэг хүмүүсээ дагуулж очоод сарны суулт хийчих гэсэн. Тэгэхээр нь би 2 мотоциклтэй нутгийн хуурай дүү нар болох , бид гурав явсан. 2 мотоциклд бензин дүүргэж хийгээд явсан. Хөндлөнгийн даваа мод ихтэй газар учраас байгалийн унасан мод мөчрийг ашиглаад сарны суулт хийсэн. Мотоциклд хийсэн бензинийг миний бие өөрөөсөө мөнгө гаргаж хийсэн. ...Би тэр үед буюу ямаагаа самнаж дуусаад 2019 оны 05 сард Улаанбаатар хот руу явсан. Гэтэл тухайн үед над руу ******* утсаар яриад “дансанд чинь мөнгө орсон уу, наад мөнгийг чинь авах хэрэгтэй байна гэхээр нь картаа хаяад Хаан банкинд захиалсан байгаа” гэсэн чинь картыг чинь аваад мөнгө авчихмаар байна гэсэн. Тэгж хэлэхээр би “болдог бол банкин дээр очоод надтай яриулчих, би юу ч гэсэн хэлээд үзье” гээд Хаан банкны ажилтан тай утсаар холбогдуулаад “би өөрөө хотод явж байна, миний карт гарсан бол дүү *******ид өгчих” гэсэн. Тэгээд ямартай ч картаа авахаар болсон. Би хотод байсан болохоор ******* миний картыг аваад хаашаа, хэн рүү хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй. ...******* надад оготно устгалын ажилд зарцуулаарай гэж мөнгө төгрөг өгөөгүй. ...Би тэр үед буюу 2019 оны 12 сард Багануурт эхнэр, хүүхэдтэйгээ байсан. Тэгсэн над руу ******* утсаар яриад дансанд мөнгө орсон уу, наад мөнгөө над руу шилжүүлчих гэхээр нь би мобайл банк гэж мэдэхгүй болохоор эхнэр цуг байсан болохоор эхнэртээ хэлээд *******ийн данс руу шилжүүлсэн юмаа. Би эхнэр д чи энэ данс руу мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлээд шилжүүлсэн. Манай эхнэр нарийн ширийн асуудлын талаар мэдэхгүй байхаа. Энэ мөнгө орж ирэхээр нь миний хувьд 2019 оны 05 сард өөрөөсөө мөнгө гаргаад мотоциклд бензин хийсэн болохоор тэр мөнгөө авах ёстой гээд 100.000 төгрөгийг өөртөө зарцуулсан. Бусад мөнгийг буюу 2.640.000 төгрөгийг ******* рүү шилжүүлсэн. ******* бид хоёрын дунд мөнгө төгрөгийн өглөг авлаг байхгүй. ...Миний дансанд орсон мөнгөнөөс би хувьдаа ашигласан зүйл байхгүй. ******* буцаагаад авсан. Харин 2019 оны 12 сард орж ирсэн 2.740.000 төгрөгнөөс 100.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан нь үнэн. Гэхдээ би 2019 оны 06 сарын сүүлээр Хөндлөнгийн даваа гэх газарт өөрөөсөө 100.000 төгрөг гаргаж бензин тос хийсэн, цуг явсан хүмүүсийн хоол унд авахад зарцуулсан оготно устгалын ажлыг хийсэн. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлүүд/ 4. Гэрч С.ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид гурваас өөр хүн нэмэгдэж ирээгүй. ******* ******* 2 хэлэхдээ араас өөр хүн нэмэгдэж ирж ажиллана гэж байсан боловч намайг ажиллаж байхад лав ирээгүй. Миний барагцаагаар шургаа модоор 40-50 ширхэг сарны суулт хийж суурилуулсан. Ундааны саваар 60, 70 ширхгийг хийж суурилуулж хийсэн. Бид 3 дундаа нэг хөрөө авч явсан бөгөөд тэр хавиар оготны 20, нүх утсан. Үүнээс өөр ажил хийгээгүй. Тэр 2 уг нь тайлангаа тавих ёстой байгаа зураг хөрөг авна гээд ажил хийж байгаа байдлаа гар утсан дээрээ аваад байсан юм. Цалинг чинь ажил дуусахаар өгнө гэж байсан боловч өгөөгүй. *******гээс хэдэн төгрөгийн цалин өгөх юм бэ гэж асуугаагүй, ажил дуусаад өгчих байх гээд зөндөө харсан гэхдээ мөнгө цаас өгөөгүй одоо болтол өгөөгүй. ...Би дээрх өгсөн мэдүүлэгтээ *******, ******* хоёроос ямар ч мөнгө цаас аваагүй гэж хэлсэн. Надад харуулж байгаа хүснэгтэн дээр миний нэрний ард 360.000 төгрөг гэж бичээд гарын үсэг зурсан байна. Би гарын үсгээ гээд бичдэг. Миний гарын үсэг биш байна. Би 360.000 төгрөг аваагүй. Ямар учиртай миний гарын үсгийг дуурайлгаж зурсан эсэхийг мэдэхгүй байна. ...2020 онд Ц.******* дарга оготно устгалын ажлын цалин гэж 450,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлүүд/ 5. Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай суманд 2019 онд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах 10 сая төгрөгийг сумын төрийн санд шилжүүлсэн байдаг юм байна лээ. Оготнотой тэмцэх ажил манай суманд дорвитой тэмцсэн зүйл байхгүй. Сумын Засаг даргын орлогч *******ийн төрсөн ээжийнх нь дүү болох ******* гэж хүний данс руу уг мөнгө шилжиж орсон байдаг юм. ******* нь оготнотой тэмцэх, устгах ямар нэгэн ажил хийгээгүй. үүнийг сайн мэдэж байгаа. Би энэ талаар болон сумын хурал дээр оролцсон хүмүүсээс сонссон. Манай сумын хурал 2019 оны 12 сарын сүүлээр болсон юм. Уг хурал дээр Засаг дарга, орлогч зэрэг сумын удирдлагууд хурал дээр оролцсон юм. Уг хурал дээр манай сумын иргэд бүгд энэ талаар хэлээд шүүмжилсэн байдаг юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12- 13-р хуудас/, 6. Гэрч П.