| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч*******,
Шүүгдэгч*******
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******,******* холбогдох эрүүгийн 2124000920100 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******************
Шүүгдэгчийн биеийн байцаалт: **************
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ********************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мухартын өтөгийн Асганы ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 5,838 метр куб түлшний хуурай модыг бэлтгэж, сумын ойн санд 640.778 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч******* нь хууль бусаар бэлтгэсэн 2.688 метр куб модыг 10-33 ЗАВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мухартын өтөгийн Асганы ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 5,838 метр куб түлшний хуурай модыг бэлтгэж, сумын ойн санд 640.778 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-р хуудас/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мухарт гэдэг газар намаржиж байгаа юм. Намайг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Рашаант багт О гэх хүний хөрөө рамны тусгаарлалтын талбай дээр мод бэлтгэчхээд гэртээ ирэхэд манай гэрийн дээд талд ******* галын түлээний мод бэлтгэж айгаа гээд монгол барьчихсан байсан. Намайг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөрөө рамны модноос бууж ирэхэд манай гэрт ******* ирчихсэн байсан. Тухайн үед ******* надад ярихдаа өвлийнхөө галын түлээний модыг Мухартаас бэлтгэхээр ирсэн гэж хэлсэн юм. Би 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр мотоциклоор адуундаа явах замдаа *******ийн барьсан гэрт нь очтол гар дотор *******, Б гэж дууддаг залуугийн хамт орноосоо босоогүй. Байсан юм. Би эр үед гэрт галыг нь асааж түлж өгчихөөд тэр хоёртой жаахан юм. ярь сууж байгаад явж байсан. Намайг тэр өдөр гэрт байхад ******* галын модоо эндээ амар тайван хийж байна гээд ярьж байсан. Тэр үед *******ийн гэрийн гадаа урд талын хэсэгт Бонго юм уу Портер машины тэвш дүүрчихмээр хэмжээтэй 1,40-1,50 урттай, хуурай галын түлээний моднууд хураалгаастай байсан юм. ******* нь надтай төрөл садан учир манайхаар бараг өдөр болгон ирдэг байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* манайд ирсэн байх үедээ надтай юм ярьж байхдаа надад танай энэ Мухартаас өвлийнхөө галын түлээний модыг бэлтгэнэ модоо бэлтгэчихээд сумын төв рүү тээвэрлэх болохоор мод бэлтгэх эрхийн бичгээ авчихна гээд ярьж байсан. юм. Тэгэхээр ******* дээрх галын модоо яг бэлтгэх үедээ мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй байсан гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарын ойгоос бэлтгэсэн моднууд нь хуурай шинэс төрлийн 1.50 метрийн уртаар тайрсан хуурай галын түлээний моднууд байгаа юм. Бид нар тухайн үед ойгоос 2 пронтер галын түлээний модыг хамт нийлж бэлтгэсэн юм. Тэгээд бэлтгэсэн моднуудаа хувааж авахаар болоод тухайн үед******* ах өөрийнхөө автомашинаар модоо сумын төв рүү тээвэрлэж оруулсан юм. Харин миний авах ёстой галын мод Рашаант багийн нутаг Мухарын ам гэх газарт хураалгаастай байгаа юм. Бид нар ойгоос мод бэлтгэхдээ босоо мод унагаагүй дан унанги мод, үзүүр ёзоорыг ойгоос бэлтгэж байсан юм. Би өөрийнхөө улаан өнгийн бензинээр ажилдаг хөрөөг ашиглаж өөрөө хөрөөгөө барьж ойгоос мод бэлтгэсэн юм. Харин модыг ойгоос цагаалахдаа******* эзэмшлийн Хөх өнгийн Пронтер маркийн автомашинаар цагаалж байсан юм. Тухайн үед******* мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж байсан боловч би тухайн эрхийн бичгийг нүдээр үзэж хараагүй. Харин******* мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Миний зүгээс модонд явахаасаа өмнө******* тэнгэр муудахаас өмнө таны машиныг ашиглаад галын түлээний модоо бэлтгэмээр байна гэж хэлсэн юм. Тэгсэн******* тэгвэл эрхийн бичгээ аваад хамт гаръя би ч гэсэн галын модоо бэлтгээд авъя гэж хэлээд хамт явахаар болсон юм. Харин******* би галын мод хийх гэж байгаа талаар хэлээд******* хамт явахаар болоод тухайн газраас мод бэлтгэж байсан юм. Миний хувьд өвлийнхөө галын түлээнд ашиглах зорилгоор тухайн моднуудыг бэлтгэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,
Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын Рашаант багийн иргэн ******* 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр миний 88713466 дугаарын утас руу залгаад намайг машинаараа Идэр сум руу 2 адуу хүргээд өгөөч гэж гуйсан юм. тухайн үед би зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн Портер маркийн 10-33 ЗАВ улсын дугаартай автомашинаар ******* 2 адууг ачаад Идэр сумын төвд Болд гэх хүнд хүргэж өгч байсан. Намайг тухайн 2 адууг хүргэж өгөх үед ******* таны машин Мосттой юм чинь хоёулаа өвлийнхөө галын түлээний модыг Рашаант багийн нутаг Мухар гэдэг газраас хамт хийхүү гэхээр нь миний зүгээс хамт мод хийхээр болж зөвшөөрсөн юм. Тэгээд ******* бид хоёр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний өөрийн эзэмшлийн Пронтер маркийн 10-33 ЗАВ улсын дугаартай автомашинаар Рашаант багаас галын мод бэлтгэхээр хамт яваад Рашаант багт газрын нэрийг мэдэхгүй ******* эзэнгүй гэрт очиж хоносон юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр нөгөө гэрээ буулгаад миний машин дээр ачаад Рашаант багийн нутаг “ Мухар “ гэх газар аваачиж барьсан юм. Харин ******* бид хоёр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Рашаант багийн нутаг Мухарын өтөгний Асганы ар гэх газраас галын түлээний модыг бэлтгэж байсан юм. Харин******* гэх залуу 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой сумын төвөөс ганцаараа мотоциклоор хүрч ирээд тэгээд бид нар хамт мод бэлтгэж байсан юм. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхэд ******* өөрийнхөө цагаан өнгийн хөрөөг барьж тухайн моднуудыг тайрч бэлтгэж байсан юм. Харин миний хувьд өөрийнхөө Пронтер маркийн 10-33 ЗАВ улсын дугаартай автомашинаар уулнаас цагаалж байсан юм. Тухайн үед ******* дээрх моднуудыг 1.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн юм. Бид нарын ойгоос бэлтгэсэн моднууд шинэс төрлийн хуурай галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ дандаа унанги модноос тайрч бэлтгэж байсан юм. Бид нарын мод бэлтгэсэн газар нь шатсан ой байсан юм. *******,******* бид гурав тухайн газраас 2 “Пронтер” маркийн автомашин мод бэлтгэсэн юм.: Миний хувьд яг Мухарын өтөгний Асганы ар гэх газраас ******* хамт мод бэлтгэх үедээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан юм. Би ******* хамт модонд явахаас өмнө манай эхнэр Б.Э Рашаант багаас Бэлчир гэх газраас галын мод бэлтгэх №21-080083 дугаартай эрхийн бичиг авсан байсан юм. Харин тухайн үед миний машин эвдрээд дээрх эрхийн бичгээр би модоо бэлтгэж, тээвэрлэж чадаагүй юм. Тэгээд дараа нь ******* хамт мод бэлтгэхдээ дээрх No 21-080083 дугаартай эрхийн бичгээр би өөрийнхөө модыг тээвэрлэж сумын төв рүү оруулж байсан юм. Миний хувьд эрхийн бичиг гоожин авсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Би тэр газраас өөрийнхөө дээрх “Пронтер” маркийн автомашинаар 1 удаа тэвшээр дүүрэн мод тээвэрлэж сумын төвд гэртээ буулгасан. Би тухайн моднуудаа хөрөөдөж сажлаад хашаандаа хураасан байгаа. Тухайн үед хөдөө бид нарын байрлаж байсан гэрийн гадаа 1 машин галын түлээний мод үлдсэн тэр газартаа байгаа. Бид нар бие биендээ тус нэмэр болоод өвлийнхөө галын түлээний модыг бэлтгэх зорилгоор дээрх моднуудыг бэлтгэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* B.