Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/965

 

 

 

 

 

 

 

 

2020          11             09                                       965

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Ч.О, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /0076/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023871324 дугаар, 1 хавтас  хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 2-11 насны 4 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 130 цаг албадан ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, н О.

 

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадна хохирогч Б.Уийн эзэмшлийн “Айфон-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчим хохирогч Б.Мийн өмчлөлийн “Самсунг А-60” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 586 455 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр 2 хохирогчид нийт 1 486 455 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.О мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт утсыг нь буцаан өгсөн. Би 2020 оны 3 дугаар сард хөлөө түлсний улмаас биеийн байдал тааруу байна. Үүнийг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэв.

             

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч-Б.М мэдүүлэхдээ:

Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн машин гардаг үүдэн дээр явж байгаад өмднийхөө халааснаас “Самсунг А-60” загварын гар утсаа алдсан. Тухайн үед миний хажуугаар нэг ах мөрлөөд гарсан. Тэгээд цааш явж байгаад гар утсаа гаргаж үзэх гэтэл миний гар утас алга болсон байсан. Надаас жоохон өндөр ах байсан. 2020 оны 6 дугаар сард “Теди” худалдааны төвөөс 600 000 төгрөгөөр авч байсан. Би утсаа анх авсан үнээрээ үнэлнэ гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд хохирогч-Б.У мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 17:30 минутаас 18:00 цагийн үед би найз Ганхуягийн хамт Баянгол дүүргийн хорооллын “Апекс” дэлгүүр дотор “Монос” эмийн сангаас эм аваад гар утсаа баруун талын халаасандаа хийгээд гараад “Сөхий” гутлын дэлгүүрийн урдуур явж байхдаа цэвэр ус уугаад, баруун талын халаасандаа гар утсаа үзтэл байхгүй болсон байсан. Тэгээд буцаад “Монос” ороод хяналтын камерыг нь үзтэл тухайн газар гар утсаа гаргаж ирээд буцаагаад халаасандаа хийсэн бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа 950 000 төгрөгөөр авч байсан.

Миний гар утас нүүр хэсэг нь цагаан, ар хэсэг нь шаргал өнгөтэй байсан. Код нь таарч байна. Миний утасны ажиллагаа хэвийн, ямар нэгэн эвдрэл байхгүй байна. Надад гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 110-113 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Л.Э мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчим үүрэг гүйцэтгэж явахад өдрийн 15:00 цагаас 16:00 цагийн үед халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд болох Чимэддоржийн О нь явж байсан. Тухайн үед Чимэддоржийн Од хяналт тавихад 15 орчим насны эмэгтэй хүүхдийн халааснаас нь “Самсунг А-60” загварын гар утас хулгайлан авч байсныг үйлдэл дээр нь илрүүлж, шалгахад баруун гартаа цамцаа барьсан, цамцандаа хулгайлан авсан гар утсаа нуусан байсан. Тэгээд хэлтэс дээр авчирч мэдүүлэг авахад хулгайн эд зүйл болох нь тогтоогдсон. Ч.О нь 2008 оноос хойш Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэй этгээдийн бүртгэл судалгаанд бүртгэгдсэн гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

Ч.Оэс “Самсунг А-60” загварын ногоон өнгийн 355403106428847/09, 355404106428845/09 имей дугаартай гар утсыг түр хураан авч тэмдэглэл үйлдэв гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

Иргэн Б.Мд “Самсунг А-60” загварын ногоон өнгийн 355403106428847/09, 355404106428845/09 имей дугаартай гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Ганбаяр би 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадаа Б.У өөрийн “Айфон-8 плас” загварын гар утсаа алдсан гэх хэрэгт гэрч Чимэддорж овогтой Оэс “Айфон 8 плас” маркийн 354837093325808 гэсэн имей дугаартай, ардаа “I phone” гэсэн бичигтэй, нүүр хэсэг нь цагаан өнгөтэй, ар хэсэг нь шаргал өнгийн гар утсыг түр хураан авав гэжээ. (хэргийн 135 дугаар хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

...2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадаа Б.У өөрийн “Айфон-8 плас” загварын гар утас хулгайд алдсан гэх 2005023871324 дугаартай хэрэгт Батболд овогтой Ут /РД: ИГ 97121626/ алдсан эд зүйл болох “Айфон-8 плас” маркын гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 136 дугаар хуудас)

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлд:

1. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадна хяналтын камерт 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хар малгайтай, цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан ултай пүүзэн гуталтай, 25-30 орчим насны эрэгтэй хүн тухайн үед хохирогч эмэгтэйн баруун халаасанд байсан гар утсыг авахаар араас нь дагаж яваа хэсгийг харуулав.

2. Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн зүүн талын явган хүний зам дагуу харсан “Арех” их дэлгүүрийн баруун талын хяналтын камерт хар малгайтай, хар куртик, хар өмдтэй, хар өнгийн гуталтай 25-30 орчим насны эрэгтэй хүн болон улаан өнгийн малгай, хар масктай, хар куртик, хар өмдтэй, цагаан пүүзтэй 25-30 орчим насны залуутай цуг явж байгаа хэсгийг харуулав.

3. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Номин” их дэлгүүрийн хяналтын камерт тухайн гар утас авсан этгээд нь хар малгай, хар куртик, цагаан хартай малгайтай цамц, хар өмдтэй цагаан өнгийн ултай пүүзтэй, хар маск зүүсэн байдалтай цуг явсан гэх улаан малгай, хар куртик, эрээндүү өнгийн өмдтэй эрэгтэй хүн хойноос нь нилээн зайтай дагаж яваа байдалтай хэсгийг харуулав.

4. Цуг явсан 25-30 орчим насны улаан малгайгаа эргүүлж харуулан өмссөн байдалтай хар савхин куртик, эрээндүү өнгийн өмдтэй, цагаан пүүзэн гуталтай хүнийг харуулав гэжээ. (хэргийн129-131 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.О Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 130 цаг албадан ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадаа хохирогч Б.Уийн “Айфон-8 плас” загварын, 900 000 төгрөгийн үнэтэй гар утсыг,

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн машин гардаг үүднээс насанд хүрээгүй хохирогч Б.Мийн “Самсунг А-60” загварын 586 455 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У, насанд хүрээгүй хохирогч Б.М, гэрч Л.Э нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүл мэндийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ч.О нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг эдлээгүй болох нь  шүүгдэгчийн мэдүүлэг, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 368 тоот албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 90 /ер/ хоногийн хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Ч.Од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр дээрх 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Ч.Од хорих ял оногдуулсан тул түүнд 1 500 000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн барьцааны дансанд байршуулсан 1 500 000 төгрөгийг буцаан олгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  О-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ч.Од Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй 720 цагийн 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Ч.Од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй 720 цагийн 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Од оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Од урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ч.Оэс шүүхийн барьцааны дансанд байршуулсан 1 500 000 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Оюун-Эрдэнийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

9.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ОЮУН