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 сарын үед нөхөр *******, хүүхдүүдтэйгээ Багануурт байсан юм. Гэтэл ******* энэ данс руу 2.640.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би нөхрөөсөө олон таван юм ч асуугаагүй, ноолуур ноосных нь мөнгө орж ирээд хүн лүү шилжүүлж байгаа л юм байх гэж бодоод утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Манай нөхөр ******* бусдад өглөг авлага байхгүй, бид хэд мал ахуйгаа зарж борлуулна, ноолуур ноосоо тушаагаад мөнгө цаастай болчихдог болохоор бусдаас өр зээл авсан, бусдад мөнгө төгрөгийн өглөг авлага байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн - 33-р хуудас/, 7. Гэрч Н.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... сумаас манай ХХААГ-т хийгдсэн ажлын танилцуулга, материалыг намайг хөх хот руу явахаас өмнө 8 сар жаахан гаргаад ирүүлж байсан. Ингээд би сумдаас ирүүлсэн танилцуулга, материалыг цуглуулаад, хөдөө аж ахуйн яам руу нийлүүлээд хүргүүлсэн байдаг. сумаас манайд ирүүлсэн танилцуулга материалаас нь харахад оготно устгалын ажил хийгдсэн гэж ойлгогдож харагдахаар байгаа. Манай газрын зүгээс тухайн суманд ч гэлтгүй 5 сумдад өдөр тутамд нь хяналт тавьж чадаагүй болохоор бодитой хийгдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. ... сумын тухайд өнгөрсөн жилийн санхүүжилтээр оготно устгалын ажил хагас, дутуу хийгдсэн гээд нутгийн иргэд болон танай газраас уг асуудлыг шалгаж байгаатай холбогдуулан мэдээлэл авсан. Тэрний хүрээнд би сумын удирдлагуудад нөхөж хийх үүрэг чиглэл өгсөн. Өнгөрсөн жилд хэдэн төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн, хэдэн төгрөгийн санхүүжилтээр хийгдээгүй гэдгийг миний хувьд мэдэх зүйл алга. Ирүүлсэн танилцуулга материалаас харахад бүх мөнгөөр хийгдсэн мэт харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-71-р хуудас/, 8. Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны хавар санагдаж байна яг хэзээ байсныг нь сайн санахгүй байна. Манай нутгийнхан гэж хочилж дууддаг ******* нь манай сумын төвийн ХААН банкинд виза картаа гээсэн гээд шинээр захиалсан байсан. Гэтэл манай сумын орлогч дарга ******* нь намайг ажил дээр байхад орж ирээд “******* ахын виза картыг авах гэсэн юм. Өөрөө хотод байгаа картаа хаяад танай банкинд шинээр авах гээд захиалсан гэж байна” гэхээр нь “бусдын картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй өгөхгүй ээ *******аас өөрөөс нь юу ч гэсэн асууна гээд *******тай утсаар холбогдоод картыг өгчих” гэсэн. Картны эзэн нь өөрөө тэгж хэлсэн болохоор *******ид *******ын виза картыг өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64-р хуудас/, 9. Гэрч Х.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би энэ дансыг эзэмшдэг. Миний Хаан банкны данс мөн. ...Би Хаан банкны Ул салбарт 2017 оноос хойш одоог хүртэл харуулаар ажиллаж байгаа юмаа. Би одоо яг хэзээ гэдгээ сайн санахгүй байна. Нэг өглөө би Хаан банкин дээр /ажил/ ирээд байж байтал ын хамаатных нь дүү гэх ******* орж ирээд “мэнд ус мэ, чамд виза карт байна уу, би картаа мартчиж, карт руу чинь мөнгө хийгээд шилжүүлэг хийх гэсэн юм гэхээр нь би “өө тэгээ, тэг” гээд зөвшөөрсөн. Тэгээд би *******ид дансны дугаараа өгтөл миний данс руу 5.0 сая төгрөг шилжүүлсэн. Би ажил дээрээ байсан, манай ажлын залгаа зааланд Хаан банкны АМТ-үүд байдаг болохоор ******* миний картыг уншуулаад хэд хэдэн хүмүүс рүү гүйлгээ хийгээд, бас бэлнээр мөнгө аваад байсан. Яг хэдэн төгрөг аваад, хэд гэсэн дугаарын данс руу гүйлгээ хийгээд байсныг нь мэдэх зүйл алгаа. Би *******ид зөвхөн картаа л ашиглуулсан юм. Би энэ гүйлгээг хийгээгүй, ******* миний картаар хүмүүс рүү мөнгө шилжүүлмээр байна, картаа мартсан байна гэл үү, ямар ч байсан карт байхгүй гэсэн тайлбар хэлээд байсан. Миний хувьд , гэж хүмүүсийг танихгүй ээ. Тэгээд шилжүүлэг хийсний дараа 2 удаагийн үйлдлээр картнаас мөнгө аваад явсан. ...Би нарийн, ширийн зүйлийн талаар хэлж мэдэхгүй байна. Миний хувьд *******той нэг нутаг усны, 10 жилдээ сумын дунд сургуульд сурдаг байсан, урд өмнө барилга дээр цуг ажилладаг байсан гэдэг утгаар бид хоёр бие биенээ сайн танина. Харин ******* /хоч / *******ийн ээжийнх нь төрсөн дүү нь байгаа юм. Тэр өдөр намайг ээлжид гарч байхад орж ирээд “би картаа мартчихаж, карт чинь байвал мөнгө хийгээд гүйлгээ хийчихье тэгэхүү” гэхээр нь би *******ид картаа ашиглуулсан юмаа. сумын Засаг дарга *******тэй цуг орж ирсэн. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111-р хуудас/, 10. Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай аймгийн ХХАА-н газарт үлийн цагаан оготно устгалын эхний 70 хувь буюу 39.200.000 төгрөгийг 2019 оны 04 сарын -ны өдөр шилжүүлсэн бөгөөд санхүүжилт орж ирсний дараа газрын зүгээс сумдуудад хувиарлалт хийж улмаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр суманд гэрээний дагуу 70 хувийг буюу 7.105.000 төгрөгийг ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс руу шилжүүлсэн байгаа. ...Ингээд хувь шилжигдэж орж ирсний дараа сумуудад хуваарилж өгөхдөө суманд үлдсэн 3.045.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Засаг даргын Тамгын газрын данс руу шилжүүлсэн байна. сумаас оготно устгалын ажлыг гардан гүйцэтгэсэн иргэнд 2.740.500 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь орлогын албан татварын 10 хувийг нь суутгаад шилжүүлсэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/, 11. Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “... сумын ЗДТГ-т олгосон эхний 70 хувийн санхүүжилтээр оготнотой тэмцэх, устгалын ажлыг 100 хувь хийж дууссаных нь дараа үлдэгдэл хувийг нь шилжүүлэх ёстой байсан. сумаас ирүүлсэн тайлан, мэдээг нь манай газрын зүгээс хүлээж аваад үлдэгдэл хувийн санхүүжилтийг нь шилжүүлсэн байна.” гэх мэдүүлэг /ххийн 91-92-р хуудас/ 12. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Аймгийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ хийгдсэний дараа Засаг дарга ******* намайг ******* гэж хүн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг гардаж хийхээр болсон шүү. Энэ хүнтэй давхар гэрээ хийгээрэй гэхээр нь сумын иргэн *******тай гэрээ байгуулсан. ...Санхүүжилтийг олгохоос өмнө эхний санхүүжилтийн явц, байдлын танилцуулга, оготно устгах ажил бүрэн хийгдсэн байхаар тусгасан байсан учраас манай сумын төрийн сангийн дансанд мөнгө байвал шууд татчих байх гээд ******* *******ын өмнөөс тайлан бичиж өгсөн юм.” гэх мэдүүлэг хх-ийн 126-127-р хуудас/, 13. Гэрч О., Л., С., Н., Ч.нарын 2019 онд Завхан аймгийн суманд оготно устгалын ажил хийгдээгүй талаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 онд сумын нутаг дэвсгэрт оготно устгалын ямар нэгэн ажил хийгдээгүй. Харин 2020 оны 05 дугаар сард бүх нийтийг хамарсан оготно устгалын ажил хийгдсэн” гэх мэдүүлэг /2-р ххийн 3-10-р хуудас, 16-р хуудас/, 14. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 233-249-р хуудас, 2-р хх-ийн 1-2-р хуудас/, 15. Шүүгдэгч Т.*******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аймгийн, хөдөө аж ахуйн газраас манай сумтай байгуулсан гэрээний талаар мэдэхгүй, ямартай ч байгуулсан гэдгийг нь оготно устгалын ажил эхлэхээс өмнө мэдсэн. Засаг дарга ******* оготно устгалын ажлыг малчид, хоршоо, бүлгээр гардан гүйцэтгүүлнэ гэж ярьж байсан. Ингээд миний төрсөн эх гийн төрсөн дүү ******* ах “Над руу тухайн үед утсаар яриад *******тэй холбогдож ярьсан, суманд оготно устгах ажил хийгдэх гэж байгаа юм уу” гэхээр нь оготно устгалын ажил зохион байгуулах гэж байгаа гэж түүнд хэлсэн. Тэрнээс хойш 5 дугаар сарын сүүлээр ******* оготно устгалын санхүүжилт ороод ирсэн. Чи ******* ахтайгаа холбогдоод хэлээрэй гэсний дагуу *******тай утсаар холбогдоод таны дансанд оготно устгалын мөнгө шилжигдэж орсон уу гэсэн чинь тиймээ мөнгө орсон гэсэн. Тэгэхээр нь би наад мөнгийг чинь авах хэрэгтэй байна гэхэд ах нь Улаанбаатар хотод эмчилгээний ажлаар явж байна, аймагт очих боломжгүй байна гэсэн. ******* ах би картаа хаяад банкин дээр захиалчихсан байгаа, бараг гарчихсан байгаа байх очоод авчих гэсэн. Тэгэхээр нь би сумынхаа Хаан банкны ажилтан эгчтэй уулзаад ******* ахын виза картыг авсан. Карт авсны маргааш нь билүү, тэр өдрөө билүү сайн санахгүй байна, дарга бид хоёр аймгийн төвийн Хаан банкин дээр очиход манай нутгийн залуу ******* гэж залуу банкин дээр таарсан. Тэгэхээр нь би картыг чинь ашиглаад мөнгө гаргаж авах гэсэн юм аа гэж гуйгаад ******* ахын картнаас *******гийн карт руу шилжүүлээд эхлээд 5 сая төгрөгийг, дараа нь залгуулаад 2.080.000 төгрөг нийт 7.080.000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан. *******гийн картыг ашиглаж АТМ-ээс гаргаж авсан мөнгөнөөс “Хаврын баяр арга хэмжээ”-нд тэмцээнд оролцогчдын мандат авсан мөнгө төгрөгийг хүмүүсийн данс руу шилжүүлсэн. Ерөнхийдөө ихэнх гүйлгээ юмыг нь дарга өөрөө шилжүүлсэн. ...