Б нарын зүгээс 2021 оны 10 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин******* эхнэр Э гэх эмэгтэй өөрийн нөхөр******* нэр дээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр надаас No 21-080083 дугаартай 3 метр куб түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан юм. Миний зүгээс тухайн эрхийн бичигт хяналтыг сайн тавьж чадаагүй учир эрхийн бичигт заасан модыг бэлтгэж оруулж ирсэн эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заасан газраас заагдсан хугацаанд тухайн бэлтгэх ёстой модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр модоо бэлтгэж, эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэн оруулж ирэх ёстой. Хориотой учир заавал эрхийн бичиг авч байж модыг бэлтгэх ёстой. Ойн тухай хуулиар хориотой учир нь иргэн хүн зөвхөн эрхийн бичигт заасан газраас л тухайн модоо бэлтгэх ёстой ойн тухай хуулиар зохицуулсан байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Түүнээс мод бэлтгэсний дараагаар эрхийн бичиг авч болохгүй. Тухайн газар байдаг бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй Рашаант багийн нутагт Бэлчир гэх газар байдаг. Тухайн газрууд нь хоорондоо 15-20 км зайд байдаг газрууд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,
Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* B.Б,******* нарын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 05-06-ний өдрийн хооронд надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Харин иргэн хүн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойн тухай хуулиар хориотой учир нь иргэн хүн зөвхөн эрхийн бичигт заасан газраас л тухайн модоо бэлтгэх ёстой ойн тухай хуулиар зохицуулсан байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Түүнээс мод бэлтгэсний дараагаар эрхийн бичиг авч болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх 49-50/,
Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумын төвөөс мотоциклоор ганцаараа Рашаант багийн нутаг Мухар гэх газарт найз ******* хамт галын түлээний модыг бэлтгэх зорилгоор очсон юм. Намайг тэр өдөр очих үед ************** гэх хүний хамт гэр барьчихсан хоёулхнаа байсан юм. Тэгээд*******, ******* бид гурав 2021 оны 10 дугаар сарын 06, 07, 08-ний өдрүүдэд Рашаант багийн нутаг Мухартын өтгийн Асганы ар гэх газраас галын түлээний мод бэлтгэж байсан юм. Тухайн үед ойгоос мод бэлтгэх үед ******* өөрийнхөө хөрөөг барьж моднуудыг 1,50 метрийн уртаар тайрч байсан харин миний хувьд хажуу талаас нь тус нэмэр болж ачилцаж өргөлцөж байсан юм. Харин модыг ойгоос цагаалахдаа******* ахын Пронтер маркийн 10-33 ЗАВ улсын дугаартай автомашинаар уулнаас цагаалж байсан юм. Бид нарын ойгоос бэлтгэсэн моднууд Шинэс төрлийн хуурай галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ дандаа унанги модноос тайрч бэлтгэж байсан юм. Харин мод бэлтгэсэн газар нь шатсан ой байсан юм. Бид нар тухайн үед ойгоос ойролцоогоор 2 пронтер автомашин болох хэмжээний модыг бэлтгэж байсан юм. Миний хувьд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Тухайн үед мод бэлтгэхэд ******* мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй модоо тээвэрлэх үедээ авна гээд яриад байсан юм. Харин******* ах мод бэлтгэх эрхийн бичгийг Галаа гэдэг байгаль хамгаалагчаас авчихсан байгаа гэж яриад байсан. Би тэр үед******* ахын мод бэлтгэх эрхийн бичгийг өөрийн биеэр үзэж шалгаагүй, өөрөө ч гэсэн надад үзүүлээгүй юм. Манай найз ******* 2021 оны 10 дугаар сарын 02, 03-ний үед надруу утсаар залгаад чи өвлийнхөө галын түлээний модыг бэлтгэсэн үү? Хэрэв бэлтгээгүй бол Мосттой “Пронтер” маркийн автомашин байна гэхээр би хамт мод бэлтгэхээр болсон юм. Тэгээд *******,******* нарын хамт дээрх галын түлээний модыг 10 дугаар сард ойгоос бэлтгэж байсан юм. Манай эхнэр Наранцацрал 89864647 ******* эхнэр Пүүжээ нар мэдэх байх.