Аймгийн хөдөө аж ахуйн газраас манай сумаас оготно устгал хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргаж өгөхийг шаардахаар нь оготно устгал хийгдсэн ажлын тайлангаа бүрдүүлэхдээ нэр бүхий хүмүүсийн нэрсийг зохиож бичээд, мөнгө авсан, цагийн бүртгэл дээр нь би өөрөө гарын үсэг зураад материалаа хүргүүлсэн асуудал байгаа. Ингээд энэ жилийн хавар 5 сарын 3, 4-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд бүх нийтээр хийгдсэн оготно устгалын ажлыг өнгөрсөн жилийн дутуу үлдээсэн материалуудаар нөхөж хийсэн байгаа. ...******* ахтай манай сумаас хэн хийснийг мэдэхгүй байна. Би гэрээн дээр гарын үсэг зураагүй, хэн байгуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. ...Тэр тайлан дээр бичигдсэн байгаа хүмүүс оготно устгалын ажилд оролцоогүй, , ******* болон ******* ахын дагуулж ирсэн танихгүй 2 залуу л ажил хийсэн. Бид хэд л Хөндлөнгийн даваанд 2 өдөр ажилласан. Бусад хүмүүсийн нэрсийг би өөрөө зохиож бичээд гарын үсэг зурчихсан юм. Тухайн тайланг гаргахын өмнө би даргаас оготно устгалын ажилд оролцсон хүмүүсийн нэрсийг яаж гаргаж өгөх юм бэ гэхэд чи өөрөө мэ 10-15 хүн бичээд өгчихөө гэхээр нь 14 хүний нэрсийг зохиож бичээд тайлан гаргаж өгсөн. Нэрс дотор , ******* ах 2 ажилд оролцсон бусад хүмүүсийг зохиогоод биччихсэн юм. Хүн бүрт 360.000 төгрөг олгосон гэх танилцуулга нь худлаа, ******* бид 2 үлдэгдэл хувь санхүүжилтээ авахын тулд хуурамч тайлан гаргаж өгсөн юм. ...2 сая орчим төгрөгөөр оготно устгалд ашиглах шургаа, банзнууд худалдаж авсан, алх, хадаас, хүрз, жоотуу, ажлын бээлий зэрэг зүйлүүд мөн хоол хүнсээ хэд орчим төгрөгөнд авсанаа санахгүй байна. Хоол хүнс, хүрз, жоотуу алх, хадаас авсан зардал нь 2 сая төгрөгөөс тусдаа зарцуулалт юм аа. ...Үлдэгдэл хувь 2019 оны 12 сарын үед ******* ахын данс руу орсон байх ёстой, чи ах руугаа яриад асуучих, мөнгө орсон бол ахаасаа авчих гэхээр нь ******* ахтай холбогдоод “таны данс руу мөнгө орсон уу” гэсэн чинь шилжигдэж орж ирсэн байна гэхээр нь даргын дансыг цээжээр мэдэхгүй байсан болохоор өөрийнхөө дансаар шилжүүлж авсан. Мөнгөө шилжүүлээд авчихлаа гээд ******* даргад хэлсэн чинь 1.260.000 төгрөгийг над руу шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь *******н данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 1 сая 0 орчим мянган төгрөгийг *******гээс “даргаа одоо өвөл болчихсон хаашдаа оготно устгалын ажил хийгдэх боломжгүй юм чинь энэ мөнгөө надад зээлчхээч би 2020 оны хавар оготно устгалын ажил эхлэхээс өмнө гаргаад нөхөөд хийчихье” гэсэн чинь “за тэг, тэг” гэж хэлсэн. Уг 1.0.000 төгрөгийг би тухайн үед өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан нь үнэн. Ингээд энэ оны хавар буюу 05 сард аймгийн хэмжээнд оготно устгалын ажил хийгдэх үеэр аймгаас бензиний асуудлыг шийдэж өгсөн. Үүнийг тодруулж хэлбэл аймгийн захиргаанаас манай сумын ШТСтай гэрээ байгуулсан байсан. Уг ажлын үеэр манай сумаас нийт 11 ажлын хэсэг гарсан бөгөөд миний хувьд Онц багийн нутаг дэвсгэрийг ахлаж хариуцаж ажилласан. Миний хариуцаж авсан ажлын хэсэгт 20-25 ширхэг шургаа мод оногдсон. Шургаа модоор сарны суулт хийсэн, аймгаас шийдэж өгсөн шатахуунаар оготны нүхнүүдэд утлага хийсэн, малын сэг зэмийг газар ухаж ариутгал хийгдсэн. Өнгөрсөн жилийн хавар дутуу хийж үлдээсэн оготно устгалын материал, багажаар, мөн 2019 оны 12 сард санхүүжилт орж ирсний дараа 1сая 0 орчим мянган төгрөгийг тухайн үедээ даргаас асууж байгаад хувийн хэрэгцээндээ зарцуулаад, энэ хавар тэр мөнгөө өөрөөсөө нөхөж гаргаад гүйцээж хийсэн. ...Сүүлийн санхүүжилт буюу 2.740.000 төгрөгийг ******* ахын данс руу орсон байсан. ******* ахыг данс руугаа орсон мөнгийг миний данс руу шилжүүлчих гэхэд над руу 2.640.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. 100 гаран мянган төгрөгийг өөрөө авсан байх. ...Яагаад над руу 2.640.000 төгрөгийг шилжүүлснийг нь мэдэхгүй байна. ...Оготно устгалын мөнгөнөөс Тамгын газрын дарга *******т шан харамж байдлаар мөнгө өгөөгүй. Харин Засаг дарга ******* архивын өрөөний тавиурын 520.000 төгрөгийг ******* руу наад мөнгөнөөсөө шилжүүлчих гэхээр нь *******ын данс руу шилжүүлсэн. 520.000 төгрөгийг шилжүүлсний дараа ******* дарга архивын өрөөнд дахиад юм авах хэрэгтэй байна гээд байхаар нь 200.000 төгрөгийг оготно устгалын мөнгөнөөс бэлнээр өгсөн. ...Би энэ хэрэгт шалгагдахаас өмнө хууль эрх зүйн ямар ч мэдээлэлгүй, ойлголтгүй байсан. Хууль эрх зүйн мэдлэг дутуу байсны улмаас хууль зөрчсөн үйлдэл хийснээ хэрэгт шалгагдсаныхаа дараа мэдсэн. ...Тэр өдөр ******* бид 2 хоёулаа цуг явж байсан. Сумаас аймгийн төвийн Хаан банкин дээр ирэхдээ хүртэл цуг ирсэн бөгөөд ******* ахын картыг АТМ-д уншуулаад *******гийн данс руу би шилжүүлсэн, 2.080.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр би гаргаж авсан. Харин *******гийн дансаар гүйлгээ хийсэн нь ******* байх, би ямар ч байсан хийгээгүй. ******* ахаас мөнгө шилжүүлсний дараа ******* дарга луу утсаар яриад “ ******* ахаас мөнгөө авчихлаа” гэсэн чинь 1.260.000 төгрөгийг нь над руу шилжүүлчих гээд дансаа хэлэхээр нь түүний данс руу нь уг мөнгийг шилжүүлсэн. ...Буруу үйлдэл хийсэн гэдгээ ойлгож ухамсарлаж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 249-250, 4-р хх-ийн 1-8-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлүүд/, 16. Шүүгдэгч Ц.*******н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүнс хөдөө аж ахуйн газраас шуудангаар оготнотой тэмцэх ажлын гэрээ ирсэн. Гэрээг уншиж танилцаад гарын үсэг зурж баталгаажуулаад буцаагаад аймаг руу шуудангаар явуулсан. Уг гэрээн дээр оготнотой тэмцэх ажлыг малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлтэй гэрээ байгуулж хийлгүүлэх талаар тусгасан байсан. Манай сумын малчин ын ******* нь урд өмнө буюу 2014 онд оготно устгалын ажлыг хийж байсан туршлагатай хүн гэдэг утгаар нь түүнийг сонгоод *******тай гурвалсан гэрээ байгуулах болсон. Тухайн үед ******* хүрч ирээд уулзаж байсан санагдаад байна. Тамгын газрын дарга *******, *******тай хийх гэрээг бэлдэж орж ирээд танилцуулахаар нь батлаад буцаагаад өгсөн. Тухайн үед аймгийн хэмжээнд хаврын баяр болж таараад аймаг руу явахаар болсон хаврын баяраар 6 тамирчныг УБ хотоос авчрахаар болоод авчраад эрүүл мэндийн газрын буудалд байрлуулж тэмцээнд оролцуулсан. Эдгээр тамирчдыг сумынхаа нэрийн өмнөөс Тэмцээнд оролцуулаад буцаагаад явуулсан. Тэгээд оготны мөнгө тэмцээнээс хойно буюу 05 сарын 22-ны өдөр бил үү, 23-ны өдөр бил үү санхүүжилт нь манай сумын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжигдэж орж ирсэн. Тэгээд бид нар ярилцаад оготно устгалын ажилд 10-аад хүн цалинжуулж ажиллуулах, мөн хаврын баярт сумын нэрийн өмнөөс оролцох тамирчдыг цалинжуулах шийдвэрт хүрсэн. Хаврын баярт оготно устгалын мөнгөнөөс нилээдгүй мөнгө ойролцоогоор 3 сая орчим төгрөгийг зарцуулсан. Үлдэгдэл мөнгөөр нь оготно устгалын мөнгөнөөс материалаа бэл сумаас гэж залууг аваад Хөндлөнгийн даваанд 2 өдөр ажилласан. ...Хүнс хөдөө аж ахуйн газраас хийгдсэн ажлынхаа танилцуулга материалаа ирүүлэх талаар чиглэл өгөхөөр нь ******* тайлангаа бэл хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. Оготно устгалын үлдэгдэл материалуудаа аваад гэрийнхээ хашаанд буулгасан байсан. Аймгийн хөдөө аж ахуйн газраас оготно устгалын ажлаа үлдэгдэл цэгүүддээ хийгээрэй гэж хэлж байсан. Тэгээд намар өнгөрөөд өвөл болоод үлдэгдэл дутуу цэгүүддээ хийж чадаагүй юм. Харин энэ оны хавар 5 сард аймгийн хэмжээнд оготно устгалын ажил хийгдэх үеэр өнгөрсөн жил хийгдээгүй ажлаа нөхөж хийсэн. ...Яг хичнээн төгрөг зарцуулсан талаараа сайн санахгүй байна. Ямар ч байсан Оготно устгалын ажлыг нөхөж хийсэн. ...2019 оны хавар оготно устгалын мөнгөнөөс миний тооцоогоор 3 сая төгрөгийн бараа, материал, бензин шатахуун тослох материал авсан бөгөөд үүнээс 2 сая төгрөгийн бараа, материал, бензин тос, хоол ундыг тухайн үед оготно устгалын ажилдаа зарцуулсан. Уг ажлыг зөвхөн Хөндлөнгийн даваанд хийсэн. Үлдсэн 1 сая төгрөгийн бараа, материалаар хийгээгүй байж байгаад 2019 оны 12 сард хөдөө аж ахуйн газраас үлдэгдэл хувийг шилжүүлэхээр нь тухайн үед хэрэгцээндээ зарцуулсан байсан болохоор уг хувь буюу 2 сая 600 мянган төгрөгийг байлгаж байгаад энэ хавар нөхөж гаргаж хийсэн. Тэгэхээр энэ хавар оготно устгалд 3,600,000 төгрөгийн бараа, материал, шургаа мод, бензин, тос, хоол унд, багаж хэрэгсэлд зарцуулсан байгаа. ...Тамирчдын хөлс мөнгө дутаад, нэхэг *******оос над руу шилжүүлсэн байх. ...Хаврын баяр нэгдсэн арга хэмжээний үеэр УБ хотоос 6 тамирчин, үүнээс сагсан бөмбөгийн 4 тамирчин \эрэгтэй, эмэгтэй\ аймгаас 2 тамирчин нийт 8 тамирчныг сумын нэрийн өмнөөс тэмцээнд оролцуулсан бөгөөд оготно устгалын мөнгөнөөс 3 сая төгрөгийг зарцуулсан. УБ хотоос ирсэн 6 тамирчны ирж, очих замын зардал, хоолны мөнгө, аймагт ирээд 4 өдөр байрласан буудлын хөлс, сагсан бөмбөгийн тамирчдыг амжилт гаргасан гээд 1 тамирчинд 400,000 төгрөг, гар бөмбөгийн 2 тамирчинд замын зардал, замын хоолны мөнгөнд тус бүр 150 гаран мянган төгрөгийг өгч байсан юм. ...