*******а ах машинаараа сумын төв рүү 1 удаа тээвэрлэсэн гэсэн харин ******* модоо хөдөөгөөс оруулж ирээгүй мод нь мод бэлтгэсэн газартаа байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 52-53/,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр******* 2021 оны 10 дугаар сарын эхний 10 хоногт Тосонцэнгэл сумын Рашаант багаас А гэдэг хүний хамт галын түлээний модоо бэлтгэнэ гээд өөрийнхөө “Пронтер” маркийн 10-33 ЗАВ улсын дугаартай автомашинаар явж байсан юм. Миний хувьд яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Манай нөхөр тэр үеэр хөдөө яваад 3-4 хоноод ирж байсан санагдаж байна. Манай нөхөр******* 2021 оны 10 сарын эхээр А гэх хүний хамт мод бэлтгэнэ гээд явах үедээ гэртээ өөрийнхөө машинаар 1 удаа галын мод тээвэрлэж ирээд хашаандаа буулгаад хөрөөдөөд сажилж хагалаад хурааж байсан бөгөөд одоо тэр мод нь манай хашаанд одоо байгаа. Тухайн моднуудыг манай нөхөр надад хэлэхдээ ******* гэх хүний хамт бэлтгэсэн гэж хэлсэн. Манай нөхрийн ойгоос бэлтгэсэн дээрх моднууд 1.50 метрийн уртаар тайрч хуурай галын түлээний моднууд байсан юм. Миний хувьд тэр А гээд байгаа хүнийг сайн танихгүй. Тэр А гэдэг залуу 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр манай нөхөр*******ыг машинтай нь гуйгаад Идэр сумруу хүнд адуу хүргэж өгөх ажлаар хамт яваад тэгээд тэр хоёр хоорондоо танилцаад Тэгээд тэр А гэдэг залуутай хамт өвлийнхөө галын түлээний модыг бэлтгэхээр болсон гэж манай нөхөр надад хэлж байсан юм. Тэгсэн манай нөхрийн 2021 оны 10 дугаар сарын эхээр бэлтгэсэн галын түлээний модыг цагдаагийн байгууллагаас шалгах болсныг би саяхан нөхрөөсөө сонсож мэдсэн юм. Би 2021.09.28-ны өдөр нөхрийнхөө нэр дээр Рашаант багаас Баруун эхний Бэлчир гэх газраас галын мод бэлтгэх № 21-080083 дугаартай эрхийн бичгийг байгаль хамгаалагч Г.Г гэх хүнээс авч байсан юм. Харин тэр үед манай нөхрийн машин эвдрээд дээрх №21-080083 дугаартай эрхийн бичгээр тухайн үед манай нөхөр галын модоо бэлтгэж амжаагүй байсан учир 2021 оны 10 сарын эхээр дээрх №21-080083 дугаартай эрхийн бичгээр тухайн галын моднуудыг бэлтгэсэн гэж би хувьдаа ойлгож байгаа юм. Харин манай нөхөр******* 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Рашаант багаас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан юм. Манай нөхөр 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр Рашаант багаас галын мод бэлтгэх гэсэн юм чи мод бэлтгэх эрхийн бичиг аваадхаач гэхээр нь би дээрх эрхийн бичгийг авч байсан юм. Тухайн үед манай нөхөр надад Рашаант багаас яг ямар нэртэй газраас мод бэлтгэхээ хэлээгүй би газрын нэр сайн мэдэхгүй байсан учир байгаль хамгаалагч С.Г өөрөө мод бэлтгэх эрхийн бичигт мод бэлтгэх газрыг бичиж өгсөн юм. Тэгээд Тухайн автомашин манай нөхрийн өөрийн нэр дээр байдаг юм. Манай нөхөр******* тухайн автомашинаа 2020 оны 07 дугаар сараас хойш эзэмшиж ашиглаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын төвд гэртээ ирж байсан юм. Манай нөхөр ******* хөдөөгөөс ирээд надад ярихдаа хөдөө портер машин болох хэмжээний галын мод бэлтгээд орхичихлоо түүн дээрээ нэмж мод бэлтгэж байгаад 1 маяти машин болгоод нэг мөсөн сумын төв рүү оруулж ирэхээс гээд хэлж байсан юм. Түүнээс манай нөхөр ******* 2021 оны 10 сарын эхээр хөдөө галын модонд явж ирэхдээ гэртээ ямар нэгэн мод буулгаагүй юм. Тэгсэн манай нөхрийг Рашаант багаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж дуудлага мэдээлэл утсаар өгөөд Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагаар шалгагдах болсон юм. Манай нөхөр тэр үед галын модондоо явахдаа мод бэлтгэх эрх аваагүй байсан гэдгийг би сүүлд өөрөөс нь сонсож мэдсэн юм. Манай нөхөр хөдөө модонд яваад ирснийхээ дараа надад хэлэхдээ нэг мөсөн нэг маяти машин галын мод болгож байгаад гоожингоо аваад сумын төв рүү тээвэрлэнэ гээд хэлж байсан юм. Тэгэхээр манай нөхөр ******* тэр үед галын модонд явах үедээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байгаа юм. Манай нөхөр надад хэлэхдээ дандаа унанги хуурай модноос тухайн моднуудаа бэлтгэсэн гэж надад хэлсэн юм. Манай нөхөр ******* надад хэлэхдээ Рашаант багаас Мухар гэх газрын ойролцоо тэр хавиас хийсэн гэж хэлсэн. Би нөхрийнхөө ойгоос бэлтгэсэн модыг хараагүй учир сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 59/