Аймгийн хөдөө аж ахуйн газраас оготно устгалын ажлын санхүүжилтийн олгосны дараа Тамгын газрын дарга ******* “архивын улсын шалгалт ирэх гээд байна, архивын өрөөнд тавиур, температур хэмжигч зэрэг байхгүй байгаа, манай сум хамгийн сүүлийн байранд орох гээд байна” гэхээр нь оготно устгалын мөнгөнөөс 720,000 төгрөгийг гаргаж өгсөн. 520,000 төгрөгийг *******оор шилжүүлсэн. ******* ямар мөнгө эсэх талаар нь мэдэхгүй байна. 200,000 төгрөгийг нь *******ын нөхөр оор дамжуулж бэлнээр өгсөн. Ингээд нийт 720,000 төгрөг дансаар шилжүүлсэн төгрөгийг архивын өрөөний тавиур, температур хэмжигч зэргийг аваарай гэж өгсөн. ..Уг нь бол тавиур, температур хэмжигч нь 520,000 төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь 520,000 төгрөгийг *******оор шилжүүлсэн. 200,000 төгрөг нь болохоор *******ын нөхөр ийн оготно устгалын ажилд авч ажиллуулсан ажлын хөлс нь юм. Тэгсэн чинь нь эхнэр *******таа өгчихсөн гэсэн. *******аас дараа нь асуусан чинь 200,000 төгрөгөөр архивын бор цаас авсан гэж тайлбарлаж байсан. ...Тиймээ үнэн, оготно устгалын мөнгө *******ын дансанд шилжигдэж орж ирсний дараа бид хоёр аймгийн төвийн Хаан банкны харуул ******* дээр очоод картыг нь ашиглаад мөнгө гаргаж авсан. Хэн хэн рүү хэдэн төгрөгийг шилжүүлсэн нарийн гүйлгээний талаар ******* мэдэж байгаа. ...6 сая гаран төгрөгийг оготно устгалын ажилд зарцуулсан бөгөөд үүнээс 1 сая төгрөгийн материал хадаас, лоом, жоотуу, бахь, 100 гаран ширхэг шургаа моднууд, шланк зэрэг материалууд нь сумын төв дээр манай гэрийн хашаанд байгаа. 3 сая төгрөгийг нь хаврын баяр, архивын өрөөний тавиур, температур хэмжигч авахад мөн *******т 100.000 төгрөгийг ажилдаа зарцуулаарай гэж өгсөн. ...Аймгийн төвөөс бахь, шланк, жоотуу, лоом, 2 ширхэг хөрөө худалдаж авсан санхүүгийн баримтууд нь байгаа, би гаргаж өгье. ...Өөрийн буруу үйлдэл хийснээ мэдэж байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /219-228-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авах болон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолсон байна гэж дүгнэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 11.1.9-д зааснаар “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж байх тул сумын засаг дарга, түүний орлогч дарга нь улс төрийн удирдах албан тушаалтанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан юм. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан. Шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын хувьд Завхан аймгийн сумын засаг дарга, орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын 10,150,000 төгрөгийн санхүүжилтийн ажлыг малчид, малчдын хоршоогоор дамжуулан хэрэгжүүлэх байтал засаг даргын орлогч Т.*******ийн ээжийн төрсөн дүү Ш.*******тай хуурамч гэрээ байгуулан уг ажлын эхний 70 хувийн санхүүжилт буюу 7,105,000 төгрөгийг Ш.*******ын дансанд орж ирсэн даруй шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь түүний картыг ашиглан Завхан аймгийн Ул сумын ХААН банкны 581 дугаартай АТМ-ээс Х.*******гийн данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр 2,080,000 төгрөгийг авч, Үлдсэн хувийн санхүүжилтийг авахын тулд шүүгдэгч Т.******* нь сумын гурван багийн 15 малчин иргэнийг түр ажлын байраар хангаж, 7000 га талбайд үлийн цагаан оготнотой байгаль орчинд хоргүй аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан гэж хуурамч тайлан гарган хүргүүлж тайлангийн дагуу сүүлийн санхүүжилт 2,740,500 төгрөг Ш.*******ын дансанд орж ирэхэд 2,640,000 төгрөгийг шүүгдэгч Т.******* нь өөрийн данс руу шилжүүлэн авч өөрсдөө хувьдаа болон өөр бусад хэрэгцээнд зарцуулсан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч Т.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх ёс зүй, зан суртахууны дутагдалтай байдал нөлөөлсөн бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын 10,150,000 төгрөгийн санхүүжилтээс эхний 70 хувийн 7,080,000 төгрөг, сүүлийн хувийн санхүүжилтээс 2,640,000 төгрөг нийт 9,720,000 төгрөгийг Ш.*******ын данснаас Х.*******гийн болон Т.******* өөрийн данс руу шилжүүлэн авч дараах байдлаар зарцуулсан байна. Үүнд: 1. Завхан аймгийн сумын засаг даргын тамгын газрын архивын тавиур болон архивт хэрэглэх эд зүйл худалдан авахад 720,000 төгрөгийг зарцуулсан, 2019 оны 05 дугаар сард Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулсан хаврын баяр урлаг, спортын арга хэмжээнд оролцсон тамирчдад 1,650,000 төгрөг, уг тамирчдын байрласан буудлын зардалд 180,000 төгрөгийг тус тус зарцуулж нийт 2,550,000 төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудал байх бөгөөд дараах байдлаар нотлогдож байна. - Архивын тавиур болон бусад эд зүйл худалдан авахад 720,000 төгрөгийг зарцуулсан нь гэрч Б.*******ын мэдүүлсэн: “...Архивын өрөөнд 2 ширхэг төмөр тавиур, темпратур хэмжигч 2 ширхэг, архивын бор хавтас, хаалганы цоож, үдэгчний эрмэн, архивын үдэгч утас зэргийг нийт 720,000 төгрөгөөр худалдан авсан. ...Ц.*******д тавиур, темпратур хэмжигч зэргийг өөрсдөөсөө мөнгө гаргаад захиалаад авчихсан гэсэн чинь “за за би аргалж олж өгье” гэж хэлээд Т.*******оор миний данс руу 520,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Ц.******* оготно устгалын мөнгөнөөс тавиур, дулаан хэмжигчийн чинь мөнгийг гаргаж өгсөн шүү гэж хэлж байсан. Тэрнээс өмнө нь надад энэ талаар хэлээгүй ээ. 200,000 төгрөгийг 520,000 төгрөг дансаар орж ирсний хэд хоногийн дараа Ц.*******гээс бэлнээр аваад аймгийн төвийн бичиг хэргийн дэлгүүр, барилгын материалын дэлгүүрүүдээс дулаан хэмжигч, үдээсний машины эрмэн, утас зэрэг жижиг, сажиг зүйлийг авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-129-р хуудас/, Гэрч Б.*******, шүүгдэгч Т.******* нарын ХААН банкны дансныхуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга /1-р хх-ийн 182-188, 207- 211-р хуудас/, Мөрдөгчийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыгхавтаст хэрэгт тусгах тухай тогтоол болон архивын тавиур, бусад зүйл худалдан авсан санхүүгийн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 131-339-р хуудас/ зэрэг нотлох баримтаар, - Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулсан хаврын баяр урлаг, спортын арга хэмжээнд оролцсон тамирчдад 1,8,000 төгрөг зарцуулсан нь гэрч О.ийн мэдүүлсэн: “...2019 оны 05 сарын эхээр тус сумын засаг дарга Ц.******* гэж залуу над руу утсаар яриад “манай аймагт сагсан бөмбөгийн тэмцээн болох гээд байна. Чи 2, 3 хүн дагуулж хүрч ирээд манай сумын нэрийн өмнөөс тоглоод өгөөч. Цалин мөнгийг чинь өгнө” гэхээр нь Улаанбаатар хотоос Хэнтий “” багийн тамирчин Ц., сургуульд тоглодог байсан гэх охинтой ажлын нь нэг охины хамтаар дөрвүүлээ Завхан аймаг руу явсан. ...Тэгээд дараа нь 650,000 төгрөгийг хотод ирсний дараа шилжүүлсэн. ...Очоод бид нарыг 3 өдөр буудлын мөнгө, хоол ундны мөнгө төгрөгийг бүгдийг нь сумаас даасан. Бид дөрөвт сумын захиргаанаас хүн тус бүрийн 400,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг, үүн дээр УлаанбаатарЗавхан, Завхан-Улаанбаатар хотын ирж, очих замын зардал, замын хоолны мөнгө гэж нэг хүний 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг /1-р ххийн 115-116-р хуудас/, Гэрч Х.*******гийн ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулгааар 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр /үлийн цагаан оготно устгах ажлын санхүүжилт орсон өдөр/ О.ийн данс руу 650,000 төгрөг, Д.гийн данс руу 1,000,000 төгрөг “хөлс” гэсэн утгаар шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 178-180-р хуудас/, Гэрч З.ийн мэдүүлсэн “...Хаврын баярын арга хэмжээний үеэр сумын удирдлагууд манай эрүүл мэндийн газрын 2 давхарын амралтын өрөөнд 6 хүнийг 3 өдөр байрлуулсан. ...Засаг дарга Ц.******* гэх залуу төлбөр мөнгийг чинь өгнөө гэж хэлээд өгөхгүй явсаар нилээд удсан. тэгээд 5 сарын 22-ны өдөр надад авчирч өгөхөөр нь би өөрийнхөө хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бүртгэж авч байсан юм. 1 хүнийг өдрийн 10,000 төгрөгөөр 3 хоног байрлуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151-р хуудас/, Тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 152-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. 2. Үлийн цагаан оготно устгалын ажил 2020 оны 05 дугаар сард Завхан аймгийн бүх сумдын хэмжээнд зохион байгуулагдсан байх бөгөөд аймгийн засаг даргын тамгын газраас суманд 2,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Уг санхүүжилтийг олгохдоо сумын нэмэлт санхүүжилтийн дансаар шилжүүлээгүй, оготно устгалын ажил бодитой хийлгүүлэх үүднээс шууд бензин, шатах тослох материал болгож өгсөн байна. Мөн 2020 оны санхүүжилт дээрээ өмнөх оны ажлын үлдэгдэл санхүүжилтээ нэмж хийх чиглэл өгснөөр тус суманд оготно устгалын ажлыг зохион байгуулсан байна. Энэ нь гэрч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 68-71-р хуудас/ Өөрөөр хэлбэл оготно устгалын ажлын бензин, шатах тослох материалаас бусад гарсан зардлыг шүүгдэгч Т.