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаартай “...Иргэн *******,*******,******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. 2. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд түлшний хуурай мод байна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүй ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. 3. Иргэн У. А хураан авсан түлшний хуурай мод 3,15 метр, куб байна. 4. Иргэн Б. Баас хураан авсан хагалсан түлшний хуурай мод 2,688 метр, куб байна. Уг моднууд нийт 5,838 метр куб түлшний хуурай мод байна. 6. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой хуучин мод байна. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд бэлтгэсэн байх боломжтой. 7. Мод бэлтгэсэн газар болох Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Мухарын өтөгийн Асганы ар” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарана Улсын тусгай хамгаалалтттай газарт хамаарахгүй. 8. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр, куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. 9. *******,*******,******* нарын ойгоос бэлтгэсэн түлшний модны экологи эдийн эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж. бэлтгэсэн мод 5,838 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 640,778 төгрөг болж байна. Мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 66-69/,
Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаартай “...Хөрөнгийн нэр шинэс төрлийн түлээний хуурай мод /сажилж хагалсан/ хохирогчийн ханш 250,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 250,000 төгрөг, дундаж үнэлгээ 250,000 төгрөг, тоо ширхэг 2,688, үнэлгээ 250,000, хөрөнгийн нэр Портер маркийн тээврийн хэрэгсэл 2003 онд үйлдвэрлэгдсэн хэвийн ажиллагаатай/ хохирогчын ханш 2,000,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 2,000,000 төгрөг, дундаж үнэлгээ 2,000,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 2,000,000 төгрөг, хөрөнгийн нэр 8103005160 нэгж талбайн дугаартай гэр бүлийн зориулттай газар 1945 м.кв талбайтай, хохирогчийн ханш 2,000,000 төгрөг, уг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулттай газар нь Тосонцэнгэл сумын газрын үнэлгээний 2 дугаар бүсд хамаарагддаг тул 1 га газрын суурь үнэлгээг 30 сая төгрөгөөр тооцож 1945 метр куб газрын үнэлгээг тогтоолоо, 5,835,000 төгрөг нийт 8,085,000 ...” гэсэн дүгнэлт
Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай “...Хөрөнгийн нэр түлшний мод, хохирогчийн ханш 250,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 250,000 төгрөг, дундаж үнэлгээ 250,000 төгрөг, тоо ширхэг 3,15 м.куб 65 ш 1.50 метр урттай, үнэлгээ 250,000, хөрөнгийн нэр хар өнгийн бариулттай цагаан өнгийн моторт хөрөө, хохирогчийн ханш 50,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 50,000 төгрөг, дундаж үнэлгээ 50,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 50,000 төгрөг, хөрөнгийн нэр нас гүйцсэн адуу, хохирогчийн үнэ 1,000,000 төгрөг, 2021 оны байдлаарх 1,000,000 төгрөг, дундаж үнэлгээ 1,000,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 1,000,000 төгрөг нийт 1,300,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт
Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “... эд зүйлийн нэр, онцлох шинж сартай хүрэн зүсмийн үнээ, тоо ширхэг 1 тооны, чанар баруун чих нь урдаа догол имтэй гунжин үнээ, үнэлүүлэгчийн үнэлгээ 1,000,000 төгрөг, комиссын үнэлгээ 1,000,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт
Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаартай “... Хөрөнгийн нэр гунжин үнээ, хохирогчийн ханш 1,000,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 1,000,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 1,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч *******: “...Бид нарын ойгоос бэлтгэсэн моднууд нь хуурай шинэс төрлийн 1.50 метрийн уртаар тайрсан хуурай галын түлээний моднууд байгаа юм. Бид нар тухайн үед ойгоос 2 пронтер галын түлээний модыг хамт нийлж бэлтгэсэн юм. Тэгээд бэлтгэсэн моднуудаа хувааж авахаар болоод тухайн үед******* ах өөрийнхөө автомашинаар модоо сумын төв рүү тээвэрлэж оруулсан юм. Харин миний авах ёстой галын мод Рашаант багийн нутаг Мухарын ам гэх газарт хураалгаастай байгаа юм. Бид нар ойгоос мод бэлтгэхдээ босоо мод унагаагүй дан унанги мод, үзүүр ёзоорыг ойгоос бэлтгэж байсан юм. Би өөрийн эзэмшлийн улаан өнгийн бензинээр ажилдаг хөрөөг ашиглаж өөрөө хөрөөгөө барьж ойгоос мод бэлтгэсэн юм. Харин модыг ойгоос цагаалахдаа******* эзэмшлийн Хөх өнгийн Пронтер маркийн автомашинаар цагаалж байсан юм. Тухайн үед******* мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж байсан боловч би тухайн эрхийн бичгийг нүдээр үзэж хараагүй. Харин******* мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Миний зүгээс модонд явахаасаа өмнө******* тэнгэр муудахаас өмнө таны машиныг ашиглаад галын түлээний модоо бэлтгэмээр байна гэж хэлсэн юм. Тэгсэн******* тэгвэл эрхийн бичгээ аваад хамт гаръя би ч гэсэн галын модоо бэлтгээд авъя гэж хэлээд хамт явахаар болсон юм. Харин******* би галын мод хийх гэж байгаа талаар хэлээд******* хамт явахаар болоод тухайн газраас мод бэлтгэж байсан юм. Миний хувьд өвлийнхөө галын түлээнд ашиглах зорилгоор тухайн моднуудыг бэлтгэж байсан юм. Миний хувьд бодохдоо улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байх гэж бодож байна. Хүлээн зөвшөөрнө...” гэсэн мэдүүлэг нь түүнийг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэргийн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******, *******,******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд хохирол 640,778 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******,*******,******* улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5,838 шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч *******, *******,******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол 640,778 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******, *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 10-33 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хар өнгийн бариултай цагаан өнгийн цахилгаан хөрөө, 5,838 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, .......... төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогтой*******, Т овогтой *******, Б овогтой******* нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, шүүгдэгч******* зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, *******,******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******,******* нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэ бүхийн 10-33 ЗАВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч ******* 50,000 төгрөгийн үнэ бүхий гэмт хэрэг үйлдэж олсон ......500,000 төгрөгийн үнэ бүхий 5,838 метр куб модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,922,334 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох хөрөө, тээврийн хэрэгсэл, модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарт хувьд ногдох хөрөнгө болох битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгсугай.
11.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