*******, Ц.******* нар 2019 оны оготно устгах ажлын санхүүжилтээс гаргаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Завхан аймгийн сумын засаг даргын тамгын газрын санхүүжилтээс огогтно устгалын ажилд зарцуулсан гэх санхүүгийн баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд 2020 оны 05 дугаар сард оготно устгалын ажилд оролцсон иргэдээс хүнс болон ямар нэг байдлаар өөрсдөөс нь зардал гараагүй талаар мэдүүлсэн байна. Иймд оготно устгалын ажилд хэрэглэх багаж хэрэгсэл худалдан авахад 1,7,000 төгрөг /2-р хх-ийн 67-68-р хуудас/, уг ажилд оролцсон иргэдийн хүнсэнд 490,200 төгрөг /4-р хх-ийн 33, 194-р хуудас/, Сар шувууны суулт босгох шургаа мод 260,000 төгрөгөөр худалдан авсан нь гэрч С.ийн “...Оготно устгалын ажилд зарцуулсан бензин, шатахуун тосыг сумын захиргаанаас юм уу, эсвэл аймгаас юм уу манай сумын шатахуун түгээх станцтай гэрээ байгуулсан юм шиг байсан. Ямар байсан улсын төсвөөр л бензин, тосыг олгосон. Харин шургаа моднуудыг манай сургуулийн түлээний хашаан дотор байсан 1 ширхэг шургаа моднуудын ачаад оготно устгалын ажлыг гардан гүйцэтгэж байсан 3 бүлэг, багт хуваарилж өгсөн. Сумын засаг дарга Ц.******* энэ жилийн оготно устгалын ажил эхлэхээс өмнө манай сургуулийн түлээний хашаан дотор байсан 1 ширхэг өгөршөж, эмтэрсэн хуучин шургааг тус бүрийг 2000 төгрөгөөр нийт 260,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь надад бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/, Гэрч С.ид 2019 онд оготно устгалын ажилд 2 өдөр ажилласан цалин 350,000 төгрөгийг 2020 онд нөхөн олгосон нь түүний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нийт 2,407,700 төгрөгийг оготно устгалын ажилд зарцуулсан болох нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин гэрч Ш.******* нь 2020 онд 2,700,000 орчим төгрөгийг шүүгдэгч Ц.*******гээс авч оготно устгалын ажлыг хийсэн гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ц.*******, Т.******* нараас “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” ажлын санхүүжилт 9,720,000 төгрөгийн нэхэмжлэлээс зориулалт бусаар сумын засаг даргын тамгын газрын төсөвт зарцуулсан 2,550,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, оготно устгах ажилд зарцуулсан 2,407,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4,762,0 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж буюу шүүгдэгч тус бүрээс 2,381,150 төгрөгийг гаргуулан, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хөтөлбөр арга хэмжээ санд олгохоор шийдвэрлэв. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.*******, Т.******* нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөрсдийн хийсэн үйлдлээ буруу гэдгээ ойлгож байгаа бөгөөд харин уг оготно устгалын ажилд зарцуулах хөрөнгийг 2020 онд өөрсдөөсөө үлдсэн бүх мөнгийг гаргаж санхүүжүүлэн уг ажлыг зохион байгуулсан гэсэн. Үүнийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ илэрхийлж байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь: “...Өөрийн үйлдлийн буруу гэдгээ ойлгож байгаа гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв. Шүүхээс Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан 2,381,150 төгрөгийг /хоёр сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирлоо тус бүр нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээний зохицуулалт юм. Харин шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул тэдний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тус бүр 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно” гэсэн тул шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******, шүүгдэгч овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй .

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 5 сарын хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 9,720,000 төгрөгийн нэхэмжлэлээс зориулалт бусаар сумын засаг даргын тамгын газрын төсөвт зарцуулсан 2,550,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, оготно устгах ажилд зарцуулсан 2,407,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******гээс 2,381,150 төгрөгийг, шүүгдэгч Т.*******оос 2,381,150 төгрөгийг тус тус гаргуулж, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хөтөлбөр арга хэмжээ санд олгосугай.

6. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